Төрийн албан хаагчдын цалинг ирэх сарын 1-нээс нэмнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчдын цалинг ирэх сарын 1-нээс нэмнэ

Төрийн албан хаагчдын цалинг ирэх сарын 1-нээс нэмнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Засгийн газрын хуралдааны дундуур мэдээлэл хийлээ.  

Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг ирэх есдүгээр сарын 1-нээс нэмэх шийдвэр гаргалаа. Ингэхдээ төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмнэ. Харин багш, цэцэрлэгийн багш, сувилагч нарын цалинг ажлын нөхцөл байдалтай холбогдуулан албан тушаалын зэрэглэлээс хамаарч 12-30 хувиар нэмнэ. Төрийн албан хаагчдын цалинг нэмж байгаа учраас УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулна. Төрийн албан хаагчдын 90 хувь буюу 170 мянган төрийн албан хаагчийн цалинг нэмж байна” гэв.

Дараа нь Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар дөнгөж сая чухал шийдвэр гарлаа. Багш, эмч нарын болон бага цалинтай төрийн албан хаагчдын цалинг 8 хувиар нэмэх, тэр дундаа сувилагчдын цалинг 12-30 хувь нэмэх шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар сувилагч нарын зэрэглэлийг дөрөв хүртэл ахиулах шийдвэр гарсан. Цаашид эмч нарын зэрэглэлийг нэмэгдүүлэх асуудлыг шийднэ” гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж