Орост эсэргүүцлийн жагсаал болж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.21-нд нийтлэгдсэн

Орост эсэргүүцлийн жагсаал болж байна

Оросын Коммунист нам, Эв нэгдлийн хөдөлгөөн болон хүний эрхийн байгууллагынхан хамтарч Хилэгнэлийн өдөр зарласнаар өчигдөрөөс ОХУ-ын томоохон хотуудад олон мянган хүний жагсаал цуглаан болж одоогийн Засгийн газрын тэргүүн В.Путиныг огцрохыг шаардаж байгаа юм. Оросын нийслэл Москва болон Санкт-Петербург, Владивосток болон Эрхүү хотуудад энэхүү жагсаал цуглаан болж олон мянган цагдаа нартай тулгаралт хийсэн байна. Жагсаалд оролцогчид ажилгүйдэл, эдийн засгийн байдал зэрэг орон нутгийн болон улс орны чанартай олон асуудлуудыг шийдэхийг шаардсан уриалга шаардлагыг тавьж гудамж талбайд олноороо гарч жагссаар байжээ. Зөвхөн Москвад гэхэд 70 хүнийг цагдаа нар баривчлан хорьсон мэдээтэй байгаа юм. Мэдээллийн агентлагуудын мэдээлж байгаагаар бол жагсаал анхлан Владивосток хотноо эхэлж 1500 гаран хүн оролцсон бол удалгүй Эрхүүд үргэлжилж, удаахан нь Санкт-Петербургэд 1000 гаран хүн жагсжээ. Ройтерс агентлагаас мэдээлэхдээ Москвад жагсагчид “Эрх чөлөө” “Энэ бол манай хот” гэх зэргээр хашгиран уриалж эхэлмэгц олон зуун цагдаагийн ажилтан тус хотын Пушкины талбайг бүслэн хаасан байна. Зарим эх сурвалжийн дурдсанаар бол жагсаалт оролцогчдын зүгээс одоогийн Засгийн газрын тэргүүн В.Путиныг огцрохыг шаардаж байгаа нь үндэслэлтэй аж. В.Путины тэргүүлж байгаа Нэгдсэн Орос нам хамгийн сүүлд болсон орон нутгийн сонгуульд ялагдсаны дээр сүүлийн 10 жилд ямагт өөдөө үзүүлэлттэй явж ирсэн Оросын эдийн засгийн өсөлт тасалдсан зэрэг бодит шалтгаанууд бий гэнэ.         бичлэг үзэх….
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж