Саудын Арабын тэвчээрийн чавхдас тасрах цагт…

Саудын Арабын тэвчээрийн чавхдас тасрах цагт…

Саудын Арабын тэвчээрийн чавхдас тасрах цагт…

АНУ, Израиль улсууд Иранд дайн эхлүүлснээс хойш бүс нутгийн дор хаяж есөн оронд олон мянган хүн амь үрэгдсэн. Үүний зэрэгцээ дэлхий дахинд эрчим хүчний хямрал нүүрлээд буй.

Харамсалтай нь, дайны цар хүрээ улам л тэлж, нөхцөл байдал улам л дордох төлөвтэй болоод байна. Тодруулбал, Иран улс Саудын Араб, Кувейт, Бахрейн, Катар, Арабын нэгдсэн Эмират, Оман улсууд руу олон тооны дрон, пуужин харвасан билээ. Гэвч эдгээр улсын аль нь ч одоогоор Ираны эсрэг хариу арга хэмжээ аваагүй байна.

Пакистаны армийн өндөр албан тушаалтан асан Мухаммад Саеед хэлэхдээ "Саудын Араб маш их тэвчсэн. Хэрвээ Саудын Араб цэргийн хүчээр хариугаа авбал ганцаараа хөдлөхгүй. Энэ нь бүс нутгийг тэр аяар нь галд автуулах болно" гэсэн юм.

Өөрөөр хэлбэл, Саудын Араб дайнд оролцоод эхэлбэл энэ нь зөвхөн Арабын орнууд гэлтгүй дэлхий дахинд нөлөөлнө.

Тус улс 2025 онд Пакистантай харилцан батлан хамгаалах гэрээ байгуулсан. Пакистаны ерөнхий сайд өнгөрсөн Ням гаригт /2026.03.29/ Исламабад хотноо Саудын Арабын Гадаад хэргийн сайдтай уулзахдаа холбоотныхоо гайхалтай тэвчээрийг магтан сайшаажээ. Мөн Пакистан улс хэзээд Саудын Арабтай мөр зэрэгцэн зогсох болно гэж амлалт өгсөн байна.

Хэрвээ Иран улс Саудын Арабын тэвчээрийг чинээнд нь тулгавал цөмийн зэвсэгт холбоотон нь босч магадгүй юм.

Одоогоор Пакистан дайн хүсэхгүй байгаа болов уу. Яагаад гэвэл Энэтхэг, Пакистан улсуудын дөрвөн өдрийн дайнаас хойш нэг жил ч болоогүй байна. Үүний зэрэгцээ Пакистаны цэргийнхэн хөрш зэргэлдээ Афганистанд Талибаны бүлэглэлтэй хэдэн сарын турш хил дамнасан мөргөлдөөнд оролцож байна.

Гэхдээ Пакистанд мөргөлдөөнийг намжаах сонирхол бий гэж үздэг. Иран улс хөршүүд рүүгээ дрон, пуужин харваснаас болж бүс нутагт цөөхөн найзтай үлдсэн. Харин Ирантай хамгийн асуудал багатай байдаг гэдгийг Вашингтон дахь Ойрхи Дорнодын бодлогын зөвлөлийн зөвлөх Камран Бохари хэлжээ. Түүнчлэн Пакистаны Гадаад хэргийн сайдын хэлснээр энэ мөргөлдөөн үргэлжилбэл үхэл, сүйрэл л нэмэгдэнэ.

Үүнийг ойлгосон учраас Турк, Саудын Араб, Египетийн топ дипломатчид Ням гаригт Пакистаны нийслэлд чуулсан аж. Уг хэлэлцээний эцэст АНУ-Ираны энхийн яриа хэлэлцээг Пакистан зуучлан зохион байгуулах боломжтой гэж үзсэн. Пакистан хэлэлцээг хөнгөвчилж чадна гэдэг дээр Иран, АНУ хэн хэн нь санал нэгдсэн аж. Мөн ойрын өдрүүдэд энхийн хэлэлцээний асуудлаар уулзалт болж магадгүй гэжээ.

Пакистаны Гадаад хэргийн сайд энэ асуудлаар Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй мөн ярилцсан байна. Тэрбээр "Хятад улс АНУ-Ираны хэлэлцээг зуучлах Пакистаны санаачлагыг бүрэн дэмжиж байгаа" гэж Пакистаны Гадаад хэргийн сайд хэлжээ. Пакистаны албан тушаалтан энэ асуудлаар Хятад руу хэлэлцээ хийхээр нисчээ.

Гэвч Пакистаны хямралыг зохицуулах дипломат ажиллагаа илүү ноцтой сорилтуудтай тулгарч байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Йеменд байрлах, Ираны дэмжлэгтэй хусит босогчид мөргөлдөөнд оролцож, энэ удаагийн дайны хүрээнд анх удаа Израиль руу пуужин харваснаар бүс нутгийн дайн улам тэлжээ.

Үүний зэрэгцээ АНУ Ойрхи Дорнодод олон мянган цэргээ байршуулаад буй. Энэ нь Ираны эсрэг газрын ажиллагаа явуулах магадлалыг нэмэгдүүлж байна.

Ираны дотоодод ч бас дайныг үргэлжлүүлэх санаа зорилготой хүмүүс олон бий. Тухайлбал, Ираны аюулгүй байдлын өндөр албан тушаалтан саяхны ярилцлагадаа “Энэ бол бидний дайн. Бид Трамп, Нетаньяху нарт түүхэн сургамж өгтлөө өөрсдийгөө хамгаалахаа зогсоохгүй” гэжээ.
Түүнчлэн Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багаэй "Бид Пакистаны зохион байгуулсан сүүлийн үеийн уулзалтуудад оролцоогүй. Тэдгээр яриа хэлэлцээ нь Ираны хүлээн зөвшөөрөхгүй форматаар явагдсан" гэжээ. Түүний хэлснээр АНУ зуучлагчид, тэр дундаа Пакистанаар дамжуулж хэлэлцээ хийх хүсэлт, санал хүргүүлж байгаа ч Ираны хувьд одоогийн тэргүүлэх зорилт нь үргэлжилж буй довтолгооноос өөрийгөө хамгаалах явдал юм.
Эцэст нь дурдахад, нөхцөл байдал асар хурдтай өөрчлөгдсөөр байна. Трампын засаг захиргаа болон Иран хэн хэн нь өөрсдийгөө ялалт байгуулж байгаа гэж мэдэгдсээр байна. Үүний зэрэгцээ бие бие рүүгээ их хэмжээний үхлийн аюултай зэвсэг илгээсээр байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-04-01 103.229.121.138

Арабууд Африкийн харууд шиг дебиль

Avatar

Нэргүй 2026-04-01 202.126.89.96

хүзүүгүй мэдээ

Avatar

Хаха 2026-04-01 202.9.46.90

Путлер нь Ираныгаа өмөөрч дайлаар морддоггүй юм байх даа?

Avatar

- ylcuun xamgaalalt 2026-04-01 103.212.117.59

Xotuig aimshigtai bolgoj baisan.

Avatar

Ж-2 2026-04-01 203.98.77.101

Иран, Ирак 2 дайтахад Ираны талд АНУ байсан. 1948 онд Израйлийн одоогийн байсан газарт Израйль улсыг байгуулагдахад арабын 6 орон нийлж дайтаад Израйльд ялагдсан. Одоо Арабын лиг гээд нэртэй улсууд байна. Үндсэн 2 шашны урсгалд хуваагддаг, Суннит ба шийт. Суннит нь Саудын араб, Иордан, Эмират гэх мэт голдуу барууны хөрөнгө оруулалттай, тэдний дэмжлэгтэйгээр нефтээр дэлхийг хангадаг доллараар зөвхөн арилжаалдаг тогтолцоотой. Шийтүүд нь Иран, Ирак, Йемен гэх мэт, бусад арабын орнуудад ч байдаг.

Avatar

Ж-1 2026-04-01 203.98.77.101

Ер нь зөнчидийн хэлсэн нь биелсээр л байна. Цөмийн з****г хэрэглэнэ гэсэн, олон зуун мянган хүн үхэж цусан далай болно гэсэн, нефть, алтны үнэ хог болно, эцсийн эцэст энэ бүс нутагт алт, нефтьнээс илүү ус хамгийн үнэд орно гэсэн бошго байдаг. Афганистан, Пакистан хоёр усны төлөө тэмцэлддэг, Энэтхэг, Пакистан хоёр ч мөн адил, Иран Ирак 2 ч 8 жил Тигр мөрний төлөө тулалдсан. Одоогийн энэ алан х***х бүлэглэлүүдийг бүгдийг нь АНУ эртнээс бэлтгэж сургасан байдаг. Туркт бэлтгэдэг байсан.

Avatar

Нэргүй 2026-04-01 193.189.100.204

Иран түрүүлээд эргэн тойрон руугаа дайраад эхэлсэн үү блавгай Мандахаа!?
Америкийн цэргийн баазууд байдаг Арабын улсуудаас эхэлж Иран руу довтолсон гэдгийг дэлхий даяараа харж байхад ингэж улайм цайм худлаа чаадаг гэнээ! 😂😂😂

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж