АНУ Европын автомашинд 25 хувийн татвар ногдуулна

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

АНУ Европын автомашинд 25 хувийн татвар ногдуулна

АНУ Европын автомашинд 25 хувийн татвар ногдуулна

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр /2018.08.21/ Европын автомашинуудад 25 хувийн татвар ногдуулах болсон талаараа мэдэгджээ. “Бид Европоос АНУ-д  экспортлогдож байгаа бүх автомашинд 25 хувийн татвар ногдуулна” хэмээн Дональд Трамп өчигдөр болж өнгөрсөн намынхаа завсрын сонгуулийн кампанит ажилд оролцох үеэр мэдэгдсэн байна.
Худалдааны хорооны нарийн бичиг Вилбур Росс уг татварын тогтоолыг наймдугаар сард хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлуулжээ. Учир нь АНУ Хятад, Мексик, Канад болон Европын холбооны төлөөлөгчидтэй худалдааны хоригийн талаар харилцан зөвшилцөлд хүрэхээр ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар европын орны автомашинд татвар ногдуулах тухай шийдвэр батлаагдаагүй байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп урьд нь импортын автомашинд 20-25 хувийн татвар ногдуулах талаар дурдаж байсан бөгөөд Худалдааны хорооноос тус татварыг ногдуулах боломжтой талаар лавлаж байжээ.

Эх сурвалж: CNBC
Г. Батмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж