Нийслэл болон орон нутагт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд /2026.03.17-2026.03.30/ угаарын хийн хордлогод 103 иргэн өртөж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Тодруулбал, угаарын хийд хордсон гэх дуудлага мэдээлэл нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт хамгийн өндөр буюу 32 бүртгэгдсэн бол Чингэлтэй дүүрэгт 26, Хан-Уул дүүрэгт долоо, Баянзүрх дүүрэгт 30 бүртгэгджээ. Алслагдсан дүүрэг болох Налайхад таван тохиолдол бүртгэгдсэн аж. Харин Сүхбаатар дүүрэгт хоёр, Баянгол дүүргийн хэмжээнд нэг иргэн угаарын хийд хордсон талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/-өөс мэдээлэв.
Угаарын хийд хордсон иргэдийг насны бүлгээр авч үзвэл 59 хувь нь 18-аас дээш насныхан, 41 хувь нь 17-оос доош насныхан байгаа аж.
Түүнчлэн, нийслэлийн түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид хяналт тавин ажилладаг. Тус төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирж буй мэдээлэлд үндэслэн яаралтай арга хэмжээ авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 130 гаруй мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулсан.
Эдгээр төхөөрөмжөөс ирэх мэдээллийг түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилчид 24 цагаар хянаж, угаарын хий илэрсэн айл өрхүүдтэй цаг алдалгүй холбогдож, анхааруулга сэрэмжлүүлэг хүргэдэг. Иймд, иргэн та өөрийгөө болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос сэргийлж учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг НЭМҮТ-ээс зөвлөж байна.

3,569.17




















































Нэргүй 2026-03-31 178.174.229.45
uheegui n uh yum .SAIJRUULSAN HOR SHUU DEE. SAIJRUULSAN TULSH BOL BISH. SAIN YUM BOL HUMUUS YAGAAD HORDOOD BNA BE? HOTIIN DARGA GEDEG ULAAN HUVSGALCHAA
зочин 2026-03-31 66.181.191.100
Сайжруулсан түлшийг хэрэглэх талаар хэлж зааж өгч ,аюулыг анхааруулсаар байхад ийм хариуцлагагүй хандаж болохгүй, Угаараас байнга сэрэмжлэхгүй бол түлээ мод бохир нүүрс түлсэн ч ялгаагүй угаартана Асаастай машинд ч унтаж байгаад угаарт амиа алдсан тохиолдол олон байна,Сайжруулсан түлш хэрэглэх нь хотын агаарын бохирдлыг бууруулах,иргэдийг амьсгалын замын өвчнөөс хамгаалахад чухал ач холбогдолтой биз дээ, Сайжруулсан түлш зөв хэрэглэх талаар л сайн сурталчил,Анхааралтай байхыг зөвлө