2005 оноос хойш өөрийн соло карьерийг хөөж чамгүй амжилт олсон нэгэн бол ‘Камертон’ хамтлагийн ахлагч,Төрийн соёрхолт дуучин Д.Болд. ‘The Voice Of Mongolia’ шоунаас хойш бие даасан уран бүтээлүүдээрээ сонсогчдодоо бэлэг бариад буй тэрыээр тун удахгүй бие даасан тоглолтоо хийхээр болсон. Өдгөө 40 настай түүнийг наснаасаа овор багатай гэлцдэг.
Түүний өнгөрсөн зургадугаар сард гаргасан 12 дахь цомгийн постер зураг олны анхаарлыг ихэд татав. Учир нь түүнийг давхраа хийлгэчхэж хэмээн жиг жуг ярилцах хүмүүс хуучин зургуудыг эргүүлж тойруулан харж суугаа сурагтай. Хүүхнүүд нүдэндээ давхраа оёулдаг гэж ойлголтыг эрс няцааж, А.Сүхбат, О.Батнасан гишүүд нүдэндээ давхраа хийлгэж эрчүүд эмэгтэйчүүдээс дутахгүй гоо сайхандаа анхаардаг гэдгийг харуулаад авсан билээ.
Э.Бурам