“Туулын хурдны зам”-ын мэдээлэл сонсох Байнгын хороо хуралдсангүй

“Туулын хурдны зам”-ын мэдээлэл сонсох Байнгын хороо хуралдсангүй

“Туулын хурдны зам”-ын мэдээлэл сонсох Байнгын хороо хуралдсангүй

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2026.03.31/ хуралдаанаар "Туулын хурдны зам” төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, эдийн засгийн үр ашиг, төсөвт өртөг, санхүүжилтийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонсохоор төлөвлөсөн. Гэвч тус байнгын хорооны хуралдаан 09:00 цагт эхлэх байсан ч ирц хүрээгүйн улмаас хойшлогдож, хуралдаж чадсангүй. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаар дамжуулан “Байнгын хорооны хуралд 09:00 цагт дуудагдаад 1 цаг 30 минут хүлээлээ. Ирц хүрсэнгүй” хэмээн мэдээлжээ.

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан мөн өнөөдөр 14:00 цагт болох товтой байгаа. Хуралдаанаар Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Н.Учрал шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай зөвшилцөн, УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн талаар мэдээлэл байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bayr 2026-03-31 59.153.112.111

ene zailah heregtei gazar chuluulultuus mash ih tsavchaa hiisen hulgaich

Avatar

Хүхүхү 2026-03-31 202.9.46.90

Болж хувхай хулгайч..

Avatar

Нэргүй 2026-03-31 59.153.112.182

зам тавихгүй бол хэн нэгэн барилгаа барьж эхэлнэ дээ угаасаа барьж бна лээ үзээрэй

Avatar

Зочин 2026-03-31 103.229.123.106

хулгайч нар ажлаа хийгээч сандал суудал булаацалддаг хулгайлдаг шигээ

Avatar

Нэргүй 2026-03-31 103.212.117.162

Туулын бургасыг Нямбаатай Нямбаагүй хядаад барилга барьчихна доо. Тэгж байхаар тэр замаа барьчихвал гэж бодохын.

Avatar

Нэргүй 2026-03-31 66.181.182.184

Дэндүү ажилсаг, дэндүү шударга Нямбаатар Туул голын дагуу амьдардаг АН-МАН н мафиудын уур уцаар, хор хонзонгийн өвчнийг хөдөлгөчихвөө, Нямка ажлаа хий, гэхдээ болгоомжтай, сонор бай. Цаадуул чинь туул дагуу нөгөө барилгаа бариад таглачихна шүү

Avatar

Нэргүй 2026-03-31 66.181.161.116

Хэдхэн жилийн дараа наад зам тавих газар чинь битүү барилга болно. Тэрний оронд хурдны зам бариад шуналыг нь тас цохь нийтийн эрх ашгийн үүднээс бол зөв ажил шүү. Голын ай савд барилга барихгүй л гээд байдаг худлаа шдээ нэг л мэдэхэд байшин барьчихна одоо ч голын эрэг дээр барьчихсан л байна даг.

Avatar

Шоу 2026-03-31 202.9.46.90

Одоо ажил хийж байгаа нэртэй баахан өр зээл тавьж улсын төсвийн өрийг зузаалан, сонгуулийн шоу хийхээ зогсоо!! Эдийн засаг чинь сөнөчихөөд байна, цагийн байдлыг ухаарах мэдрэмжтэй байгаач!

Avatar

Иргэн 2026-03-31 103.57.92.123

Энэ хурал тарах нь зөв дөө. Энэ төрд Нямбаа шиг ажиллаж чадах хүн даанч алга даа. Авлигачид, хулгайч нарын эрх ашиг хөндөгдсхн тул түүний эсрэг жинхэнэ цунами босч баына

Avatar

ИРГЭН 2026-03-31 66.181.184.46

Хуралд донтсон МАН -АН мафиууд!!! Туул голын дагуу амьдардаг МАН -АН мафиуудын турхиралт өөр юуу ч биш!! ккк Жирийн иргэний хувьд зам тавьж түгжрэлээс ангижрах нь чухал!! Харин зам тавихгүй гэж байгаа МАН Ан мафиууд удахгүй хотхон Хаусны хороолол барих нь тодорхой

Avatar

МАН 2026-03-31 202.70.34.115

НААД БАЛАЙГАА ХУРДАН ЗАЙЛУУЛААЧ ЭЭ, ЮУН МЭДЭЭЛЭЛ СОНСОХ ВЭ , атг ХУРДАН БАЙЦААЖ ЯЛ ӨГӨӨЧ

Avatar

Нэргүй 2026-03-31 122.201.23.83

Энэ замаа барь!

Avatar

иргэн 2026-03-31 103.212.118.235

ЭНЭ ХҮҮР ХУДЛАА ХИЙРХЭЖ БАЙХААР
1. БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭ
2. Туулын хурдны зам нь газрын доорх ус болон Туул голын сэвсгэр хурдсанд хэрхэн нөлөөлөх тооцоолол
3. Туулын хурдны замыг барьсан тохиолдолд үерийн аюул хэрхэн нэмэгдэхийг тооцоолол
4. 7.2 км урттай гүүр нь ямар бохирдлын аюул учруулж болох талаар тодорхой судалгаа хиймээр юм.
ГЭРИЙН ДААЛГАВАРАА ХИЙГЭЭГҮЙ БАЙЖ ОНЦ ДҮН АВАХ ГЭЭД БАЙХ ЮМ.

Avatar

Нэргүй 2026-03-31 103.168.34.222

харамсалтай нь шалгадан яам нь эдгээр хийсэн ажлыг хянаж засаж залруулах ёстой байдаг байхгүй юу. цэцэрхэж хийрхэгчид яг мэргэжлийн слалбарын ажил хийж үзэж байж донгосох хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж