Шударга Б.Энхбаяр одоо л АТГ-д очдог цаг!

Шударга Б.Энхбаяр одоо л АТГ-д очдог цаг!

Шударга Б.Энхбаяр одоо л АТГ-д очдог цаг!

Хууль зүй, дотоод хэргийн сайдын суудлаасаа огцорч буй Б.Энхбаяр өөрийгөө шударга хүн гэж тодорхойлдог. Мөн сүүлийн үед үүсээд байгаа асуудалд  ч өөрийг нь гүтгэж байна, гэм буруугүй гэдэг. Тэгвэл нэгэнт сайдын ажлаа хүлээлгэн өгчихсөн, УИХ-ын сул гишүүн болсон учраас Б.Энхбаяр одоо л АТГ-т очиж мэдүүлэг өгөөд, гэм буруутай эсэхээ шалгуулдаг цаг.

Тэгэхгүй бол "Бодь групп"-ээс 1,3 сая ам.доллар авсан, төрийн мөнгөнөөс 7 тэрбум төгрөгийг нэг компани руу шилжүүлсэн, түүнээс нь дарамталж хувь хүртсэн зэрэг олон авлига, хээл хахуулын асуудал нь олон нийтийг бухимдуулаад байгаа.

Хамгийн сүүлд гэхэд МАН-ын гишүүн Б.Цогтгэрэл АТГ-т хандаж, Б.Энхбаярын талаарх баримт нотолгоо болон бичлэг нь хүртэл байгаа талаар мэдээлэл гаргаж, шалгуулах хүсэлтээ өгсөн. Тэрбээр "Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Эм Жи Эл Корпораци” ХХК руу нийт 7 тэрбум 965 сая төгрөг шилжүүлсэн асуудлаар АТГ-т гомдол гаргаж байна. Энэхүү мөнгийг шилжүүлэх үед Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Б.Энхбаярт гомдол гаргасан.  Тус асуудалд бусдад давуу байдал олгосон, үгсэн хуйвалдсан, мөн төсвийн мөнгийг зориулалтын бусаар ашигласан байж болзошгүй гэж иргэд бид үзэж байна. Мөн өөр нэг ноцтой асуудлыг шалгуулахаар өгч байгаа.

Тухайлбал “Эм Жи Эл Корпораци” ХХК-ийн байранд Б.Энхбаяр сайдтай холбоотой хүмүүс мөнгө авч байсан гэх мэдээлэл байгаа. Энэ асуудалтай холбоотой дүрс бичлэг, гэрчийн мэдүүлэг зэрэг баримт материалыг мөн АТГ-т өгсөн.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тийм бичлэг байхгүй гэж тайлбар хийсэн. Тийм бол таныг хүрэлцэн ирж тухайн бичлэгийг үзэхийг хүсч байна. Нийт 7 тэрбум 965 сая 931 мянган төгрөгийг гурван удаагийн гүйлгээгээр тус компанид шилжүүлсэн байна. Хамгийн ноцтой нь шилэн дансны мэдээллийг устгасан бөгөөд шүгэл үлээгчийн мэдээлэл олон нийтэд түгсэний дараа буцаан байршуулсан. Буцаан байршуулахдаа мэдээллийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шилэн дансанд нөхөж хийсэн. Эдгээр асуудлыг хууль, хяналтын байгууллагууд шалгаж, үнэн зөвийг тогтооно гэдэгт итгэж байна. Би энэ асуудлыг 2023 онд анх тавьж байсан. Тухайн үед сэтгүүлч н.Оргилмаа энэ талаар мэдээлж байсан ч мэдээллийн урсгал их байснаас иргэд төдийлөн анзаараагүй өнгөрсөн. Үүний дараа Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ 5 тэрбум төгрөгийн асуудлыг сөхсөн. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 50 орчим тэрбум төгрөгийн авлагатай иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд байдаг. Энэ мөнгө хохирогчдод очихын оронд хаагуур зарцуулагдсан нь гайхшрал төрүүлж байна" гэсэн мэдээллийг өгсөн.

Мэдээж Засгийн газрын тэр дундаа Хууль зүй, дотоод хэргийн сайд нь ийм их хэмжээний мөнгөн дүнг нэг компани руу шилжүүлж, мөн "Бодь групп"-ээс авлига аваагүй бол, өөрийнх нь хэлснээр жинхэнэ шударга улстөрч юм бол одоо л АТГ-т очоод нэрээ цэвэрлэх хэрэгтэй. АТГ ч гэсэн авлига авсан нь бичлэг, баримттайгаа, нотолгоотойгоо байгаа бол түүнийг нь шалгаж, гэм буруутай, буруугүй эсэхэд цэг тавихгүй бол цаашид иргэдийн АТГ-т итгэх итгэл улам л алсарсаар байх болов уу.

А.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
8
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-31 43.242.242.59

Одоо л яахын нь харж л байя

Avatar

Нэргүй 2026-03-31 103.212.116.80

Ажлаа өгөөд шалгуулах нь шудага ёсонд нийцнэ,өөрөө бусад хүмүүсийг ажлаа өгөөд шалгуул гэдэг биз дээ гэтэл ийм ноцтой асуудалд холбогдчихоод би буруугүй гээд зогсоод байж болохгүй энэ чинь тэгээд шударга ёс юм уу

Avatar

Зочин 2026-03-31 202.9.46.148

Б.Энхбаяр дүрс бичлэг, гэрчийн мэдүүлэгтэйгээ очиж танилцахгүй бол олон нийтийн телевизээр танилцуулаад өгөөч. Үнэн худлаа нь мэдэгдэхгүй юм шуугиж шуугиж л чимээгүй болчихно. Нэг тийш нь болгоод өгдөг газар нь АТГ л баймаар……

Avatar

Зочин 2026-03-31 103.229.121.43

Нямбаатар нь бас баахан хчтад кампаниудаас зээл авч сонгуулийн санхүүжилтийг хариуцаагүй л юм ьбол Опунэрдэний дэвшүүлсэн энэ бүдүүлэг дураараа аашлавгёийг МАН огцруулаа МАН ы залуучууд ОЭ заавраар бас хамгаалаад үлдээх үү МАН ы залуу гишүүд хүртэл зарчимгүйболжээ

Avatar

УХ 2026-03-31 202.9.46.90

МАН-ын залуу үе гэдэг чинь муу муухайн тэнхлэгийнхний улаа хамгаалагчид нь шүү дээ..Бас улаантан байж капиталист хулгайчууд даа!

Avatar

Зочин 2026-03-31 103.229.121.43

Ман зарчимгүй байна Опунэрлэнэ Амарбаясгаоан нар гамынхаа сонгуулийн санхүүжилтаар барьцаалж буулт хийлгэв бололтой Үнэн хэзээд ялдаг юмаа Энхбаяр харуулах байлгүй дээ

Avatar

Зочин 2026-03-31 103.229.121.43

Б Энхбаяр нүүрсний сонсголыг маш сайн зохиосон Олон ч хулгай луйврыг илрүүлсэн Шүүх прокурорт 8илжүүлсэн Шиыдэгдэхгүй байгаа нь тэр байнггууллагуулын ажил байхаа Сонсголоор нүүрсний машинуулын маапааныг сайн илчилсэн Гол ожйврыг хийсэн Эко гэх кампани яоюунэрдэнэ нариай холбоотой байж болзошгүй яопунэрдэнэ хилийн зурваст тэр кампанид зөвшөөрөл өгсөн гэж ярьснаас хь хойш харин яопунэрлэнэ галзуу мэт уурлаж Энхбаярыг элдвээр гүтгэж эхэлсэн

Avatar

Нэргүй 2026-03-31 202.72.243.182

аНИА НЬ ГЭЖ А ВИЛГЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭХ БАЙХАД АТГ ЖИНХЭНЭ АВИЛГАЧИЙГ БУСДЫГ ШАЛГАЛАА ЮУ

Avatar

Зочин 2026-03-31 66.181.184.46

ИЙМ ХУУРАМЧ ДИПЛОМНЫ ГОЛ БОЛСОН АВИЛГАЧИД ИТГЭДЭГ ҮХЭР МОНГОЛЧУУДЫН ХИЙМОРЬ ЛҮНДЭЭ ЧИНЬ ТЭР ХОХЬ ЧИНЭЭ

Avatar

Нэргүй 2026-03-31 66.181.184.46

ӨӨР ШУДАРГА ХҮНЭЭР ДАХИН НҮҮРСНИЙ СОНСГОЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2026-03-31 66.181.184.46

Халтар хар авилгачийг шоронд нь хатаагаад Нүүрмсний сонсголыг дахин хийгээрэй

Avatar

Зочин 2026-03-31 66.181.184.46

НҮҮРСНИЙ ХАМГИЙН ГОЛ ХУЛГАЙЧ БОДЬ КОМПАНИЙН ХУЛГАЙГ ӨДИЙ ХҮРТЭЛ НАМ ДАРЖ АВИЛГА АВСАН АВИЛГАЧ ЭНХБАЯР БЕРИЯ ХҮНИЙ АЖИЛ ХЭРГИЙН НЭР ХҮНДЭД ХАЛДАЖ ГҮТГЭСЭН ХЭРЭГТЭЭ ШҮҮХЭД, АСАР ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВСАН ХЭРЭГТЭЭ АТГ-Д ОЧИЖ МЭДҮҮЛГЭЭ ӨГӨӨД ШОРОНДОО ОРОО

Avatar

Зочин 2026-03-31 103.229.121.43

Цогтгэхэл гээч худалч хутран үымүүлэгч дээ Б Энхбачхыг зайлуулж МЯаН авилгач луйварчдаа хаацайлах гэж баына л гэж харж байна МАН сонгуулийн санхүүжилтаа нуунмдалдалж баыгаа бизээ

Avatar

Гөлийсөн хар авилгалч 2026-03-31 202.9.46.90

Хувийн дээдийн хуурамч баклаврын жонхуутай хавтастай хулгайч даа. Олон хүнийг гүжирдэж баахан загнасан, одоо өөрөө хошногоо ухуулангуут 1,300,000 ам.доллар гараад л ирж байна, цаана нь хэд ч гарч ирээ билээ!

Avatar

Сүхээ 2026-03-31 103.212.163.202

За үнэн юм ярина шүү. МУИС-н хуулийн анги төгссөн арай сайн төгссөн оюутнуудын нэг шүү. Битгий ингэж хүнийг худлаа харлуулж бай. Оюун-Эрдэнэ, Сандаг-Очир нар л ёстой хэний ч мэдэхгүй нэг хувийн сургууль төгссөн юм билүү шүү.

Avatar

ИРГЭН 2026-03-31 103.229.120.168

ХУУЛЬ САХИУЛАХ ХАМГИЙН ГОЛ ХАРИУЦЛАГАТАЙ ЯАМЫГ ТОЛГОЙЛЖ БАЙСАН Б.ЭНХБАЯР ГЭГЧ ЭТГЭЭДИЙН НЭР ХОЛБОГДООД БАЙГАА ЭНЭ МУУХАЙ ҮЙЛДЛҮҮД ҮНДЭСЛЭЛТЭЙ ЮМ БОЛ ЭГЭЛ ЖИРИЙН АРД БИД ЧИНЬ ЕР НЬ ХЭНД, ЯМАР УЛС ТӨРИЙН ХҮЧИНД ИТГЭЖ АМЬДРАХ БОЛЖ БАЙНА АА ТЭГЭЭД. ЭНЭ ЭТГЭЭДИЙГ ХЭН ЯМАР ЗОРИЛГООР ЯАХ ГЭЖ САЙД БОЛГОСОН ЮМ БЭ.
ИТГЭЛ АЛДАРЧ БАЙНА, ГУТАРЧ БАЙНА, ЗЭВҮҮ ХҮРЧ БАЙНА.

Avatar

Нэргүй 2026-03-31 103.212.162.187

Ийм худал мэдээллүүдэд цензургүйгээр итгэж байгаа бол одоо яая гэхэв!

Avatar

тт 2026-03-31 202.9.41.48

оюун эрдэнийн өмхий ацыг долоогч шархүү

Avatar

Өвгөн зохиолч 2026-03-31 103.229.121.45

Даварч гүйцсэн хулгайчдыг барих гэж оролдсон ганц сайд Б.Энхбаярыгаа бүгдээрээ элбэж тасар татах нь ээ. Ингэтлээ ялзарсан Монголд гай гамшиг айсуй.

Avatar

Нэргүй 2026-03-31 202.131.229.108

ОЛОН ТАЙЛБАРГҮЙ ЗҮГЭЭР Л ШАЛГУУЛААЧЭЭЭ ПОП ХААН-2

Avatar

Нэргүй 2026-03-31 124.158.106.136

Дарваан хар МАН-ын нэр хүндийг үргэлж унагадаг. Цэмэнтийн хулгайч харыг одоо зайлуулах цаг болсон.

Avatar

Богоон 2026-03-31 202.9.46.90

Бас зам тээврийн яаманд МАН-ын а******н МАН-ын залуугаа тархийг бяц дэвсэн алж байх үед тэнд хоол хороож хурган даргын суудал олж аваад байхдаа Орост актлагдаад хаягдсан ачааны вагонуудыг төмөр замд авчирч шахаж идсэн хулгайч шүү!

Avatar

Нэргүй 2026-03-31 66.181.191.135

Тэр Цогтгэрэл ч хэзээний самуун явдалтай хүн. Одоо л Данх энэ хоёрын үнэн худлыг харна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж