Хуульзүйн байнгын хороо өнөөдөр /2018.08.22/ 14:00 цагаас хуралдахаар болжээ. Байнгын хорооны хурлаар ээлжит бус чуулган болгон, 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол хийх асуудлыг хэлэлцэх юм байна. Тус байнгын хорооны хуралдаанаар ээлжит бус чуулган зарлах эсэх асуудлыг хэлэлцэх бололтой.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ‘Нээлттэй сонсгол хийх болон ээлжит бус чуулган зарлах асуудлаар УИХ-ын даргад хандаад байсан бөгөөд УИХ-ын дарга ээлжит бус чуулган хуралдуулах тухай саналаа Хууль зүйн байнгын хороонд хүргүүлээд байсан юм.
Ш.ЧИМЭГ