Эртний хүмүүс залхуурлын улмаас мөхжээ | News.MN

Эртний хүмүүс залхуурлын улмаас мөхжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

Эртний хүмүүс залхуурлын улмаас мөхжээ

Эртний хүмүүс залхуурлын улмаас мөхжээ

Эртний хүмүүс багаж бэлтгэхэд хүчин чармайлт гаргадаггүй байжээ​

Босоогоороо явдаг буюу хүн төрөлхтний анхны төлөөлөгчид залхуурал буюу хөдөлмөрийн нарийн багаж бүтээж чадаагүйн улмаас дараа үеийнхэндээ ялагдсан гэнэ. PLoS One сэтгүүлд антропологичдын нийтлүүлсэн өгүүлэлд ийм таамаг дэвшүүлсэн байна. Австралийн Канберра дахь үндэсний их сургуулийн профессор Кери Шиптон “Хүмүүс ямар нэг хүчин чармайлт гаргаж байгаагүй бололтой. Тэд суурин газрынх нь орчимд анх тааралдсан чулуугаар багаж хийж байсан нь багаж бэлтгэх материалаа хайж сонгодог байсан эртний Homo-гоос эрс ялгаатай харагдана” гэжээ.

Эрдэмтдийн тооцоогоор 3-25 сая жилийн өмнө бидний өвөг дээдэс Australopithecus-ээс Homo руу шилжих үед хүнсний хувьсгал хийгджээ. Үүнийг дагаад шүд, эрүүний хэмжээ жижгэрч, хоол боловсруулах эрхтэн болон хүнсний орц өөрчлөгдсөнийг шүдний изотопын шинжилгээгээр тогтоожээ. Энэхүү хувьсгалын маргаангүй үр дүн нь босоогоор явдаг хүмүүс (Homo erectus) юм. Тэд бол харьцангуй боловсронгуй ашелийн соёлд хамаарах хусуур, хасуур гэх мэт хөдөлмөрийн бүдүүлэг багаж хийсэн хүн төрөлхтний хамгийн эртний төлөөлөл. Homo erectus-ыг тойрсон нэг оньсого бол тэд сая орчим жил оршихдоо багаж хийх арга барилаа яагаад өөрчилсөнгүй вэ гэдэг асуулт.

  • Эрдэмтдийн тооцоогоор 3-25 сая жилийн өмнө бидний өвөг дээдэс Australopithecus-ээс Homo руу шилжих үед хүнсний хувьсгал хийгджээ.

  • Homo erectus-ыг тойрсон нэг оньсого бол тэд сая орчим жил оршихдоо багаж хийх арга барилаа яагаад өөрчлөөгүй вэ гэдэг асуулт.

Үүнтэй харьцуулахад неандерталь болон кроманьон хүмүүс хавьгүй богино хугацаанд багаж хийх дэвшилтэт арга боловсруулсан байдаг. Шиптон болон түүний багийнхан Саудын Арабын Саффках хэмээх газар 30 жилийн өмнө нээгдсэн Homo erectus-ын сууринг судлаад эртний хүмүүсийн ийм “хуучинсаг” байдалд энгийн мөртөө хачирхалтай тайлбар өгчээ. Түүний ярьснаар тухайн үед арабын хойгт элсэн цөл байсангүй, Африкаас гарсан эртний хүмүүс амьдардаг голын хөндий, саваннын бүс оршиж байв. Эртний туурийг үзсэн шиптон нэг сонирхолтой зүй тогтлыг нээжээ. Арабын археологичдын олсон бүх багажийг боловсруулахад түвэгтэй, хатуу нягт андезит хэмээх уулын чулуулгаар хийсэн байв. Саффакахын ойр орчимд чанар муутай, том жижиг андезит их хэмжээгээр тархсан аж. Ийм чулуулаг голын урсгалаар дамжин уулнаас бууж, суурины орчимд ирсэн бололтой.

Үүнээс үүдэн Homo erectus ууланд гарч, багаж хийхэд тохирох чанартай андезит цуглуулдаг байсан гэх таамаг дэвшүүлжээ. Гэтэл гайхалтай нь эртний арабууд ууланд гарч, чулуу түүх буюу ухаж авдаг байсан гэх ямар ч ул мөр илрээгүй байна. Шиптоны багийнхан Саффакахын өнцөг булан бүрээс олдсон багажийг харьцуулж үзээд шиптоны багийнхан тоо, хэмжээ нь голоос аль хэр зайтай болон ойролцоох андезитын овоолгоос хамаарч байгааг илрүүлэв. Гэхдээ бүх багажийг адил аргаар боловсруулсан тул бие биеэс бараг ялгагдахгүй байв. Үүнээс үзэхэд эртний хүмүүс хөдөлмөрийн багаж бэлтгэх түүхий эд олох гэж хүчин чармайлт гаргадаггүй байсан гэсэн дүгнэлтэд хүрчээ. Ноён Шиптон “Саффакахын ойролцоо чанартай чулуулаг ихтэй толгод оршдог. Хүмүүс ийш тийш явахаас залхуурсан тул голоор ирсэн чулуулгийг ашиглаж байсан. Арабын хойг цөлжиж эхлэх үед тэдний залхуурал болон хуучинсаг сэтгэлгээ Homo erectus-ын энэ төрлийг мөхөхөд хүргэсэн байх” хэмээн тайлбарласан юм.

Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-22 64.119.24.25

ERDEMTEDIIG ZASAGT GARGAJ ERH MEDELTEN BOLGO HUULIINHAN HONDLONGOOS AJIGLANA BIZ ULS TOTCHIDIIN ZOLIOS BOLDOG TSAGIIG

Avatar

Зочин 2018-08-22 103.26.193.173

Ялгаагуй даа бас л хулгай хийнэ

Avatar

Зочин 2018-08-22 182.160.36.37

ene er ni yamar heregtei medeelel yum. heden erdemted l heregtei bizdee tegeed ted tsaaguuraa olood yzchihne biz. zaaval zavgyi bidend iim ilyydel hog bolson medee hayaj ogood yamar hereg baina.

Avatar

Зочин 2018-08-22 223.62.173.161

chinii tolgoi hog bolchih bh geed haaya iim medeelel ogch bgaam. fb gee baga uh.

Avatar

Зочин 2018-08-22 103.229.120.134

ЁСТОЙ ТЭНЭГ ДҮГНЭЛТ. ХАРИН Ч ЭРТНИЙ ХҮМҮҮС ОДООГИЙНХИЙГ БОДВОЛ ХАМААГҮЙ ХҮНД НӨХЦӨЛД ИХ ХӨДӨЛМӨРЛӨЖ БАЙЖ АМЬ ЗУУДАГ БАЙСАН НЬ ИЛЭРХИЙ. АЛИВАА ЮМ ЗААВАЛ 2 ТАЛТАЙ, БӨМБӨРЦӨГ Ч НЭГ ТАЛД ӨДӨР БОЛЖ БАЙХАД НӨГӨӨ ТАЛД ШӨНӨ БОЛЖ БАЙДАГ ХУУЛЬТАЙ. САЙНЫГ МУУ НЬ САЛАХГҮЙ ДАНДАА ДАГАЖ ЯВДАГИЙГ ХЭН Ч МЭДНЭ. ХӨГЖИЛ ДЭВШИЛ ГЭДЭГ НӨГӨӨ ТАЛААРАА МӨХӨЛДӨӨ ХҮРЭХ ХУРДАСГУУР ГЭДЭГ НЬ МАРГАШГҮЙ ҮНЭН ЮМ ДАГ

Avatar

turuu ue ni 2018-08-22 66.181.168.220

nasnii erheer, bie fiziologiin erheer munh bus boldog ertuntsiin jam naih l daa, harin bagaj hiij chaddag bsan bol muhuhgui baisaara l baih yostoi gesen ug uu

Avatar

soronzonbold 2018-08-22 202.170.80.25

iim balai hachin orchuulga hend heregtei bol? Niitelsen hun ni busdyn nudeer unshij uzeesei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж