Сайд Б.Батцэцэгийг улираах бус хариуцлага тооцох ёстой!

Сайд Б.Батцэцэгийг улираах бус хариуцлага тооцох ёстой!

Сайд Б.Батцэцэгийг улираах бус хариуцлага тооцох ёстой!

Шинэ танхимд сайдаар ажиллах улстөрчдийн нэрс тодорч эхлэхтэй зэрэгцэн засаг огцрох бүрийд улирч үлддэг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн нэр өнгөлөх нь тэр.

Хоёр долоо хоногийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын захиргаа Монгол Улсыг “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсныг олон хүн санаж байгаа нь лавтай.

Уг хөтөлбөрт Монгол Улс багтсанаар ирэх дөрөвдүгээр сарын 2-ноос эхлэн АНУ-ын B1/B2 ангиллын визийн бүх шаардлагыг хангаж буй Монгол Улсын иргэд виз олгогдохоос өмнө 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа (визийн бонд) байршуулах шаардлагатай болж буй. Монгол мөнгөөр тооцоход энэ нь 50 сая төгрөг болно. Дансандаа 50 сая төгрөгтэй Монгол хүн хэд билээ. Дээр нь ийн барьцаа нь чангараад зогсохгүй 10, 20 жилийн виз авах эрх ч баяртай болсон.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын АНУ-тай харилцах харилцаа энэ хэмжээнд хүртэл уруудсан атал Б.Батцэцэг гишүүн дахин Гадаад харилцааны сайдад зүтгэж явааг юу гэж ойлгох вэ. Ичих нүүр гэж байна уу.

Дипломат харилцааг тэргүүнд тавьдаг, ёс зүйг эрхэмлэдэг улстөрч бол АНУ-ын визийн нөхцөл чангарангуут л хариуцлага хүлээж, огцроод зогсохгүй ард иргэдээсээ уучлал гуйх ёстой байв. Харамсалтай нь, түүнд ийм ёс зүй, ухамсар алга. Харин ч визийн нөхцөл ингэж чангарсанд монголчууд л өөрсдөө буруутай гэх мессежийг сошиал ертөнцөд цацчихаад урьдын жишгээрээ дараагийн шинэ засагт орох нүх сүх малтаж явах.

Уг нь Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд АНУ-тай харилцаагаа тогтвортой хөгжүүлсээр 2019 онд  харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн. Гэтэл АНУ-тай стратегийн түншлэлийн харилцаа тогтоогоогүй байгаа Африкийн нэг улстай Монгол Улс эн зэрэгцэх хүртлээ визийн нөхцөл  дордсон нь түүний хувьд Монгол Улсын гадаад харилцааг хэрхэн уруудуулсныг харуулсан бодит нэг үзүүлэлт ч гэж хэлж болно.  Харамсалтай нь, энэхүү их улстөржилт засгийн халаа сэлгээ дунд үүнийг анзаарч сөхөөрөх нь даанч цөөн.

Уг нь Г.Занданшатарын танхим байгуулагдахад гадаад харилцааны салбарт хоёр асуудал хөндөгдсөний нэг нь УИХ-ын гишүүн Б.Батцэцэгийг дахин Гадаад харилцааны сайдаар томилохгүй байх, хоёр дахь нь Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаярыг эгүүлэн татаж, мэргэжлийн дипломатч томилохыг сануулж байв.

Гэвч улс төрийн эрх мэдэлгүйгээсээ Засгийн газраа өөрийнхөөрөө зураглах боломжгүй байснаас тэр үү Ерөнхий сайд асан Г.Занданшатар Б.Батцэцэг гишүүнийг Гадаад харилцааны сайдаар улираасан. Харин өнөөдөр монголчууд тэрхүү “шанг” нь АНУ-ын виз чангаралтаар төлөх болж байна.

Уг нь визийн нөхцөл өөрчлөгдөх болж байгаа санамжийг цаад улсаад урьдчилж өгдөг. Тэр дагуу нь улс орнууд ажилладаг. Харин манай Гадаад харилцааны яам, мөн Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамын нүдэн балай чихэн дүлий сууснаар өнөөдөр энэ хэмжээнд хүргэсэн. Нэг үгээр хэлбэл, анхааруулга ирж, асуудал дагуулаад байхад түүнийг зөөллөх чиглэлээр ямар ч алхам хийгээгүй гэсэн үг.

Цаашдаа энэхүү визний нөхцөл өөрчлөгдсөнөөс болж олон сөрөг үр дагавар дагуулна. Тухайлбал, Монгол Улс энэ оноос эхлэн АНУ-руу шууд нислэг үйлдэхээр болж байгаа.   2016 оноос эхлэн хоёр талдаа олон жил ажилласны эцэст сая нэг юм ажил хэрэг болох болж буй. Гэтэл АНУ-ын визийн нөхцөл чангарахаар шууд нислэг үйлдээд үр дүн гарахгүй.  Монголоос хоосон шахуу агаарын хөлөг нисгэх болсноор удахгүй л дампуурал зарлахдаа тулах биз. Визийн нөхцөл хатуурсан нь ийм л хортой үр дагавар дагуулж байна.

Дээр нь өнгөрсөн хугацаанд Монгол Улсын иргэд БНСУ-ын хил дээрээс олноороо буцаж, нислэгийн тийзний төлбөрөөс эхлүүлээд визний мөнгөөрөө хохирч байхад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг иргэдийн өөрсдийнх нь буруу гэж тайлбарлаж, буруу бүхнийг бусдад тохсон.

Өнөөдөр ч байдалд дээрдсэн зүйлгүй. Дээр нь  гадаад улс руу зорчсон иргэдийг эрх зөрчигдсөөр байхад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хуруугаа хөдөлгөсөн билүү. Жишээ татвал, өнгөрсөн хоёрдугаар сард

Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэн Ц.Ганболд ОХУ-руу сар шинийн бэлтгэл хангахаар гартал тагнуул хийсэн хэргээр саатуулсан. Сумандаа монтер хийдэг залуу ямар юмных нь тагнуул байх билээ.  Гэтэл түүнийг эх оронд нь буцаан авч ирэх чиглэлээр Гадаад харилцааны яам энэ хугацаанд юу хийв. Харин ч салбар хариуцсан сайд нь торгон дээл өнгө, өнгөөр нь сольж өмссөн шигээ хэчнээн ч оронд айлчлал нэрээр “аялчихав”.  Гадаад улсад ажиллаж байгаагаараа бол Монгол Улсын дипломат харилцаа улам сэргэж, визийн нөхцөлүүд ингэтлээ дорд орчихгүй. Гэтэл монголчууд хилийн дээс алхаад л хэн ч биш болж хувирч байна.

Ийм байхад Б.Батцэцэг сайдыг Гадаад харилцааны сайдаар томилбол салбарынхнаас нь эхлээд олон нийт ч эсэргүүцэх нь лавтай.

МАН Б.Батцэцэгтээ өртэй юм байгаа биз Монгол Улс, Монгол Улсын дипломат алба түүнд өртэй биш шүү. Төрийн тендерийг “хусах” гэж дахин сайдын албанд санаархаагүй юм бол ухамсраараа энэ албанаас татгалзана уу даа, Б.Батцэцэг гишүүн ээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2026-03-31 202.9.40.108

Uchral deerees tushaal avch ajil hiibel ogt yvahgui.Erriin tolgoi heregtei.Battsetseg gj uo hiinee.Munhiin usegiin huuhen.kazinochid tatsan.b**s bazdag erguug elchingeer yvuulsan.Deerees egsen uureg bh.Eeriin tolgoigui.Meregjiliin bus uul uulaar hytadruu achij bga zuvhen munge huusen nuher.J.Enhbayr gj shunal.Hugsjin uomnuudiig huu zsiluul.Batnairamdal.Luvsanjamts.Shijir.Anar.Bulgantuya.D.Enhtuvshin mundag zaluuchuud eh orni tulee ajillah estoi.

Avatar

Нэргүй 2026-03-31 202.179.11.230

odoo bolson.

Avatar

Нэргүй 2026-03-31 202.126.89.80

Батцэцэг олон улсын тавцанд их нэр хүндтэй юм билээ

Avatar

Нэргүй 2026-03-31 193.160.101.225

Хамгийн том алдаа нь магадгүй Монгол Улсыг АНУ-ын Энхтайвны зөвлөлд чирж орсон асуудал байх. Судалгаа муутай шийдвэр байсан. Палестин, Израйлийн хооронд энхтайван бий болгох зөвлөл. Зөвлөлийн даргаар АНУ-ын ерөнхийлөгч Трамп бүх насаараа ажиллана. Зөвлөл нь НҮБ-г үгүйсгэж буй эсэх олон асуудал дагуулж байна. Тэгээд одоо тэр бүсэд нь дайн дажинтай байгаад байдаг.

Avatar

судлаач 2026-03-31 202.21.116.2

Энэ хүүхнийг солих цаг болсон. гадаад харилцааг сайн зохицуулах олон хүн бий. ганц ухаантай нь энэ хүүхэн биш. Трампын энхийн эвсэлд манай Зандка очоод гарыэ үсэг зураад сүйд болоод байсан.Амбаардуулахаа мэдэхгүй далчиганаад байсан болж бна уу. яг нарийндаа Трамп манай муу Батцэцэгийг нэг нүдээрээ ч харахгүй, тоохгүй шүү дээ.Тэр тэнүүлч Батбаярыг АНУ -аас татаж авчрах хэрэгтэй. гадаад харилцааны талаар А ч байхгүй нөхөр шүү. ичиж үхдэггүй юм байх даа.

Avatar

Нэргүй 2026-03-31 103.229.122.75

Дэлхийг тэргүүлэгч АНУ битгий хэл ямарч улсын дотоод асуул . Гадны иргэдийн визийн хураамжийг тухайн улсын засаг нь шийднэ. Энд Батцэцэг байтугай нь оролцох эрхгүй. Батцэцэгийг энэ асуудлаар буруутгах ямар ч арга байхгүй. Тэгтлээ өө сэв хайх гээд байгаа бол өөр өнцгөөр нэг хараад үздээ

Avatar

Нэргүй 2026-03-31 203.91.115.52

Энэ хулгайч авгай одоо болно. Сурах бичгийн хамаг тендрийг хамж гадаад паспортын үйлдвэрлэлийг атгаж байна.

Avatar

Нэргүй 2026-03-31 31.40.215.223

Баагий одоо болно доо. Хэд улираж гулсах гэсэн юм бэ? Одоо зүгээр гишүүнээ хийгээд л яваа ч дээ. туслахаа хүртэл Элчин сайд болгож мэргэжлийн дипломатуудын дээгүүр тавсан гээ биз дээ?

Avatar

Нэргүй 2026-03-31 66.181.177.113

Хүүкийн 14 тэрбумын хамсаатанг ахиад л Сайд болгоно. Найз охиноо хаяхгүй л дээ. Ямар сайндаа ГХЯны сайд хүнийг Монголдоо хөдөө явахдаа дагуулж яваад байхав дээ. Хүүкийн тойрон хүрээлэгчид мөд далд орохгүй байхаа

Avatar

Нэргүй 2026-03-31 202.55.191.130

putin l trump-iig shordoo bz

Avatar

Нэргүй 2026-03-31 66.181.182.184

Ганц үнэн нь Монголын гадаад харилцаа Батцэцэгийн үед өндөр төвшинд гарсан. Хорчингуудын бурах хязгааргүй бус уу

Avatar

Зочин 2026-03-31 66.181.183.43

Монголын гадаад харилцааны яамны арчаагүй байдлаас болж ард иргэдийн гадаад орнуудад зорчих ,аялах асуудал хил гараад л үнэлэмжээ алдаж гүйцсэн нь Шууд Батцэцэгтэй холбоотой. Элчин сайдын яамдууд нь тухайн улс орныхоо төрийн байгууллагуудтай ямар ч холбоо байхгүй болохоор мэдээлэл харилцан солилцох , монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах талаар ойлголт байдаггүй, тухайн улс орон нь харилцан зөвлөлдөх болохоор бүлх үмхсэн аятай таг байдгаас

Avatar

Нэргүй 2026-03-31 202.9.47.87

Энэ авгайг буулгаач ээ.

Avatar

Нэргүй 2026-03-31 66.181.177.130

Энэ нэг том мөөмтэй тендерийн хулгай насаараа хийж байгаа хүүхнийг зайлуулал даа н**ш гэж. байнга өөрийн хамаарал бүхий компаниараа улсын тендер шааж байхын. Сайдын суудал биш шоронгын наар таарна даа

Avatar

Нэргүй 2026-03-31 59.153.113.187

g**** uhej dald op

Avatar

Зочин 2026-03-31 162.229.191.188

За энэ бол Батцэцэгтэй холбоотой асуудал биш юм.Амeрикийн иргэний бүртгэлийн газрын эрх мэдэл үзэмжийн асуудал. Дээр нь манай гадаад оронд ажиллаж амьдарч байгаа иргэд улс орныхоо нэр хүндийг унагаж байдгаас ийм асуудалд ороод байгаа юм л даа. Жишээ нь Амeрикад манай иргэд авч болох нийгмийн халамж,үнэ төлбөргүй зүйлд хамрагдаад байхаар энэ асуудал үүсч байна.

Avatar

Нэргүй 2026-03-31 103.212.117.131

Хазиночин Муур авгайг зайлуул, Одоо болсоон. Хүргэн танил талуудтай нь гадаад харилцаанаас ЦЭВЭРЛЭ. Уг нь хэвлэлийн компанитай юм . Тэндээ Захирлаа хий. Ажлын чадвар ёс зүй алга.

Avatar

Нэргүй 2026-03-31 202.179.24.90

шаазан хүүхэлдэй гэдэг ш тээ. Хүүкийн шаазан хүүхэлдэй

Avatar

Бтт 2026-03-31 202.9.41.121

Солонгос АНУ Европын Холбоог газрын ховор элемэнтийн хайгуул ашиглалтын ажилдаа оролцуулахгүй (виза өгөхгүй байгаа тул) гээд зарлачих. Тэгээд юу болох нь вэ харцгаая

Avatar

зочин 2026-03-31 66.181.191.100

Ийм бүдүүлэг хандлага байдлыг бүүр муутгана

Avatar

Нэргүй 2026-03-31 66.181.191.135

Дээр нь 1 ээр хүн байгаа болохоор амжихгүй ээ, тэгээд ч Гадаад харилцааны салбар байсан сайдаараа л байсан нь дээр

Avatar

Нэргүй 2026-03-31 202.9.47.87

дээр нь нэг хүн кран барьчихсан сууж байгаа

Avatar

Нэргүй 2026-03-31 122.201.28.193

сайхан амьтан шүү

Avatar

зочин 2026-03-31 66.181.191.100

Батцэцг үүнд ямар хамаатай юм Бидний байж байгаа арчаагүй бүдүүлэг байдал л үүнд хүргэж байна, Бусад оронд очоод хугэцаандаа буцаж гарахаа умартана, хууль зөрчинө, Хэрэг төвөг тарьна,Хулгай луйвар хийнэ, Гэмт хэрэгт орооцолдоно Хариуцлага сахилга байхгүй, Монгол шиг муу нэртэй адгийн хүмүүс орчлонд цөөрч байна,Монгол гэсэн нэрээ сүйтгэж байна

Avatar

Зочин 2026-03-31 202.126.88.103

Энд Батцэцэгийн буруу гэж юу байх, манай өөрийн байгаа царай л тэр, жижигхэн монголыг ГХ сайд, ГХЯ том орны гадаад бодлогод нөлөөлж чадахгүй нь хэнд ч ойлгомжтой ш дээ

Avatar

Zochin 2026-03-31 103.212.163.241

Яамнаас нь дипломат олддоггүй юм байх даа

Avatar

Нэргүй 2026-03-31 188.162.248.251

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж нээлтээсээ бусад уед ганц ч удаа бурэн ирцтэй хуралдаж байгаагуй Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!

Avatar

Нэргүй 2026-03-31 188.162.248.251

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж нээлтээсээ бусад уед ганц ч удаа бурэн ирцтэй хуралдаж байгаагуй Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2026-03-31 66.181.179.251

АНУ руу аялах нь тансаглал учраас бондын асуудлаар битгий улс төр хийгээд бай!

Avatar

Нэргүй 2026-03-31 202.179.24.90

Хүрэлсүх шаазан хүүхэлдэйгээ явуулахыг хүсэхгүй. Энэ нь засаг болгонд мөнхрөн үлддэг нь Хүүкийн гавьяа

Avatar

Зочин 2026-03-31 103.229.121.43

Энэ Хорол энэ сайтыг муухай харагдуулдагипмаа Улс төржсөн мэдлэг чадваргүй нь харагдаад байдагиюм Визны асуудлыг Монголын галаад яам мэдэхгүй Мушгиж гжйвуулвал АН аас болсон ч байж магалгүй гээд бичиж болноо доо АН ы ларга намдаа шинэ гишүүн бүртгүүлэхдээ ардчиллын үнэмлэхтэй Америкийн виз чөлөөтэй гэж ухууоаал цаадуул нь баахан хаоамж хүссэн юмнууд олноороо ирэхнээ гэж айсан ч юмуу

Avatar

Нэргүй 2026-03-31 66.181.168.82

энэ авгай одоо хангалттай даа, ерөнхийлөгяийн нэрийн дор зөндөө л удаж тарвалзлаа, одоо хангалттай

Avatar

Нэргүй 2026-03-31 66.181.160.31

Тэр а**с ын виз гээд хамаатай юм гичиии сайтааа

Avatar

Нэргүй 2026-03-31 103.145.234.19

Ану визэнд хэн ч сайд байсан нөлөөлөхгүй штэ.Учир нь сайдад биш энд тэнд очоод эх орныхоо нэрийг баастдаг удмын оркуудад байдаг даа.

Avatar

Нэргүй 2026-03-31 59.153.115.226

ХОРОЛ НЭМЭХ НЬ МАА, ТЭНЦҮҮ, УЧИРТАЙ ГУРАВ ЖҮЖГИЙН ХОРОЛМАА

Avatar

Нэргүй 2026-03-31 59.153.115.226

ХОРОЛ НЭМЭХ НЬ МАА, ТЭНЦҮҮ УЧИРТАЙ ГУРАВ ЖҮЖГИЙН ХОРОЛМАА БОЛНО.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж