Палестинчуудын эсрэг цаазын ял оноох хууль батлав

Палестинчуудын эсрэг цаазын ял оноох хууль батлав

Палестинчуудын эсрэг цаазын ял оноох хууль батлав

Террорист халдлага үйлдсэн гэж яллагдсан палестинчуудад цаазаар авах ял оногдуулах хуулийн төслийг Израилийн парламент баталжээ. Тодруулбал, тус хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг гурван удаа болж Кнессет Даваа гаригт эцсийн байдлаар (2026.03.30) баталсан. Шүүмжлэгчдийн хувьд яллагдсан палестинчуудыг цаазаар авах нь хэлмэгдүүлэлт болон ялгаварлан гадуурхах шинж чанартай гэж тодорхойлж байна. Европын хэд хэдэн улс орон мөн "ардчилсан зарчмуудыг" доройтуулах эрсдэлтэй гэж анхааруулж байна.

Шинэ хуулийг Кнессетэд 62-оос 48 саналаар баталсан бөгөөд Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху дэмжсэн байна.

Хуулийн төсөлд зааснаар, Израилийн цэргийн шүүхийн "терроризмын үйлдэл" гэх зүйл ангиар гэж буруутгагдсан палестинчуудыг 90 хоногийн дотор дүүжлэх эсвэл ялыг 180 хүртэл хоног хойшлуулах боломжтой гэж заасан. Онолын хувьд израильчууд мөн адил хуулийн дагуу цаазаар авах ял сонсох боломжтой ч бодит байдал дээр энэ нь бараг биелэлээ олохгүй. Учир нь цаазаар авах ялын гол зорилго нь "Израиль улсын оршин тогтнолыг үгүйсгэх" байсан тохиолдолд л хэрэгжүүлэх аж. Уг хуулийн төслийг хэт барууны үзэлтэй хүчнүүд дэмжиж, үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен Гвир хөдөлгөгч хүч болсон. Санал хураалтын дараа тэрбээр "X" дээр "Бид түүх бүтээсэн!!! Бид амласан. Бид биелүүлсэн" гэж мэдэгдсэн байна.

Хамасын зэвсэгт этгээдүүдийн гарт нөхрөө алдсан Бен-Гвирийн намын гишүүн Лимор Сон-Хар-Мелех цаазаар авах хууль зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа мэдэгджээ. Кнессет дэх мэтгэлцээний үеэр тэрбээр "Бид олон жилийн турш аймшигт айдсын тойргийг тэвчиж, шоронд хоригдож, болгоомжгүй хэлэлцээрээр суллагдаж байсан бол эргээд энэ хүн мангасуудад биднийг хөнөөх боломжийг олгож байна" гэж хэлжээ. Гэвч сөрөг хүчний Ардчилсан намын удирдагч Яир Голан уг хууль тогтоомжийг шүүмжилж, олон улсын хориг арга хэмжээнд хүргэнэ гэж мэдэгджээ. Тэрбээр "Террористуудыг цаазаар авах ялын тухай хууль бол Бен Гвирт таалагдах зорилготой шаардлагагүй хууль тогтоомж юм. Энэ нь Израилийн аюулгүй байдалд нэг ч хувь хувь нэмэр оруулахгүй" гэжээ.

Санал хураалтын өмнөх өдөр Их Британи, Франц, Герман, Итали улс Израилийн цэргийн шүүхээс буруутгагдсан л бол цаазаар авна гэх энэ хуулийг буруутгаж буйгаа мэдэгдсэн.

Мөн уг хууль нь "Израилийн ардчилсан зарчмуудын талаарх амлалтуудыг зөрчих" эрсдэлтэй гэж онцлон тэмдэглэжээ. Баруун эргийг удирддаг Палестины засаг захиргаа уг хуулийг баталж буйг буруутгаж, "шүүхээс гадуурх аллагыг хуульчлахыг эрмэлзэж байна" гэж мэдэгджээ. Газаг хянадаг Хамас Даваа гаригийн орой мэдэгдэлдээ уг хуулийн төслийг батлах нь Израилийн шоронд байгаа палестин хоригдлуудын "амь насанд аюул учруулж байна" гэж мэдэгдсэн байна. Израилийн Иргэний эрхийн холбоо тус улсын Дээд шүүхэд уг хуулийн эсрэг өргөдөл гаргасан. "Энэ хууль нь үндсэн хуульд харшлах, ялгаварлан гадуурхах шинжтэй бөгөөд Баруун эргийн палестинчуудын хувьд хууль ёсны эрх мэдэлгүйгээр батлагдсан" гэж мэдэгдэлд дурджээ. Израилийн Дээд шүүх одоо уг хуулийн төслийн маргааныг хэлэлцэх эсэхийг нягталж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Victory 2026-03-31 202.9.46.238

А.луурчидад үхэл.

Avatar

Нэргүй 2026-03-31 103.229.121.38

Израильчууд Германчуудаас хариугаа авахын оронд Америкийн нохой болж байна.

Avatar

Нэргүй 2026-03-31 202.9.46.97

muslimchuudiig demjeed bga hvmvvs muslim ulsad emegteichvvd ch geltgv bvh engiin irged ch ymr hetsvv amidraltai bdgiig oilgocih islam bhgv bol delhii amar taiwan bna

Avatar

Нэргүй 2026-03-31 103.168.34.132

Израйл харин байхгүй бол ДЭЛХИЙ АМАР ТАЙВАН байна !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж