Эрх баригч намын дарга Ерөнхий сайд байна гэсэн сөрөг хүчний шаардлагын дагуу УИХ-ын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Улмаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлж өчигдрийн /2026.03.30/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилсон. Тэгвэл шинэ Ерөнхий сайдад сөрөг хүчин болох АН-ын гишүүд ширүүхэн үг дайж, хулгай луйвартай тэмцэж, хариуцлага тооцож, амлалтаа биелүүлэхийг сануулав.

МАН ЗАСГИЙН ЭРХ БАРИХДАА НЭГ Ч ТӨРЛИЙН ТАТВАР НЭМЭХГҮЙ ГЭЖ АМЛАСАН Ч 19 ТӨРЛИЙН ТАТВАР НЭМСЭН
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Бизнес эрхлэгчиддээ хайртай Ерөнхий сайд байгаарай. ААН эрхлэгчид чинь бүх төрлийн татвар, шимтгэл, торгууль, алданги гээд эдгээр зүйлсийг туулж үйлээ үзэж байна. Жаахан илүү гарсан мөнгийг урамшуулал, нийгмийн даатгалд авна гэж тамладаг. 2016 онд МАН засгийн эрх барихдаа нэг ч төрлийн татвар нэмэхгүй гэж амласан. 2020 онд мөн энэ амлалтаа биелүүлээгүй. Түүнээс хойш нийтдээ давхардсан тоогоор 19 төрлийн татвар нэмсэн, нийслэлийн татварыг хоёр дахин нэмлээ. Авто зам ашигласны татварыг гурав дахин нэмсэн. Иргэдийн банканд хадгалуулсан мөнгөнөөс хүү тооцдог болсон, газрын төлбөр нэмсэн байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн арван жилд эрх барьж байгаа намын эдийн засаг болон татвар, ААН талаар ярьсан амлалтууд чинь тэг байгаа шүү. Ерөнхийдөө өнгөрсөн арван жилийн хугацаанд хаасан, боомилсон, нэмсэн үйл ажиллагаа явуулахыг нь дэмжихгүй, үл хайхарсан эдийн засгийн бодлого явуулсан. Хамгийн анх амлаж байсан зүйлсээ хэрэгжүүлээрэй, уриа лоозон бүү болгоорой. Өнөөдрийн байгаа байдлаа харчих, өрхийн амжиргаа нэмэгдээгүй. Гол нэрийн барааны үнэ өссөөр, үхрийн мах 31 мянга давчихлаа. Дөрөвдүгээр сар гараад шатахуунын үнэ нэмэгдвэл дахиад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Үүнийг дагасан эдийн засгийн бодлого хэрэгжүүлээрэй. Иргэдийн бодит амьдрал дээр халаасан дахь мөнгө нь хэдэн төгрөгөөр нэмэгдсэнээр, ААН хэчнээн нэмэгдсэн гэдгээр таны ажил үр дүн харагдана.
ТАНАЙ НАМЫН УДАА ДАРААГИЙН ХАГАРАЛ УЛСЫН ХӨГЖЛИЙГ ЧӨДӨРЛӨЖ БАЙНА
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Н.Учрал сайдаа та нэг зүйлийг л онцгой анхаарахгүй бол таны ажил өмнөх Ерөнхий сайдуудын араас орно. Энэ юу вэ гэхээр, танай нам албан тушаалын хэнээ, эрх мэдлийн шуналаар хэлхэлдсэн хүмүүсийн цуглуулга болсон байна. Үүнийг намын даргын хувьд өөрчлөхгүй бол таны ажил амжилтад хүрэхгүй. Намын даргын хувьд та үүнийг өөрчлөхгүй бол жилийн дараа сайд болохын тулд таныг огцруулахад бэлэн байгаа шүү. Танай намын удаа дараагийн хагарал улсын хөгжлийг чөдөрлөж байна. Өмнөх хоёр Засгийн газрыг АН нам биш Ардын намын албан тушаалын донтой хүмүүс огцруулсан шүү. Үүнийг үргэлж санаж яваарай. Дээрээс нь хагаралдах үедээ нэгнээ хулгайч, худалчаар дуудаж байж суух аргагүй болгох юм. Та нар цаашид нэгдээд янз бүрийн зүйлээ халхлах гэж байгаа сураг байна. Ийм тохиодолд сөрөг хүчин бид нар иргэдтэйгээ нийлээд хяналт тавина.
ТӨРӨӨ ЦОМХОН БОЛГОЁ, ЗАСАГЛАЛЫН БҮТЦЭЭ ӨӨРЧИЛЬЕ
АН-ын дарга О.Цогтгэрэл: Ардчилсан намын зүгээс тодорхой байр суурийг өмнөх Ерөнхий сайдын үед өгсөн байсан. Төрөө цомхон болгоё, засаглалын бүтцээ өөрчилье. Үүн дээр анхаараач ээ гэдгээ хэлсэн. Төрийн бүтэц зохион байгуулалт, данхар төртэйгөө тэмцэх шаардлага байсан. Энэ шаардлага хэвээрээ. Сүүлийн арван жилд хулгай, авлигын асуудал чинь хэрээс хэтэрлээ. Төрийн өндөр албан тушаалтнууд байж боломгүй өндөр дүн ярьж байна. Энэ асуудалтай эвлэлдэн нэгдэж хулгайг нуун дарагдуулаад явах уу. Үүнд тодорхой ямар бодлого барьж байгааг асуусан. Тодорхой хариулт авч чадсангүй. Зарчмын хувьд байр сууриа нэгтгээд явна. Шаардлагатай бол тодорхой шаардлагаа тавиад явна.
НАМЫНХАНТАЙ ЯС ҮЗЭЖ, ЭРХ МЭДЭЛТНҮҮДДЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ХУУЛЬ ЁСЫГ САХИУЛАХААС АЖИЛ ТАНЬ ЭХЭЛНЭ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Энэ удаагийн Засгийн газрын гол ажил бол иргэд рүүгээ чиглэсэн, өрхийн амжиргааг дэмжсэн бодлогыг тууштай явуулах ёстой. Хоёрдугаарт, улс төрийн ойлголцол гэдэг нэрийн дор гэмтнүүдийг зүгээр явуулчидаг, жирийн иргэддээ хууль хатуу байдаг. Энэ зарчмыг таслан зогсоох хэрэгтэй. Өнгөрсөн 20 сарын хугацаанд гурав дахь Ерөнхий сайдаа сольж байна. Үндсэндээ МАН-ын тэргүүлсэн энэ хоёр танхимд давхардаагүй тоогоор 60 гаруй хүн сайд хийж байна. Дэд сайд нар нэмэгдээд 70 гаруй хүн болно. Харамсалтай нь энэ хэмжээгээрээ ажил унаж байна. 2016 оноос хойш 2026 он хүртэл 3600 хоног нэг нам эрх барьсан. Та өөрийнхөө намынхантай яс үзэж, эрх мэдэлтнүүддээ хариуцлага тооцож хууль ёсыг сахиулахаас ажил тань эхэлнэ. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг тодорхой зарчимтай монголынхоо төлөө нэг сэтгэлээр яваарай.
УХААН МУУТАЙ ХҮН ЭРХ МЭДЭЛ, МӨНГӨ НЬ ИХДЭХЭЭРЭЭ ГАЛЗУУРДАГ
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Залуу хүн, дэвшилтэт үзэл санаатай боловсролтой, туршлагатай бусдаасаа өөр байх гэсэн хүлээлттэй байна. Нэг жил есөн сарын хугацаанд гурав дахь Ерөнхий сайдаа томилох санал хураалт явуулж байна. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд бол худал хуурмаг, айдсаар засаглах гэж оролдсон. Харин Г.Занданшатар сайдыг намын дарга биш учраас дэмжээгүй. Намын дарга биш учраас парламент дахь олонхийн бүлэгтэйгээ ажиллах боломж нь бага байсан. Тийм учраас тогтвортой байх дээрээ хамаг анхаарлаа төвлөрүүлээд том том ажлуудаа хийхгүй байсан. Таны хувьд намын дарга тэгэхээр улс төрийн эрх, захиргааны эрх бүгд байгаа. Тийм учраас зоригтой, тодорхой баймаар байна. Дэд сайдгүй, засгийн бүтцээ цомхон болгоно, Х.Нямбаатар даргад хариуцлага тооцно гээд шууд хэлчихмээр байна. Хатан Туулаа хамгаалсан иргэдийнхээ эсрэг Хотын дарга нь жагсаж байхыг бид харлаа. Хийж байгаа ажлаа хамгаалж эсэргүүцэж болно. Гэхдээ үнэхээр хэвийн биш болсныг нь бид бүгдээрээ үзлээ. Ухаан муутай хүн хоёр зүйл дээр галзуурдаг. Нэг нь эрх мэдэл нь ихдэхээрээ, нөгөө нь мөнгө нь ихдэхээрээ
АГААРЫН ТОО ЯРЬЖ ИРГЭДЭД БОДИТ БУС МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БОЛОХГҮЙ ШҮҮ
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Их хурлын гишүүдтэй протоколгүй уулздаг байдлыг хориглох хууль өргөн баръя гэж бодож байгаа. Протоколтой юм ярих хэрэгтэй. Нүүрсний хувьд МАК, Энержи ресурс, Өсөх зоос гээд бидний мэддэг гурван компани бий. Наад гурван компанийнхаа энэ улирлын нэг тонн нүүрснээс олж байгаа ашгийг бодитой гаргаад ард түмэнд хэлээрэй. 25 ам.доллар гэж зохиосон тоо. Агаарын тоо ярьж иргэдэд бодит бус мэдээлэл өгч болохгүй шүү. Шатахуун худалдаж авах асуудлыг гадаад яамдаа хариуцуулбал яадаг юм. Аж үйлдвэрийн яам чинь гадаад худалдааг мэдэхгүй, худлаа болоод байна. Та бүхний ярих яриа хэмжээтэй. Амласан амлалтаасаа хэтэрч ярьж болохгүй. Амлалтынхаа ард гарахын тулд үнэнчээр ажиллаач ээ гэж хүсэж байгаа юм. Тэгэх юм бол Монгол Улс бодитойгоор өөрчлөгдөнө. Бүсчилсэн хөгжлийн бодлогоос бүү няцаарай.
3,569.17





















































Ed nar dotor neg hvn ch gesen oyuintolhoig yrihgui bnaa 2026-03-31 66.181.184.50
Mongol ulsd odoo hamgiin chuhal yum ni oyuintolgoin gereeg shinshilj hvvg buuruulah mash heregtei baigaa ch dee. Ene jilees 34 hubiin hubia avan geed Zandanshatar helsen ch dee. Getel iim chuhal yumaa yrihgui ogt ulig bolson yumaa yriad tenegteed baih yum daa. Asuudaliig hamgiin chuhal uls orond heregtei gej erembelj bodohgui hvmvvs yum daa..
Жавзандоржбатсмүхгэрэлсүрэнжав 2026-03-31 66.181.160.49
За Учрал хүү минь ЗГ таа иддэг уудаг, худал хэлж хулгай хийыдэг нэрэнд холбогдсон хүн авч болохгүзй шүү МАН д асар их хорлонтой хүмүүс чёиний алдааг отоод л сууж байгаа, Бусад намтай хамтраад л өөрийг чинь унагана шүү???Иддэг уудаг хүмүүс чёинь МАН д олон байдаг юм шүү дэээ??? Тэд чинь өөрийнхөө эрх ашгийг хөндөөд эхэлбэл өөрийг чинь унагах гээд л шуурохайлна шүүү???
Нэргүй 2026-03-31 188.162.248.251
хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ?олон хувьсах аргаар бодсон Оюутолгойн тосол хэзээ Монгол улсад ашиг огох гэж байна бэ?С.Зориг агсаныг хэн захиалж алуулсан бэ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ?????
Нэргүй 2026-03-31 66.181.176.145
АН-ынханд баяр хүргэе, сөрөг хүчний үүргийг маш сайн хийгээрэй, МАН-ы хулгай луйвартай сайн тэмцэх хэрэгтэй байна.
зочин 2026-03-31 66.181.191.100
Хуцах гүтгэхдээ л сайн ,Идэж уухыг л бодно, Ёс зүйтэй ,шудрага ариун хүмүүс болж жүжиглэнэ, Ихэнх нь гадны тавиул, агент ,Чоно шиг санаа гаргана,үнэр ханхлуулна Адгийн новшнууд