Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдад МАН-ын дарга Н.Учралыг нэр дэвшүүлэн, өчигдөр /2026.03.30/ УИХ-ын ээлжит бус нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэн, томиллоо. Түүний хувьд бүрэн эрхийнхээ хүрээнд өөрийн Засгийн газраа бүрдүүлж ажиллах бөгөөд Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас бусад нь дэд сайдгүй ажиллана гэдгээ мэдэгдээд буй. Ингэснээр олны шүүмжлэл дагуулж, томилогдоод гурав, дөрөвхөн сар болж буй 16 яамны дэд сайд нар шинэ Засгийн газрын “цомхотгол”-д орж байна. Тиймээс цомхотголд өртөөд байгаа дэд сайд нарын хөрөнгө, орлогыг дахин танилцуулъя.
С.ДАВААСҮРЭНГИЙН ЖИЛИЙН НИЙТ ОРЛОГО НЬ 108 САЯ ТӨГРӨГ

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Содномдаржаагийн Даваасүрэн:
Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар С.Даваасүрэн Монгол Улсын Их сургуульд бакалавр, магистр, Их Британийн Нэгдсэн Вант Улсын Манчестрийн их сургуульд магистр, АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд докторын) зэрэг тус тус хамгаалсан. МУИС-ийн Эдийн засгийн тэнхимд багш, ахлах багш, профессор, тэнхимийн эрхлэгч, 2001-2003 онд Монгол Улсын Засгийн газрын Дэлхийн банкны санхүүжилттэй “Тогтвортой амьжиргаа” төслийн ерөнхий зохицуулагч, 2003-2005 онд Монголбанкны Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирал, 2005-2008 онд АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд багш, 2008-2009 онд АНУ-д Дахин хөрөнгө оруулалтын корпорацад шинжээч, 2013-2016 онд МАН-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх, Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны дарга, 2021-2025 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Ахлах шинжээчээр тус тус ажилласан туршлагатай.
Тэрбээр 2021-2022 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 108 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 263 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Түүний нэр дээр хоёр нийтийн орон сууц, нэг зуслантай гэж мэдүүлсэн бөгөөд нийт 1.1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй барилга байгууламжтай гэжээ. Түүний хувьд нэг туулах чадвар өндөр "Lexus, RX 350" автомашинаа 35 сая төгрөгөөр үнэлсэн байна. Мөн мал, газаргүй бөгөөд 97 сая төгрөгийн үнэт эдлэл бөгөөд 138 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байна. Харин 100 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш гурван жил өнгөрчээ. Тэрбээр "Добу Юнэкс" компанид хөрөнгө оруулалт хийсэн байна.
Г.ХУЛАНГИЙН ГЭР БҮЛИЙН НИЙТ ГИШҮҮДИЙН ОРЛОГО НЬ 2.2 ТЭРБУМ ТӨГРӨГ

Сангийн дэд сайд Бат-Эрдэнийн Хулан:
2024 оноос л АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 172 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 2.2 тэрбум төгрөг бөгөөд хөрөнгө борлуулсны орлого нь 619 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Түүний нэр дээр хоёр нийтийн орон сууц, нэг зуслантай, хоёр авто зогсоолтой гэж мэдүүлсэн бөгөөд нийт 1.4 тэрбум төгрөгийн барилга байгууламжтай гэжээ. Суудлын жижиг "Toyota, Prius" маркийн автомашин нэг, мөн нэг туулах чадвар өндөр "Toyota, Land Criuser 300" маркийн автомашинаа 318 сая төгрөгөөр үнэлсэн байна. 15 үхэр, таван адуугаа 115 сая төгрөгөөр үнэлсэн бөгөөд 89 саяын үнэлгээ бүхий эзэмших эрхтэй дөрвөн газартай. 90 саяын үнэт эдлэлтэй, 66 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байна. Харин 344 саяын авлагатай, 541 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш нэг жил өнгөрчээ. Тэрбээр "Эч Эс Би Си", "Ай Ди Би И", "Ди Ай Эл", "Ди Ай Эс", "Жи Эс", "Жей Пи Эм", "НИО", "РИО", "Эс Би Ю Экс", "Ю Эй Эл", "Голомт" ХК, "Грунд инвестмент", "Арундо партнерс", "Ди Экс Жикомпанид" компанид хөрөнгө оруулалт хийсэн байна.
Г.АМАРТҮВШИН АВТОМАШИН, МАЛ, ГАЗАР, ҮНЭТ ЭДЛЭЛ, ХАДГАЛАМЖГҮЙ

Гадаад харилцааны дэд сайд Гомбосүрэнгийн Амартүвшин:
Г.Амартүвшин нь 2022 онд Гадаад харилцааны дэд сайдаар томилогдон ажиллаж байсан бөгөөд Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэнгийн хүү юм. Түүний хувьд 2004-2008 онд Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газар, Европын газар, Олон талт хамтын ажиллагааны газар, Америк, Ойрхи дорнод, Африкийн газарт атташе ажиллаж байсан бөгөөд 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, МОНЦАМЭ агентлагийн захирлаар ажиллаж байв.
Тэрбээр 2021-2023 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 43 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 183 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Түүний нэр дээр нэг нийтийн орон сууцтай гэж мэдүүлсэн бөгөөд нийт 200 сая төгрөгийн барилга байгууламжтай гэжээ. Автомашин, мал, газар, үнэт эдлэл, хадгаламжгүй гэж мэдүүлсэн байна. Харин 27 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Тэрбээр "Перфишенси менежмент", "Би Хэалти сапплайс", "Сэнтрал экпресс СиВиЭс", "Мацүзакаяа" компанид хөрөнгө оруулалт хийсэн байна.
Д.МӨНХ-ЭРДЭНЭ НЬ АВТОМАШИН, МАЛ, ГАЗАР, ҮНЭТ ЭДЛЭЛГҮЙ Ч 569 САЯЫН БАРИЛГАТАЙ

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ:
Өнгөрсөн 2021 онд хуульч Д.Мөнх-Эрдэнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазарын ахлах зөвлөхөөр томилж байв. Д.Мөнх-Эрдэнэ нь Су.Батболдыг нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхад хотын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. Улмаар ногоон автобусны хэрэгт холбогдож яллагдагчаар татагдаж, шүүхээс түүнийг цагаатгасан юм. Сүүлд Хууль зүйн сайдын зөвлөх, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байв.
Тэрбээр 2021-2023 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 17 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 24 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Түүний нэр дээр нэг нийтийн орон сууцтай, нэг авто зогсоолтой гэж мэдүүлсэн бөгөөд нийт 569 сая төгрөгийн барилга байгууламжтай гэжээ. Түүний хувьд автомашин, мал, газар, үнэт эдлэлгүй гэж мэдүүлсэн байна. Харин 276 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ.
МАЛ СҮРГЭЭ 146 САЯ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛСЭН БӨГӨӨД 43 САЯЫН ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Бэгзсүрэнгийн Энхтүвшин:
Тэрбээр 2020-2024 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 31 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 233 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Түүний нэр дээр хоёр нийтийн орон сууцтай, хоёр авто зогсоолтой гэж мэдүүлсэн бөгөөд нийт 725 сая төгрөгийн барилга байгууламжтай гэжээ. Түүний хувьд суудлын жижиг "Toyota, Aqua" маркийн нэг автомашинаа 20 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн 32 үхэр, 15 адуу, 85 хонь, 140 ямаатай бөгөөд мал сүргээ 146 сая төгрөгөөр үнэлсэн бөгөөд 43 саяын үнэт эдлэлтэй гэж мэдүүлсэн байна. Харин 44 сая төгрөгийн хадгаламжтай, 74 саяын авлагатай, 51 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш нэг жил өнгөрчээ. Тэрбээр "Буянтбогд трейд" компанид хөрөнгө оруулалт хийсэн байна.
Д.БААСАНДАМБА 2 ХУРДАН УДМЫН АДУУ, 6 ҮХЭР, 20 ХОНЬТОЙ

Батлан хамгаалахын дэд сайд Дашцэдэнгийн Баасандамба:
Бригадын генерал Дашцэдэнгийн Баасандамба 1993 онд Дархан-Уул аймгийн 15 дугаар дунд сургууль, 1997 онд Цэргийн их сургуулийг Авто техникийн ашиглалтын инженер, 2005 онд Батлан хамгаалах удирдлагын академийг Стратеги-тактик, цэргийн удирдлага, 2018 онд ОХУ-ын ЗХЖШ-ын академийг Төрийн цэргийн аюулгүй байдлын удирдлага мэргэжлээр төгссөн байна. Цэргийн ухааны доктор. ҮБХИС-ийн дэд профессор, авто техникийн зөвлөх инженер, цэргийн мэргэжлийн I дүгээр зэрэгтэй. Англи, орос хэлтэй.
2009 онд Малайз Улсад “НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны цэргийн багийн захирагчийн дамжаа”, 2010 онд Канад Улсын Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургуулийн англи хэлний дамжаа, 2013 онд ХБНГУ-д НАТО-гийн “Хямралт байдлын удирдлагын дамжаа”, 2015 онд АНУ-ын Хавайн Ази-Номхон Далайн аюулгүй байдлын судлалын төвийн “Ахисан түвшний аюулгүй байдлын дамжаа, 2022 онд мөн төвийн “Хамтын аюулгүй байдлын дамжаа”-нд мэргэжил дээшлүүлсэн. Түүний хувьд 2020 оны аравдугаар сараас ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, Бодлогын хэлтсийн дарга, 2021-2023 онд Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагчаар ажиллаж байжээ.
Тэрбээр 2023-2024 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 83 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 28 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Түүний нэр дээр нэг нийтийн орон сууцтай, нэг авто зогсоолтой гэж мэдүүлсэн бөгөөд нийт 167 сая төгрөгийн барилга байгууламжтай гэжээ. Түүний хувьд суудлын жижиг "Toyota, Harrier" маркийн нэг автомашинаа 56 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн хоёр хурдан удмын адуу, зургаан үхэр, 20 хоньтой бөгөөд мал сүргээ 20 сая төгрөгөөр үнэлсэн бөгөөд 30 саяын үнэт эдлэлтэй. Мөн эзэмших эрхтэй 700м2 бас өмчлөх эрхтэй 700м2 хоёр газраа 8 саяын үнэлгээтэй гэж мэдүүлсэн байна. Харин 10 сая төгрөгийн хадгаламжтай, 30 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш нэг жил өнгөрчээ. Тэрбээр "Буянтбогд трейд" компанид хөрөнгө оруулалт хийсэн байна.
236 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ АВТОМАШИН, 54 САЯЫН ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Батбаярын Мөнхтамир:
"МИАТ" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Мөнхтамир БОУАӨ-ийн дэд сайдаар томилогдсон. Тэрбээр 2020-2024 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 240 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 10 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Түүний нэр дээр нэг ч нийтийн орон сууц, газар, барилга байгууламж, авто зогсоол байхгүй гэж мэдүүлсэн бөгөөд туулах чадвар өндөр "Lexus, 570" маркийн нэг автомашинаа 236 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн 54 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 90 сая төгрөгийн хадгаламжтай, 134 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, 40 сая төгрөгийн өв залгамжлалтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш нэг жил өнгөрчээ.
Б.СОЛОНГОО 15 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ, 345 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛТЭЙ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдад Баярсайханы Солонгоо:
Түүний жилийн нийт орлого нь 247 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 15 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Нэг тэрбум төгрөгийн барилга байгууламжтай. Мөн туулах чадвар өндөр "Toyota, Highlander" маркийн автомашинаа 35 сая төгрөгөөр үнэлжээ. Тэрбээр үнэт эдлэлээ 15.6 сая төгрөгөөр үнэлсэн байна. Дотоодын банкинд 15 сая төгрөгийн хадгаламжтай, 345 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш нэг жил өнгөрчээ. Тэрбээр "Мандарум Интернэшнл" ХХК, "Эс И Интернэйшнл" ХХК-д хөрөнгө оруулалт хийсэн байна.
Г.ГАНБОЛД 2 НИЙТИЙН ОРОН СУУЦ, 1 ЗУСЛАНГИЙН ГАЗАРТАЙ

Зам тээврийн дэд сайд Гочоогийн Ганболд:
УИХ-ын 2024 оны сонгуульд өвдөг шороодсон МАН-ын экс гишүүдээс УИХ-ын гишүүн асан Г.Ганболд Ерөнхийлөгчийн Хот хөдөөгийн бодлого хариуцсан зөвлөх болсон. Тэгвэл энэ удаа тэрбээр Зам тээврийн дэд сайдаар томилогдсон байдаг.
Тэрбээр 2020-2024 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 100 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 519 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Хоёр нийтийн орон сууц, нэг зуслангийн газартай гэж мэдүүлсэн бөгөөд 433 сая төгрөгийн барилга байгууламжтай гэжээ. Мөн туулах чадвар өндөр "Toyota, Corolla runx" маркийн автомашин нэг, туулах чадвар өндөр "Toyota, Land Cruiser 200" маркийн нэг автомашинаа 212 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр 20 сая төгрөгөөр үнэлсэн эзэмших эрхтэй 2000 м2 нэг газартай бөгөөд 90 сая төгрөгөөр үнэт эдлэлээ үнэлсэн байна. Дотоодын банкинд төгрөгийн хадгаламжгүй бөгөөд 237 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш нэг жил өнгөрчээ.
Г.ДАШНЯМ 2.1 ТЭРБУМЫН АВТОМАШИНТАЙ, 6.6 ТЭРБУМЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖТАЙ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд Ганзоригийн Дашням:
Дэд сайд Г.Дашням нь бага сургуулиа ОХУ-д, ахлах сургуулиа Швейцарьт, их сургуулиа Англи улсад дүүргэсэн. Түүний хувьд их сургуулиа гадаад суралцаж, төгсөөд эх орондоо ирж үүрэн телефоны оператор "Жи Мобайл" компаниас ажлын гараагаа эхлүүлжээ. Мөн "Жет шаринг Монголиа" ХХК-ийн захирлаар ажиллаж байсан юм.
Тэрбээр хамгийн сүүлд 2023 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний өөрийнх нь жилийн нийт орлого нь 721 сая төгрөг байна.
Таван нийтийн орон сууцтай гэж мэдүүлсэн бөгөөд 6.6 тэрбум төгрөгийн барилга байгууламжтай гэжээ. Мөн туулах чадвар өндөр "Mercedes Benz SLS 500", "BMW-528", "Mercedes Benz- S600", "Yamaha- YZF" маркийн автомашин гээд нийт дөрвөн автомашинаа 2.1 тэрбум төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр дотоодын банкинд төгрөгийн 51 сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Түүний хувьд "Онон бат ширээт сан", "Жет шаринг монголиа" ХХК, "Улаанбаатар сити эф си" "Грийнбридж тур", "Зүэндко", "Жимобайл групп" компанид хөрөнгө оруулалт хийсэн байна.

Боловсролын дэд сайд Д.Гантулга:
ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Боловсролын сайдын зөвлөх асан Д.Гантулгыг салбарын дэд сайдаар томилов. Тэрбээр өмнө нь 2020-2024 онд нийслэлийн БЗД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. Харин 2024 онд хамтарсан Засгийн газар байгуулагдаж, Боловсролын сайдаар П.Наранбаяр томилогдсоны дараа зөвлөхөөр нь томилогдон ажиллаж ирсэн юм.
Авлигатай тэмцэх газарт 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байхдаа гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн нийт орлого 470 сая төгрөг, 935 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй гэжээ. Нийтийн тээврийн хэрэгслээ 60 сая төгрөгөөр үнэлсэн байна. Хадгаламжиндаа 162 сая төгрөгтэй бол 70 сая төгрөгийн авлагатай, Гэрэгэ партнерс ХХК зэрэг компанид хувьцаа эзэмшдэг байна.


Монгол Улсын Засгийн газрын 2025 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар Баасансүрэнгийн Нямжавыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар томилсон. Тэрбээр 1979 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд эрх зүйч, Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн магистр зэрэгтэй. Мөн 2007–2010 онд ЗГХЭГ-ын хуулийн хэлтэст шинжээч, 2010–2012 онд "Эм Жи Эл Системс" ХХК-д захирал, 2012–2022 онд "Эм Жи Эл Корпораци" ХХК-д захирал, 2022 оноос "Монгол Групп" ХХК-д Ерөнхий захирал, 2024 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажилласан байсан.

Цахим, хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Ганжавын Баярхүү:
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайдаар Г.Баярхүүг томилсон. Тэрбээр 1994–1998 онд Олон улсын эдийн засаг, бизнесийн их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгссөн бөгөөд 2024 оноос Монгол Улсын Их Сургуулийн улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуульд магистрантурт суралцаж байна. Ажлын туршлагын хувьд, 1998–2007 онд “Чингис шар айраг” ХХК-д борлуулалтын албаны дарга, 2007–2010 онд “Апу трейдинг” ХХК-д Маркетингийн албаны дарга, 2010–2014 онд “Апу трейдинг” ХХК-д борлуулалт, маркетинг эрхэлсэн захирал, 2014–2020 онд “Батсолюшн партнерс” ХХК-д Ерөнхий захирал, 2020–2023 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд Маркетинг, брэндингийн зөвлөх багш, 2020–2025 онд Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн ажлын албанд газрын дарга, 2025 оноос Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргын орон тооны зөвлөхөөр тус тус ажиллаж байна.
С.ДАЛХААСҮРЭН 41 АДУУ, 15 ҮХЭР, 130 ХОНЬ, 65 ЯМААТАЙ

Тэрбээр нэг амины орон сууцтай гэж мэдүүлсэн бөгөөд нийт 450 сая төгрөгийн барилга байгууламжтай гэжээ. Мөн туулах чадвар өндөр "Nissan, Patrol", суудлын жижиг машин "Hyundai Sonata" маркийн автомашин гээд хоёр автомашинаа 334 сая төгрөгөөр үнэлжээ. Тэрбээр дөрвөн адуу, 39 адуу, 15 үхэр, 130 хонь, 65 ямаатай бөгөөд 128 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн эзэмших эрхтэй 1400м2 нэг газраа 20 саяар үнэлсэн бол 100 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэсэн байна.
Мөн дотоодын банкинд төгрөгийн 124 сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш нэг жил өнгөрчээ. Түүний хувьд "Юнайтед тигрлион", "Барслан" групп, "Юнайтэд санаа" компанид хөрөнгө оруулалт хийсэн байна.
Г.НОМИН ДОТООДЫН БАНКИНД 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ, 25 АДУУТАЙ

Эрүүл мэндийн дэд сайд Ганбаатарын Номин:
Тэрбээр хамгийн сүүлд 2024 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 243 сая төгрөг байна. Тэгвэл хөрөнгө борлуулсны орлого нь 193 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Хоёр нийтийн орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай барилгатай гэж мэдүүлсэн бөгөөд 2.3 тэрбум төгрөгөөр үнэлжээ. Мөн туулах чадвар өндөр "Mercedes Benz-G 500" маркийн нэг автомашинаа 420 сая төгрөгөөр үнэлсэн байна. Мөн тэрбээр 25 адуугаа хоёр сая төгрөгөөр үнэлжээ. Дотоодын банкинд 1.5 тэрбум төгрөгийн хадгаламжтай бөгөөд "Шунхлай бонд" ХХК, "Голомт банк", "Мацуяа Бонд", "Актив бонд Транч" ХК-нд хөрөнгө оруулжээ.
3,569.17





















































Нямаа 2026-04-01 66.181.187.236
Энхтүвшин Төөгөө Такс гээд татварын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниа яаэгаад нуугаад байгаа билээ Оюутолгойн татвар дээр ажиллаж байгаа шүү дээ
Засаг 2026-04-01 202.70.43.34
Ер нь өнгөрсөн 30 жил Нийслэлийг Засгийн Газар өөрөө л самарч ирлээ. Наад зах нь энэ 9-өөс дээш давхар Бетон ширэнгийн Зөвшөөрлийг Хот биш Засгийн Газар л өгч баталж ирсэн юм билээшдээ….Засаг өөрөө юм юманд хушуу хуруу хумсаа шигтгэх мөртлөө дараа нь хариуцлага хүлээдэггүй…Одоо Учрал нь “ Засаг юунд ч оролцохгүй” худлаа хуцах мөртлөө Нийслэлийн Орлогчооо Төрийн ордон дотор барьж аваад гөвшиж байх шиг ХАХАХААХ
Нийсэлд Хуулиар олгогдсон эрхийг нь өгөө !!!!
Зочин 2026-04-01 202.179.24.83
Дэд сайд хэрэггүй.
Нэргүй 2026-04-01 202.21.107.6
Ардчилсан нам чинь сандал суудлын төлөө л хэрүүл хийж оршин тогтнодог юм билүү.
Дэд сайд 2026-04-01 202.9.46.90
Сайдыг ганц хүн хүч хүрэхгүй, дэд сайд нар байх ёстой.
Нэргүй 2026-04-01 202.126.90.62
За Ардчилсан Нам одооо сандал суудал горилж балайрах вийдэээ….
АН Засагт Бүү Ор !!!!
Хаха 2026-04-01 202.9.46.90
Дан капиталист, нударган баячууд байх шив. Пролетар хүн ганц ч алга даа большевик улаантууд минь!!
Нэргүй 2026-04-01 202.126.88.184
ЗГ-ын бүтцийн 50 хувийг гаднаас гишүүн бус хүмүүсээр бүрдүүлэх хэрэгтэй. хэл ам татлаад байгаа тэр Батцэцэг мэтийн хувийн ашиг сонирхолтой нөхдүүдийг эртхэн зайлуулах хэрэгтэй. бас л хогийн шүү сайдын суудал авчихаад улсаас хулгай хийгээд байдаг
Нэргүй 2026-04-01 43.242.242.59
Засгийн газраа ойр ойрхон соих нь улс орны хөгжилд саадтай юм. Гэтэл Монголчууд бол ойр ойрхон солих хоббитой. Юм л бол огцор огцор гээд л жагсаад эсвэл өлсгөлөн зарладаг. Сөрөн хүчнийхэн болохоор Засгаа унагах акц зохион байгуулж жилд 2-3 ээлжийг хоолонд оруулах зорилготой байдаг. ийм байхад улс орон яаж ч хөгжих билээ. Сайхан амьдрах нь монголчууд өөрсдөөс нь шалтгаална. Баялагын санг эсэргүүцдэг монголчууд байна гээд боддоо. Дайсан л гэсэн үг
Нэргүй 2026-04-01 66.181.161.237
пэээ тр хүүхн ямр баян балай вэ
Нэргүй 2026-04-01 175.195.229.95
Төрийн албан тушаал өвлөгддөг болсон юм уу?
Бүгд суганы үс… Нэг л их гадаадад мэргэжил эзэмшсэн анкеттай хүмүүс, дотроо паланцаг.