"ХЗДХЯ иргэд, ААН-үүдэд 50 орчим тэрбум төгрөгийн өртэй"

"ХЗДХЯ иргэд, ААН-үүдэд 50 орчим тэрбум төгрөгийн өртэй"

"ХЗДХЯ иргэд, ААН-үүдэд 50 орчим тэрбум төгрөгийн өртэй"

 Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Энхбаярыг Авлигатай тэмцэх газар/АТГ/-т шалгуулах хүсэлт гаргасан талаар МАН-ын гишүүн Б.Цогтгэрэл өнөөдөр /2026.03.30/ мэдээлэл өглөө.


Тэрбээр "Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Эм Жи Эл Корпораци” ХХК руу нийт 7 тэрбум 965 сая төгрөг шилжүүлсэн асуудлаар АТГ-т гомдол гаргаж байна. Энэхүү мөнгийг шилжүүлэх үед Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Б.Энхбаярт гомдол гаргасан.  Тус асуудалд бусдад давуу байдал олгосон, үгсэн хуйвалдсан, мөн төсвийн мөнгийг зориулалтын бусаар ашигласан байж болзошгүй гэж иргэд бид үзэж байна. Мөн өөр нэг ноцтой асуудлыг шалгуулахаар өгч байгаа. Тухайлбал “Эм Жи Эл Корпораци” ХХК-ийн байранд Б.Энхбаяр сайдтай холбоотой хүмүүс мөнгө авч байсан гэх мэдээлэл байгаа. Энэ асуудалтай холбоотой дүрс бичлэг, гэрчийн мэдүүлэг зэрэг баримт материалыг мөн АТГ-т өгсөн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тийм бичлэг байхгүй гэж тайлбар хийсэн. Тийм бол таныг хүрэлцэн ирж тухайн бичлэгийг үзэхийг хүсэж байна. Нийт 7 тэрбум 965 сая 931 мянган төгрөгийг гурван удаагийн гүйлгээгээр тус компанид шилжүүлсэн байна. Хамгийн ноцтой нь шилэн дансны мэдээллийг устгасан бөгөөд шүгэл үлээгчийн мэдээлэл олон нийтэд түгсэний дараа буцаан байршуулсан. Буцаан байршуулахдаа мэдээллийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шилэн дансанд нөхөж хийсэн. Эдгээр асуудлыг хууль, хяналтын байгууллагууд шалгаж, үнэн зөвийг тогтооно гэдэгт итгэж байна. Би энэ асуудлыг 2023 онд анх тавьж байсан. Тухайн үед сэтгүүлч н.Оргилмаа энэ талаар мэдээлж байсан ч мэдээллийн урсгал их байснаас иргэд төдийлөн анзаараагүй өнгөрсөн. Үүний дараа Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ 5 тэрбум төгрөгийн асуудлыг сөхсөн. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 50 орчим тэрбум төгрөгийн авлагатай иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд байдаг. Энэ мөнгө хохирогчдод очихын оронд хаагуур зарцуулагдсан нь гайхшрал төрүүлж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2026-03-30 103.168.34.173

Б. ЭНХБАЯР ТА ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭРИЙГ ЖИНХЭН ШОРООТОЙ ХУТГАВ. ДОТООДЫН ЦЭРЭГТ АЛБА ХААГЧ НАР ХООРОНДОО ДҮРМИЙН БУС ХАРЬЦСАН УЧИР ШТАБЫН ДАРГАД ХАРИУЦЛАГА ТООЦОН АЛБАН АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛЛӨӨ ГЭЖ ХЭВЛЭЛ БОЛГОНООР МЭДЭЭЛЖ ХУЦААД БАЙСАН БИЗ?? ӨӨРИЙН ЧИНЬ ТОМИЛСОН ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГЫН ҮЕД ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРҮҮГ 2-3 УДАА ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРСАН ТАЛААР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛХЭД ТҮҮНИЙГЭЭ НУУН ДАРАХ ГЭЖ АЛБА ХААГЧ НАРАА МЭДЭЭЛЭЛ ЗАДАРУУЛСАН ГЭЖ АЛБАНЫ ШАЛГАЛТ ХИЙН ДАРАМТЛАЖ БАЙХАД ХООРОНД ДОТОО

Avatar

Нэргүй 2026-03-30 59.153.115.226

Энэ чинь шилэн Цогоо гэдэг нэр авсан хүн. ТӨРИЙГ АВЛИГААС АНГИЖРУУЛАД ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ШИЛЭН ИЛ ТОД БАЙХ НЬ МАШ ЧУХАЛ.

Avatar

Нэргүй 2026-03-30 70.175.141.166

Энэ хүн өөрөө мэргэжлийн шантажчин,рэкетир. Гар нь ч цэвэр биш. Автомашины дугаарыг яаж дамлаж зарлаа даа. УБТЗ-аас их хулгай хийсэн талаар яригддаг

Avatar

зочин 2026-03-30 31.17.204.82

Энэ хүн байн байн ярих юм даа

Avatar

Нэргүй 2026-03-30 188.162.248.239

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж