Монголын эмч нарын цалин дэлхийн дунджаас 40 дахин бага | News.MN

Монголын эмч нарын цалин дэлхийн дунджаас 40 дахин бага

Монголын эмч нарын цалин дэлхийн дунджаас 40 дахин бага

Монголын эмч нарын цалин дэлхийн дунджаас 40 дахин бага

Эмнэлгийн мэргэжилтнүүдийн орон тооны дутагдал 55 хувьд хүрсэн​

2017 онд дэлхий нийтэд хамгийн эрэлттэй, өндөр цалинтай 10 мэргэжлийн есд нь эмч, эмнэлгийн ажилтны мэргэжил багтжээ. Тухайлбал, эмчийн жилийн дундаж цалин 152 мянга, сувилагчийнх 67 мянга, эмнэлгийн ажилтны цалин 187 мянган ам.доллар байна. Гэтэл манай эмч, эмнэлгийн ажилтны цалин үүнээс 40 дахин бага байгаа нь харамсалтай гэхээсээ өрөвдөлтэй юм. Хэдийгээр ядуу буурай орны иргэн ч гэлээ мэргэжил нэгтнүүдийнхээ зиндаанд амьдарч чадахгүй юм аа гэхэд улсын дунджаас дутахгүй цалинтай байх эрх эмч, эмнэлгийн байгууллагынханд баймаар. Гэтэл 2017 оны сүүлийн улирлын байдлаар эмч, сувилагч нарын цалин улсын дунджаас 18 хувиар бага байгаа тухай үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ. Эмч нарын цалингаа нэмүүлэх хүсэлд ташуур болсон эдгээр тоон үзүүлэлтэд хошуу нэмэхээр өөр орны эрүүл мэндийн салбарын ажилтны цалин, хангамж ямар байдгийг өөрийн орныхтой харьцуулж үзвэл сонирхолтой дүр зураг харагдана. 2018 оны эхний сарын байдлаар манай улсад 2067 эрүүл мэндийн байгууллагад 50519 хүн ажиллаж байна. Тодруулбал, 10576 их эмч, 11939 сувилагч, 19709 эмнэлгийн мэргэжилтэн гурван сая хүнд тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа.

Харин японы төрийн мэдлийн эмнэлгүүдэд хоёр сая 78 мянган хүн ажилладаг бөгөөд 224 мянган их эмч, 787 мянган сувилагч, нэг сая 67 мянган эмнэлгийн ажилтан 126 сая хүнд үйлчилдэг аж. Эндээс харахад хөгжилтэй орны эмч, сувилагч үүрэгт ажлаа гүйцэтгэж, эмнэлгийн бусад үйлчилгээг ажилтнууд хариуцдаг болох нь харагдаж байна. Манайд бол нэг эмчид ноогдох өвчтөний тоо 452 байгаа юм. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Өнөөдөр бүх шатны эмнэлгүүдэд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн орон тооны дутагдал 55 хувьд хүрсэн. Нэг эмч, сувилагч өдөрт 6-7 хүнд үйлчлэх стандарттай ч монгол эмч нар 30 хүнд үйлчилж, гурван хүний ажлыг хийж байна. Мөн цалин, орон тооны хомсдолоос үүдэн эмч нарын ажлын ачаалал ихсэж, ажлын чанарт нөлөөлж байгаа” гэсэн юм. Эндээс монгол эмч нарын зовлонг тодорхой харж болно. Хэдийгээр японд цалин өндөр ч ажлын ачаалал харьцангуй бага. Илүү цагаар ажиллах, хонон өнжин суух асрагч, сувилагч ч олдохгүй. Харин монголд бол эсрэгээрээ. Хонон өнжин ажиллахын хажуугаар хэвтэх оргүй, тариа хийлгэх боломжгүй өвчтөнүүдэд өрөөгөө суллаад өөрөө хүлээлгийн сандал дээр унтаж байх нь ч энүүхэнд.

Сайхан сэтгэлийг мөнгөөр үнэлдэггүй ч ажиллах боломжийг хангаад өгөх нь төрийн үүрэг юм. Монголд эмч, сувилагчийн цалинг үндэсний статистикийн хороо 767 мянган төгрөг гэсэн боловч эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд энэ тоог хүлээн зөвшөөрдөггүй. Өдгөө эмч нарын дундаж цалин 634 мянган, сувилагчийнх 471 мянга төгрөг хэмээн тэд баталдаг. Харин японы анагаах ухааны тохокү их сургуулийн доктор Гуан Хоны хэлснээр арлын оронд эмч 3800, сувилагч 2200, эмнэлгийн ажилтан 1500 ам.долларын цалин сард авдаг байна. Энэ ялгаанаас үүдэлтэй үйлчилгээний соёл, хүртээмжийн чанар тэр хэрээр доошлох нь зүй. Ажлын ачаалал, цалин хангамж муу энэ нөхцөл байдал эмч, эмнэлгийн ажилтнуудыг “гар хараад” сургачихсан гэхэд хилсдэхгүй. Түүнээс биш хүний муу бүхэн цуглачихаад илүү харж, билүү долоодог гэвэл доромжлол. Ажлын ачааллаа үнэлүүлж цалин авдагсан бол манай эмч нар гадаадын мэргэжил нэгтнүүдийн адил хүндлэгдэх нь лавтай. Үүн дээр эмч нарын ур чадварын үнэлэмж гэж дэлхий нийтээр өндөр өртөгтэй үйлчилгээ гэж бий. Гэтэл манай улсад чадвартайг нь урамшуулах тогтолцоо байдаггүй талаар гавьяат эмч Х.Хусаян манай сонинд өгсөн ярилцлагадаа хэлж байв. Тэрээр “Манайд мэс заслын эмчийн цалин 700-800 мянга л байгаа шүү дээ. Өөр улсын эмч нараас цалинг нь асуух эвгүй.

Гэхдээ дотно нөхөрлөдөг заримаас нь асууж үзсэн. Израилийн эмч нар 16-17 мянган ам.долларын цалинтай юм билээ. Германд бүр өндөр, 30-40 мянган евро гэж ярина. Тэнд хагалгаа хийсэн тоогоороо цалинждаг учраас ийм өндөр байгаа юм. Харин манайд хамгийн олон хагалгаа хийсэн эмч хамгийн бага хагалгаа хийсэнтэйгээ яг адилхан цалин авдаг. Манай эрүүл мэндийн тогтолцоо ийм л байна” хэмээж байсан нь нэгийг өгүүлнэ. Энд цалингийн харьцуулалтын бас нэг сонирхолтой өнцөг бий. Японд манайх шиг төрийн албаныхны цалинг ялгаж үздэггүйгээс гадна иргэдийнхээ эрүүл мэндийг анхаарахын тулд харин ч эмч нарт илүү цалин өгдөг. Хүний амьд явах хамгийн наад захын баталгааг эмч нар илүүтэй хангадаг учраас тэр. Дэлхийн жишигт ойртуулдаггүй юм аа гэхэд миний, таны, үр хүүхдүүдийн минь амьд явах бас нэг баталгаа болсон эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмж, эмнэлгийн үйлчилгээг сайжруулахын тулд эмчээ дэмжих хэрэгтэй. ОУВС-гийн царай харалгүй цалин нэмэх гарц олох, зоригтой шийдвэр гаргах зүй ёсны шаардлагыг эрх баригчдаас нэхэх нь иргэн бүрийн хувь нэмэр юм.

Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин

"Болор дуран"-аар шалгав.

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

С 2018-08-22 203.91.119.194

Бүгдийн үнэлгээ тиймэрхүү л байгаа. Ганц эмч нар биш, бүү цээжээ дэлдмой.

УНШИГЧ 2018-08-22 59.153.87.41

МӨН ДЭЛХИЙН ДУНДЖААС 40 ДАХИН МУУ, СЭТГЭЛГҮЙ ЧАДВАРГҮЙГИЙН ЖИШЭЭ МАШ ОЛОН ШҮҮ ДЭЭ

Зочин 2018-08-22 202.179.4.242

40 дахин унэлэмж муутай, 40 дахин муу ажлын нохцол багажтай хумуусээс хэдэн хувийн ур дун хулээх вэ? Монгол хуний эруул мэнд 40 хувь доогуур унэлэгдэж бна гэсэн уг шуу дээ. Гадаад эмч нар луугаа явж эмлуул л дээ. Бодвол гадаад оронд тороогуй монгол эмч нарын гар дээр торж хун болчихоод муулж гоочлоод сууж байгаа л даа чи!

Бодит vнэн 2018-08-22 202.179.4.242

Тэр магтаад байгаа Америкт чинь эмч нар нь монголчуудыг хvн гэж vздэггvй юм бна лээ. Австралид мэс засал хvлээж 2 жил болдог юм бна лээ. Хvний нутагт ажиллаж амьдардаг монголчууд л хэлнэ. Явуулын хvмvvс монгоо толчихдог учир ямар ч асуудалгуй.

зочин 2018-08-22 43.228.131.90

1 үхрийн эвэр доргивол 1000 үхрийн эвэр доргино гэдэг үг бий.Эмч ажилчдын нэр төрийг гутааж болохгүй шүү\n

Зочин 2018-08-22 27.123.215.237

иймэрхүү байдалтай байвал хэдэн жилийн дараа эмч болох хүн олдохгүй байхдаа одоо ч залуу эмч нар 1-2 жил ажиллаад л ажлаасаа залхаж байна шүү дээ цалин бага дээр нь шаардлага өндөр бас хүмүүст хараалгаж загнуулна гээд л хэцүү хэцүү

тийм 2018-08-22 27.123.215.237

овоодоо эмч эмнэлгийн ажилтануудын талаар бичдэг хүн бас байдаг л юм байна. Эмч ажилтануудын цалинг нь нэмээд ажлын үүрэг хариуцлага, ёс зүй хандлагыг нь сайжруулах шаардлагаа тавих хэрэгтэй л дээ гэхдээ л эмнэлгүүдийн менежментийг өөрчлөхгүй бол хүний хариуцлагыг өөрчилэх хэцүү чадвартай хандлагатайд нь өндөр цалин өгч ажилаа хийж мэддэггүй чадваргүй бас дээр нь зан харьцаа муутай хүн гомдоодог хүмүүсийг цалингаар нь хүмүүжүүлж болох юм

Зочин 2018-08-22 202.126.89.16

Монголд цалин нэмэхгүй байгаа шхлтгаан ойлгомжтой. Дээр сууж буй нөхдүүд тансаглах юмгүй болчих учир айж байгаа л бхгүй юу.

ХАХУУЛЬ 2018-08-22 202.179.27.169

МОНГОЛД АЖИЛЛАЖ АМЕРИКИЙН ЦАЛИН АВАХ ГЭДЭГ ЗҮҮД! АМЕРИК ЭМЧ НАРЫН ШАЛГАЛТЫГ АВБАЛ АВИЛГАЧ МОНГОЛ ЭМЧ НАРААС НЭГ НЬ Ч ЭМЧЛЭХ ЭРХ АВАХГҮЙ.ЁС СУРТАХУУНЫ ШААРДЛАГЫГ ЗҮГЭЭР ОРХИЛОО ГЭХЭД ШҮҮ ДЭЭ.

www 2018-08-22 66.181.160.122

hohi chin muusain emch nertei aluurchin avilgalchin ajil deeree sadarldar zavaan yumnuud bugdiin zailuulj orond shine emch nar avaaa dabarsan avgai nar

хүмүүжүүлэгч 2018-08-22 43.228.131.90

буруу л сэтгээд бодоод байна даа. Та өөрөө эмчийн гар дээр хорвоод мэндэлсэнээ мартсан бололтой..Хорвоод ирэхэд чинь тосож авдаг, хорвоогоос одоход чинь нүдэндээ нулимстай чамайг тэд үддэг дээ

zochin 2018-08-22 66.181.167.246

Unen shuu dee tsalin denduu uruvdmuur 10 jil surch baij emch nar ajliin bairan deer garch irj bna shuu dee emch nart ni zarim neg talaaraa aldaa dutdagdal bgaa ni unen gehdee zarim neg uhamsargui ulsuudaas bolj buh emch nariig buruutgaj bolohgui ajlaa hiigeed muruuruu yavj bgaa emch nar diilenh ni shuu dee

Зочин 2018-08-22 202.179.27.169

Гар хүндрүүлэхгүй хөдөлдөг Монгол эмч нар байхгүй.Дээр нь мэрэгжил мэдлэг нь 50 жилийн өмнөх Орос.Ёс суртахуун харьцаа нь бас хяндхан орилоо Оросууд шүү дүрээрээ.

Зочин 2018-08-22 182.160.1.196

Тэгвэл манай эмч гэгчдийн эмчлэх чадвар , эмчлэх сэтгэл , эмчлэх тэмүүлэл нь бас 40 дахин бага байгаа. Нэг эмч хүн үзэж байтал нөгөө нэг эмч нь хаалга татан шууд орж ирээд л ярьж эхлэнэ. Өвчтөндөө ямар ч хүндлэл үзүүлдэггүй. Болох юм болдогоороо л болж байна. Хүмүүсээ, интэрнэтээс мэдээ хараад л өөрийгөө эмчил.

Зочин 2018-08-22 158.208.192.248

Mongoliin emch nariin tsalin baga n unen, Gehdee hamgiin ih avilgald idegdsen, hamgiin ih zantai, hamgiin in uhamsar muutai humuusiig olood ir gevel EMCH nar dundaas l garch irne dee

эмч 2018-08-22 202.70.40.219

эмч ажлын байран дээрээ байдаггүй дэмий сэлгүүцэж байгаад орой 5 цагт ирээд хүн үзэхгүй гэж орилдог шүү дээ

м 2018-08-22 66.181.168.8

тэдний ааш зан, ажилдаа хандах хандлага нь хэр вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж