Хотын дарга Х.Нямбаатар Туулын хурдны замын трасс дагуу ажиллаж, Туулын хурдны замыг эсэргүүцэгчид улс төрийн зорилгоор эсвэл хувийн эрх ашгийн үүднээс тэмцэж байгааг илчиллээ. Туул голын эргээр бетон ширэнгэ болтол байшин барилга, хотхон хорооллуудыг барьж, тэдгээрээс Туул руу бохироо урсгадаг хотхонууд ч байгаа хэдий боловч Туул голоо аврахаар тэмцэгчид нэг ч удаа дуугарч байсангүй.
Энэ байдлыг зогсоож, Улаанбаатарын түгжрэл, агаарын бохирдлыг шийдэх томоохон төслүүдийг дэмжихийг хотын дарга Х.Нямбаатар уриаллаа. Тэрбээр “Туулын хурдны замыг дандаа хөрөнгөтөн, олигархууд эсэргүүцэж байна. Тухайлбал, Туулын хурдны замыг эсэргүүцээд байгаа Ц.Лут-Очир өмнө нь авлигын хэргээр ял шийтгэгдэж байсан. Энэ нөхөр Туулын урд эргээр уулын замыг бариулсан “Эсто” компанийн санхүүгийн захирал нь байсан хүн. Уулын замыг өөрөө санаачилж бариулчихаад нөгөө талд нь зам тавих гэхээр эсэргүүцээд байгаа. Мөн АСЕМ-ийн дулааны шугам сүлжээг барих нэрээр Туул голын урсгалыг бүтэн хаваржин хаасан экологийн гэмт хэрэгтэн.
“Туул голоо аваръя” гэх хөдөлгөөний Г.Мөнх-Эрдэнэ Д.Бум-Очирын захиалгаар явж байгаа хүн. Хулгайтай тэмцэж, ард түмнээ баян амьдруулж чаддаггүй юм аа гэхэд том авто замтай болъё л гэсэн. Д.Бум-Очир өөрөө ард түмнээс дэмжлэг аваагүй УИХ-ын гишүүн. Зарим нөхдийнхөө дэмжлэгээр МАН-ын жагсаалтад багтсан.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал хагас коксон түлшийг яаж эсэргүүцэж байлаа. Гэтэл хагас коксон түлш хэрэглээд нийслэлийн агаарын бохирдол 30 гаруй хувь багассан. Түлш нь агаарын бохирдлыг бууруулаад ирэхээр юм хэлж чадахаа больсон ч дахин Туулын хурдны замыг санаатай эсэргүүцээд эхэлсэн.
З.Энхболдын найз, мөн УИХ-ын гишүүн С.Цэнгүүний аав Саруулсайханы 6 давхар орон сууц ХААИС-ийн хойно Туулын эко бүсийг анхнаасаа зөрчиж баригдсан. Заримдаа бохир нь хальж, Туул голыг бохирдуулдаг. УИХ-ын гишүүн С.Цэнгүүн ч өөрөө ойрхон 20, 30 удаа гадаад руу зугаалсан, хуралдаа ирдэггүй. Үүнийгээ тайлбарладаггүй. Харин энэ удаад мөн л Туулын хурдны замыг эсэргүүцэж байна.
Ц.Оюунгэрэл өөрөө Туулын эрэг дагуу 3 давхар хауст амьдардаг, бүх юмыг жадлан эсэргүүцдэг. Тухайн орчинд нь дүүргээс эко зурвас хийж, байгаль орчин, Туул голыг хамгаалъя гэхэд мөн л жадлан эсэргүүцэж байлаа.
Эдгээр эсэргүүцэгч нарынхаар бол Туулын эргээр хотхон, хорооллуудыг олноор нь барихад бургас мод сүйддэггүй гэнэ. Харин ард түмэнд хэрэгтэй, түгжрэлийг шинэ тойрог замтайгаа нийлээд 50 хувь бууруулах Туулын хурдны замыг барих гэхлээр эрс эсэргүүцэж байна. Нийслэлийн МАН-ын хороо нийслэлчүүдэд агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах 2 том амлалт өгсөн. Үүнийхээ дагуу л ажлаа хийж байна, зам тавьж байна. Том зам баригдаж, мега төсөл нь биеллээ олоод Улаанбаатар хотын түгжрэлийг зогсоочих вий гэсэн хорт санаа агуулж буй хүмүүс Туулын хурдны замыг эсэргүүцэж байгааг дахин хэлье” гэдгийг хотын дарга Х.Нямбаатар хэллээ.
Үргэлжлүүлэн хотын дарга Х.Нямбаатар УИХ нь Засгийн газраа ээлж дараалан унагааж, өөрсдөдөө ашигтай хөрөнгө оруулалтыг дэмжиж, гишүүд нь гадаадад зугаалж, хотын бүтээн байгуулалтыг зогсоох, гацаахад төвлөрч ажиллаж байна. Нэг нь Богдхан уул Туул голын дундуур явж байгаа уулын зам, нөгөө нь үнэтэй хотхон хорооллуудын хажуугаар, далангаа дагаж барих Туулын хурдны зам хоёрын аль нь байгаль орчинд ээлгүй вэ гэдгийг бодоход л ойлгомжтой зүйл.
Ц.Лут-Очир, Д.Бум-Очир, Г.Мөнх-Эрдэнэ, Ц.Оюунгэрэл, С.Цэнгүүн, Ж.Золжаргал нараас гадна Б.Шүүдэрцэцэг, Б.Болор-Эрдэнэ, Эмүжин гээд зохиолч, нийтлэлч гэсэн хүмүүс ч Туулын хурдны замыг бодлогоор буюу санаатайгаар эсэргүүцэж байна. Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх, ард түмний ая тухтай амьдралын төлөө хийж байгаа Туулын хурдны зам төслийг би зогсоохгүй. Ард түмний эсрэг бүхний эсрэг хэзээд тэмцэнэ. Туулын хурдны замыг 3 шатны шүүхээр оруулаад, хууль бус, байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэж нотлоод шийдвэр гаргахаас бусдаар Туулын хурдны зам төслийг зогсоохгүй. 2013 оноос эхлэн хэрэгжих гээд чадаагүй нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой Туулын хурдны зам төслийг хамгаалж, Туул гол орчимд штаб хүртэл байгуулж тэмцэхэд бэлэн” гэж хотын дарга Х.Нямбаатар хэллээ.
3,569.17





















































Иргэн 2026-03-30 103.57.95.16
Туулын хурдны зам түгжрэлийг огт бууруулахгүй гэдэгт л хамаг учир нь байгаа юм. Симуляцаар 7-15 хувь гарсан ч гэх шиг. Түгжрэл үүсдэг гол том уулзварууд дээр оргил ачааллын цагуудад нэвтрэх машины тоо тогтмол биш тул 10-20 хувийн хэлбэлзэл бол байдаг зүйл шүү. Тэгэхээр 7-15 хувь бол огт нөлөөлөхгүй. Ингэж дураараа мөнгө идэх шамшигдуулах гэсэн бусармаг мафжсан гаруудыг зогсоож төсвийг жинхэнэ түгжрэл бууруулах зөв зүйлд нь зориулах ёстой. Төсвийг үр ашиг муутай зүйлд зарцуулж үрэн таран хийж бай
Нэргүй 2026-03-30 202.55.188.87
Үхсэн ацаараа түгэрэл буурдгийн ард олныг ядуурал руу түлхэж өөрсдөө их хэмжээний мөнгө идэх ажилгааа, цаашлаад УИХ ын гишүүдэд авилгал өгч гаргуулсан шийдвэр болхоор хэнээс ч айхгүй юу хүссэнээ хийнэ гэж онгирч байгаа бүлэг дээрэмчид луйварчидын л ажил! Утаа бууруулна гэж 5 их наядыг идсэн үр дүнд нь хятдаас нүүрс авдаг, татвар хураамж суурь үнүүд 5 дахин өсөж ядуурал бодит байдал дээр хүн аиын 50 хувьд хүрсэн. Одоо дахиад нэг идчихвэл монголчууд 100% ядуурч хядын харяанд гуйгаад орно.
Нэргүй 2026-03-30 103.212.162.24
Ядаж Сэлбэ, Дунд голыг олигтой хийсэн бол хүмүүс эсэргүүцэхгүй! Даанч хийсэн, хийж чадах юу ч алга боловсрол ч алга! хотыг маань сүйтгэж дууслаа зайлуулах хэрэгтэй Нямбаатарыг!
Нэргүй 2026-03-30 103.212.162.24
Энэ тэнэгийг зогсоож хотоо аварья!
Нэргүй 2026-03-30 103.212.117.104
нямбаа дэмжинэ шүү
Иргэн 2026-03-30 202.126.89.187
Энэ бол гэмт хэрэг. Төсвийн асар их мөнгийг үр ашиг муутай зүйлд зарж байгал орчинд эрсдэл учруулан мөнгө идэх гэж улайрч байгааг таслан зогсоогоочээ. Улайрсан хулгайч нарыг зайлуулах ёстой.
Эдийн засагч-4 2026-03-30 202.21.121.234
2012, 2013 оны үед Чингис бондын санхүүжилтээс хэдэн гудамж, уулзвар янзалснаас хойш нэг ч дорвитой зам тавьж, уулзвар янзалж чадаагүй, зөвхөн зүгээр байгаа явган хүний зам, бродур солих, нэг хоёр гудамжны замд дээр асфалт түрхснээс өөр юу ч хийгээгүй энэ нөхөд тийм нарийн түвэгтэй инженерийн шийдэлтэй, байгалын хүнд, төсөвгтэй нөхцөлтэй, барилга дэд бүтэц шахсан, давчуу орчинд ийм зам тавьж чадах уу.
Эдийн засагч-3 2026-03-30 202.21.121.234
Энэ төсөл бол үлгэр. Сонгуулийн мөнгөө босгох гэсэн луйвар. Болж өнгөрсөн хэлэлцүүлгүүдээс харахад байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, усны нөлөөллийн үнэлгээ хийгдээгүй, гүйцэтгэгч компани нь зам барьсан туршлагагүй, олон нийтийн санал авах ажлыг төсвийн мөнгөөр цалинжуулдаг нийслэлийн МАН-н сурталчид болох хэсгийн ахлагч нараар хуурамч баримт бүрдүүлсэн, ТЭЗҮ болон зураг төсөл эцэслэж гараагүй, тухайлбал одоо л хайгуулын өрөмдлөг хийхийж, ямар гүнтэй ямар хэмжээтэй тулгуур цутгах нь тодорхойгүй,
Эдийн засагч-3 2026-03-30 202.21.121.234
Энэ төсөл бол үлгэр. Сонгуулийн мөнгөө босгох гэсэн луйвар. Болж өнгөрсөн хэлэлцүүлгүүдээс харахад байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, усны нөлөөллийн үнэлгээ хийгдээгүй, гүйцэтгэгч компани нь зам барьсан туршлагагүй, олон нийтийн санал авах ажлыг төсвийн мөнгөөр цалинжуулдаг нийслэлийн МАН-н сурталчид болох хэсгийн ахлагч нараар хуурамч баримт бүрдүүлсэн, ТЭЗҮ болон зураг төсөл эцэслэж гараагүй, тухайлбал одоо л хайгуулын өрөмдлөг хийж, ямар гүнтэй ямар хэмжээтэй тулгуур цутгах нь тодорхойгүй, ти
Эдийн засагч-2 2026-03-30 202.21.121.234
Зүгээр хээр хэдэн далан босгож, асфалтаар хучих Дарханы замыг эд нар хэдэн жил болгож, хичнээн хүний амь нас, эд хөрөнгө үрэгдэж, байгаль орчин яаж сүйдснийг бид санаж байгаа.
Эдийн засагч-1 2026-03-30 202.21.121.234
Юун хойтон эхний /энэ эхний гэдэгт их но бий 1,2 км далан барьж асфалтаар хучаад үүнийгээ хэлээд зогсож байхдаа сийхгүй/ зорчих хэсгийг нээх, 2,3 жилийн дараа бид хэдэн их наядыг зарцан, мөнгө ч үгүй, зам ч үгүй, Туулын бургас ч үгүй, Туул гол маань улаан түйрэн дунд амь тавьсан тийм л орчинтой сууж байх вий. Би бараг мэргэн хүн шиг хэлчихье. МАН 10-д жил 100 гаруй их наядыг зараад хийсэн гэж ганц хэлэх зүйлгүй сууж байгааг та бид бэлээхэн мэднэ.
Эдийн засагч 2026-03-30 202.21.121.234
Дээр нь нэгэнт техникийн нөхцөлийг эцэслэж боловсруулаагүй тул 2.3 тэрбум төгрөг цаашид хэдэн ч тэрбум болж нэмэгдэх магадлатай бөгөөд геополитик, эдийн засгийн нөхцөл хүндэрсэн, бараа, бүтээгдхүүн, шатахуун түлш, хөдөлмөрийн хөлс нэмэгдсэн гэх шалтгааныг тооцоод, далимдуулаад энэ өртөг нь хэд нугарч нэмэхээ наад хэд чинь өлхөн мэднэ. Юун хойтон эхний /энэ эхний гэдэгт их но бий 1,2 км далан барьж асфалтаар хучаад үүнийгээ хэлээд зогсож байхдаа сийхгүй/ зорчих хэсгийг нээх, 2,3 жилийн дараа бид
Д.Алтанцэцэг 2026-03-30 103.229.120.206
Их ажил хийж байгаа Нямбаатарыг бүрэн дэмжиж байна.
Зочин 2026-03-30 157.15.6.120
Яг үнэн. барих хэрэгтэй
Нэргүй 2026-03-30 202.55.191.130
НЯМБААТАР ТЭР ЭРГҮҮ ДАВААДАЛАЙГАА АВААД ЗАЙЛААД ӨГӨӨЧЭЭ. ТА НАРЫН ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ХИЙСЭН АЖЛУУДЫГ ХАРААД ЭНЭ АЖЛЫГ ХИЙЖ ЧАДНА ГЭСЭН ИТГЭЛ ТӨРӨХГҮЙ БАЙНА. ЗҮГЭЭР ЗАЙЛААД ӨГ.
Зочин 2026-03-30 66.181.169.116
замаа барих нь зөвөө ажил хийж байгаа хүмүүсийг бүү саатуул. дэмжиж ажилд нь гар бие оролцох хэрэгтэй. засаг нь нийслэлээ дэмжих шаардлагтай байна.
Нэргүй 2026-03-30 103.212.162.24
Ядаж Сэлбэ, Дунд голыг олигтой хийсэн бол хүмүүс эсэргүүцэхгүй! Даанч хийсэн, хийж чадах юу ч алга боловсрол ч алга! хотыг маань сүйтгэж дууслаа зайлуулах хэрэгтэй Нямбаатарыг!
Нэргүй 2026-03-30 122.201.31.236
Х,НЯМБААТААРЫГ огцоруул НЯМБААТААРЫН буруу шүү дээ туул гол дээр хурдны зам тавьж болохгүй буруу юм хийсэн хүнийг байгаль өөрөө буцаагаад шийтгэдэг
Нэргүй 2026-03-30 103.57.94.243
түгжирэлд ямар ч гөлөөгүй байх болно нямбаатрын түрүүвч л зузаарна даа
Нэргүй 2026-03-30 202.126.88.194
yag ene maygaar hytaduud uursduur in vgvi hiilgedeg baihgui yu odoo uuh usaar in mongolchuudiig vgvi hiij bna ter odoo riotintoog odoo har hichneen metr kub kawdrat us vgvi hiisen be getel tulbur mungu ugdugvi shaasan hergelsen usniihaa mungu ugdugvi shaasan getel irged udur tutamdaa munguur usaa awch bna yagaad ene gadnii hulgaichuudiig dawraagaad bna manai turd baigaa hulgaichuud arai dendvv irgediig doromjilj bgaa ym bishvv hulgaichuudtai alaltsah tsag negent bolson ymshig bnaldaa
Нэргүй 2026-03-30 202.126.88.194
buuruulahgui bol yaahuu uuruu hariutslagiig in hvleej ter ih mungiig uuruu baragduulna bizdee irgediin tatwariin munguur hiij baij tegj dawraahgui shvv zvgeer tolgoig in ileed ywuulahgui tvgjrel buurahgui bol shuud buud eswel shorond in hataaj bvh hurungu huraaj ulsiig hohrolgvi bologtol vhtel in har ajil hiilgene dawarsan hulgaichuudiig yaasan ih duraaraa durigdag nowshnuudiig huuli arga hemjee awahgui bol irged awah bolno shvv mash ih mungu zvgeer hytaduudad uguud tuuh gej bna daa mongolchuudi
Зочин 2026-03-30 202.126.88.208
Бүх улс орон гол мөрөн,нуур далай дээр зам гүүр байдагш,Солонгос Улс Хан мөрөн дээгүүрээ гүүртэй шүү дээ,Нямбаатарын зөвөө
Нэргүй 2026-03-30 122.201.31.28
Дэмжиж байна хууль бусаар авч хашаа байшин барьсан бүгдийг нураа замаа барь
Зочин 2026-03-30 66.181.189.172
Түгжрэл буурахгүй, үлгэр яриад байгаа Нямбаатарыг хурдан огцруул.
Нэргүй 2026-03-30 103.229.123.242
Тооцоо судалгаагаа хийгээгүй замыг барина гээд ,байгуулагдаад дөнгөж 20 хоносон хятадын компанид цувуулаад 400 тэрбум төгрөг өгдөг нь хулгай гэж харагдаад бна шүү
Иргэн 2026-03-30 202.126.89.187
Асуудлын гол нь туул гол бохирдох бохирдохгүй гэдэгт байгаа юм биш. Энэ замыг хэдэн ч эгнээ тавилаа гээд хотын бөглөрөлд бараг нөлөө үзүүлэхгүй гэдэгт байгаа юм. Бөглөрөлийн гол шалтгаан нь хотын гол уулзварууд бараг бүгд нэг түвшинд уулзаж огтлолцож байгаад оршиж байна. Энэ нэг түвшний уулзварууд дээр харин тэр их мөнгөө хаяж дээгүүр доогуураа гарсан олон түвшний уулзварууд бүхий гүүрэн замууд барьж өгч байж бөглөрөл арилна. Симуляци чинь худлаа гаргасан байна. Ард түмнийг молигодохоо болио.
Од 2026-03-30 66.181.184.168
Энэ хүн их мөнгөний барьцаанд орсон байнаа
Нэргүй 2026-03-30 66.181.186.63
МУССОЛИНИТОЙ МӨНЧ АДИЛХАН НӨХӨР ДӨӨ,
Нэргүй 2026-03-30 66.181.186.63
500 ТЭРБУМЫН ХЭРЭГ ДЭГДЛЭЭДЭЭ ЮУН НОГООН АВТОБУС ӨӨРӨӨ ГАРААД ИРЛЭЭ
Нэргүй 2026-03-30 66.181.186.63
500 ТЭРБУМЫГ ХУЛГАЙЛЧИХСАН ЯМАР ЗОРИГТОЙ ХУЛГАЙЧ ВЭ. ЮУН НОГООН АВТОБУС, ООДОО БҮҮР ҮХЛЭ ҮХЛЭЭ ГАЛЗУУРСАН НОХОЙ ШИГ ХАВЬ ОЙРЛУУГАА ҮСЧЭЭД Л .ЧИ МӨНХ БИШ ЭНЭ ЯНЗААР ШОРОНГИЙН ХАДААС БОЛНО .МОНГОЛ УЛС УЛААНБААТАР МӨНХӨД ОРШИНО.
Зочин 2026-03-30 202.131.230.163
Улаанбаатар хотын хүн ам мөдхөн 3 сая боллоо. одоо яана. Зам хэрэгтэй байхоо.
Нэргүй 2026-03-30 66.181.160.119
Туулын хурдны замыг дэмжиж байна
Д 2026-03-30 66.181.189.172
зам түгжрэл бууруулахгүй, хэн ч явахгүй үхмэл хөрөнгө болно, эцэст нь 2их наяд салхинд хийсэх гээд бна.
Зочин 2026-03-30 157.15.6.120
яг үнэн л дээ. барих хэрэгтэй. мянгуужингийн гэж орилолдож хаагаад байснаа барьчихаар нь одоо Мянганы зам гээд давхилдаад байдаг байгаа шүү.
УВ иргэд 2026-03-30 202.126.88.64
хурдны зам маш хэрэгтэй
Нэргүй 2026-03-30 66.181.189.172
32км хурдны зам байхгүй. Амгалангийн эцсээс Яармагийн гүүр хүртэл хэдэн хүн явах уу.Тэгээд Яармагт очоодтүгжрэнэ.
Нэргүй 2026-03-30 103.229.120.176
Энэ хүнээс яг Солонгос кинон дээр гардаг улс төрчдийн муухай технологи харагдаад байх юм.
хэ хэ 2026-03-30 103.57.93.37
Маш хурдан барь…наад балай авгай нарыг хэн ч сонсохгүй
И 2026-03-30 103.229.122.39
Бродюр Нян даварч бна! Хот бүгд Нянгийн багсийг долоогч нар юм бна !
сонгогч 2026-03-30 103.168.34.222
хотын даргаа дэмжинэ ээ УБ хотын ландшафтаа хар. хотын амьдрал Туулын 2 эрэг дээр байна Энэ 2 эргийг хурдны замаар холбож, хөндлөн огтлолын замуудтай орц гарцаар холбох нь жирийн иргэдэд жирийн бизнес эрхлэгчдэд маш их хэрэгтэй . төрийн бодлогоор хийгдэх ёстой ажил шүү.
Иргэн 2026-03-30 66.181.184.55
За тэр Туулыг эрэг дээр барьсан хаусны эзэд болох МАН -АН мафиууд ч яаахав, Мафиууд Мишээл Экспогоос зүүн тийших Туулын эрэг дагуух хотхоны иргэдийг турхираж байгаа нь ажиглагдсан!!! Ер нь энэ эсэргүүцэж байгаа хүмүүс бүгд Туул голын бургасыг хядаж баригдсан хотхон, Хаусны эзэд түүний хамаарал бүхий хүмүүс байгаа нь туулаа аврах нэрийн доор өөрсдийхөө тав тухтай орчиныг хадглаж үлдэх ганцхан зорилготой юм бн гэж харагдаж байна!!! Тиймээс Туул голд ямар ч эрсдэлгүй харин МАН -АН мафиуудын тав тух
Нэргүй 2026-03-30 59.153.114.152
Голын эрэгт тухласан ялаануудад үхэл кккк
Монголхүү 2026-03-30 46.128.10.153
Нямбаатарын зөв шүү! Хуурамч эх орончид болон асуудлын цаад учрыг ойлгох чадваргүй малууд эсэргүүцэл өрнүүлж байна. Тэнэгүүдийг бүү тоо! Ганц ч болов хурдны зам хэрэгтэй. УБ дундуур явж түгжрэлийг ихэсгэдэг хөдөлгөөн алга болно ш дээ. Туулын голдиролыг өөрчлөөгүй, боож хаагаагүй байхад яагаад байгаа малнууд вэ?!
Нэргүй 2026-03-30 66.181.161.116
Зөвөө өөр яаж түгжрэлийг бууруулах юм бэ. Ирээдүйд энэ зам барих газар битүү барилга болно. Ядаж хурдны зам тавьчихвал тэнд барилга барьж чадахгүй туул голоо ч хамгаална хотыг тэлэхэд ч тустай. Дараа нь тойрог замаа зөв холбочихвол түгжрэл алга болно шүү. Асуудал нь нилээн үнэтэй л баригдаж байна. Хурдан барьчиж чадвал яахав дээ.
Нэргүй 2026-03-30 202.55.188.39
голын ай савд барилга барихгүй хуультай лдаа тэгээд байгуулагдаад хагас жил болж байгаа барилгын худалдаа тээврийн компани л хурдны зам барих юм бн нямбаогын компани байх тэгээд л мөнгөний төлөө урагшаа
Нэргүй 2026-03-30 59.153.114.152
Өгөр хожуул минь чиний тав тух тийм ч чухал юм биш байх шүү
Нэргүй 2026-03-30 66.181.184.223
Туул гол бол УБ-ын цорын ганц ундны усны эх үүсвэр. Гол усаар тоглож болохгүй. Тэртусмаа усны газрын дүгнэлтгүйгээр. Хуурамч гарын үсэгтэй дүгнэлтийг цагдаа яагаад шалгахгүй бна. Хүний гарын үсгийг дуурайлгаж зурна гдг гэмт хэрэг. Өөр трассаар барь. Бас шалбааг болгож, шавартай нь хутгасан Сэлбэ, Дунд голын ажлаа дуусга.
Нэргүй 2026-03-30 203.91.115.39
Юу гэж зогсоох вэ! Үтэр түргэн эхлүүл!
Нэргүй 2026-03-30 66.181.187.76
Энэ зам баригдсан ч түгжрэл буурахгүй
Иргэн 2026-03-30 202.126.89.187
Тэр үнэн.
Нэргүй 2026-03-30 178.174.229.45
estoi KOMMUNIST HUN DEE. NEN YARALTAI IIM AYULTAI ETGEEDIIG ZAULUULAH HTEI , ENE HUN CHIN BUUR ULAIRSAN BNA . BUSDIIG ZANALHIILJ BNA SHTEE
Нэргүй 2026-03-30 59.153.113.42
Хотын даргыг ард түмнээсээ сонгохгүй бол ингэж л а**а. Удахгүй УБ хот миний хувийн хөрөнгө, би хятадуудыг суулгана та нар зайлцгаа гэж хотынхныг хөөх байх шүү энэ Нямбаатар. Эртхэн огцруулах хэрэгтэй.
Нэргүй 2026-03-30 202.55.188.39
яг үнэн нянбао гарч ирээд made in china гээд унана
Нэргүй 2026-03-30 103.145.234.19
Ард түмнээс нэг Поп л гарч ирнэ шт.Бодлогоор хөгждөг тийм бүтэц юм байгаан уг нь.Тэр Ард Түмэн чинь хяналтаа л зөв таиьж байвал барав.
МОНГОЛ МЕГА ТӨСЛӨӨӨ ГЭЖ....... 2026-03-30 202.126.90.62
"Мега Төсөл" гэхээр л Их Мөнгө идэх тухай Хэн нэгний Алдар Нэр олоа тухай л болждээ…..Технологи нь улам " боловсронгуй" болж бна…..Мега Төслүүд нь хуурамч ТЭЗҮ-тэй, Төрийн , хэн нэгэн "Даргын" хамаарал бүхий л "Захиалагч, Гүйцэтгэгч Нийлүүлэгч Ажилчидтай" Үр Ашиггүй Төслүүд явдаг болжээ хөөөрхий……
ХУД-ийн иргэн Ш.Раднаа: ТУУЛ ГОЛООХАМГААЛЪЯ ГЭВЭЛ, ТҮҮНИЙ ЭХ УНДРАГА АР ТУУЛ, ХОНГОРЫН ГОЛЫН ЭХ ҮҮСВЭРИЙГ ХАМГААЛНА. ОЙН ТҮЙМРЭЭС 2026-03-30 59.153.115.226
Хурдны замыг барих хэрэгтэй. Уулын зам түгжрэл багасахад тус болсон. Туулын араар Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл далангаар зам тавьсан. Явган хүн, дугуйн замтай. Түгжрэл буурахад тустай. 4 эгнээ учир тууш явах машин 2-р эгнээгээрээ, эргэх нь захын эгнээгээрээ яваад болно Гүүрний орчны газрыг яаж моджуулах, зүлэгжүүлэхээ төлөвлөөд хөрөнгө гаргаад тохижуул. Харшил үүсгэгч улиангарын оронд шилмүүст мод тарь.
зочин 2026-03-30 66.181.189.63
Хурдны замыг барих хэрэгтэй Үүнээс гадна нийслэл рүү шилжих хөдөлгөөнийг хязгаарла, Бүүр хууль гарга, Эс бөгөөс энэ түгжрэл, агаар хөрсний бохирдол арилахгүй, Мөнхийн зовлон болно,
Нэргүй 2026-03-30 202.55.188.39
түгжрэл бол буурахгүй хотын төврүүгээ бүх замын урсгал огтлолцдог
зочин 2026-03-30 66.181.189.63
Тэгээд ямар санал байна Түгжрэлийг бүүр ихсэгэх үү
Нэргүй 2026-03-30 103.57.92.180
Зам баригдаасай