Цэцийн хуралдаанд УИХ-ыг төлөөлж Д.Лүндээжанцан оролцож байна

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

Цэцийн хуралдаанд УИХ-ыг төлөөлж Д.Лүндээжанцан оролцож байна

Цэцийн хуралдаанд УИХ-ыг төлөөлж Д.Лүндээжанцан оролцож байна

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр /2018.08.22/ 09.00 цагт эхэлж, УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэж байна. Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтад нийцээгүй байна гэсэн өргөдөл гаргасан. Хуралдаанд гомдол гаргасан иргэд болон УИХ-ын төлөөлж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар оролцож байна. Одоо хуралдаанаар цэцийн гишүүд талуудаас асуулт, тодруулга авч байгаа бөгөөд хуралдаан үргэлжилж байна.

Гомдол гаргасан тогтоолд УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоохдоо иргэний тэгш байдлын зарчмыг алдагдуулж, зарим иргэдийн сонгогдох эрхийг зөрчсөн хэмээн тэд үзэж, гомдол гаргаад байгаа юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж