Он гарсаар 659 хүний амь насыг авран хамгаалжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

Он гарсаар 659 хүний амь насыг авран хамгаалжээ

Он гарсаар 659 хүний амь насыг авран хамгаалжээ

Он гарсаар долдугаар сарын 31-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 2715 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 120 хүн амь насаа алдан, 40 хүн гэмтэж бэртэж, 1412.9 мянган толгой мал хорогдон, 15,8 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ.

Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл ослын тоо 7,7 хувиар буурсан бол хохирлын хэмжээ 25,3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Эдгээрийн хор уршгийг арилгахад Онцгой байдлын байгууллагын болон орон нутгийн нийт 15760 гаруй хүн, 3170 орчим автомашинтайгаар ажиллаж, 659 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 29.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 9,9 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Өнгөрсөн онтой харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо долоогоор, гэмтэж бэртсэн хүний тоо наймаар тус тус буурчээ.

Харин аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 74-өөр буурч, аварсан эд хөрөнгө 15,4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж