Тайванийн сөрөг хүчний удирдагч Хятадын даргын урилгыг хүлээн авчээ

Тайванийн сөрөг хүчний удирдагч Хятадын даргын урилгыг хүлээн авчээ

Тайванийн сөрөг хүчний удирдагч Хятадын даргын урилгыг хүлээн авчээ

Тайванийн гол сөрөг хүчин болох Гоминданы намын дарга Чен Ли Вуныг ирэх сард Хятадад айлчлахыг Ши Жиньпин урьжээ. Чен Ли Вун өнгөрсөн оны арваннэгдүгээр сард албан тушаалаа хүлээж авсан бөгөөд удахгүй АНУ-д албан ёсны айлчлалаа хийх аж. Гэвч тус айлчлалаас өмнө Хятадыг зорихоор болж буй нь гадаад, дотоодын шүүмжлэгчдийн анхааралд өртөөд байна. Түүнийг Хятадыг хэтэрхий дэмжиж байна гэж шүүмжлэгчид буруутгажээ.

Гоминданы нам Хятадтай илүү ойр дотно байж, харилцдаг. Чен Ли Вун Хятадын даргын урилгыг баяртайгаар хүлээж авсан гэж намын албан ёсны мэдэгдэлд дурджээ. Тайванийн Гоминданы намын удирдагч 2016 оны арваннэгдүгээр сараас хойш анх удаа Хятадад айлчлах гэж буй нь энэ юм.

Чен Ли Вун тэргүүтэй Тайванийн төлөөлөгчид дөрөвдүгээр сарын 7-12-ны өдрүүдэд Жянсү муж болон Бээжин, Шанхайгаар айлчилна. Гэхдээ айлчлалын хүрээнд Ши Жиньпинтэй биечлэн уулзах эсэх нь хараахан тодорхой болоогүй байна.

Тайванийн орон нутгийн сонгууль энэ оны сүүлээр болно. Чен, Ши нарын уулзалт сонгогчдын эсэргүүцлийг өдөөж магадгүй гэж болгоомжлох нэгэн ч байна.

Чен энэ айлчлалынхаа талаар ярихдаа "Ши Жиньпинтэй хэлэлцээ хийх нь бэлгэдлийн чухал агуулгатай. Тайванийн хоолойд энх тайвныг тогтоох үндэс суурь ч болж магадгүй. Бараг бүтэн зууны турш хуримтлагдсан тэр бүх асуудлыг ганц уулзалтаар шийднэ гэдэгт би итгэхгүй байна. Гэхдээ шийдэлд хүрэх гүүрийг бий болгоно гэдэгт найдаж байна" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

РАВДАН 2026-03-30 66.181.178.34

Гоминданы үлдэгдлийг цэвэрлэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2026-03-30 202.126.90.174

Урилгиийг

Avatar

Бат Үүл 2026-03-30 66.181.182.50

Гоминданы намынхан монголыг Хятадыг алдагдсан нутаг гэж үзэх номлол хэвээрээ байдаг уу?

Avatar

Нэргүй 2026-03-30 66.181.178.34

Зүгээрээ! Гоминдон нам нь сонгууль болгондоо ялагдаж ирсэн.

Avatar

Нэргүй 2026-03-30 103.168.34.68

taiwan baildahgui baisan ni deer

Avatar

Нэргүй 2026-03-30 66.181.182.188

унах нүхээ ухаж байгаагаа мэднэ үү. арслан тайж шиг болно доо

Avatar

Нэргүй 2026-03-30 202.55.188.39

сархайчаад зүгээр харагдаж бн

Avatar

Нэргүй 2026-03-30 178.174.229.45

AYUTAIHAN DAMSHIG BNA DAA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж