“Туулын хурдны зам үерийн эрсдэлийг хэрхэн нэмэгдүүлэхийг тооцох шаардлагатай”

Live“Туулын хурдны зам үерийн эрсдэлийг хэрхэн нэмэгдүүлэхийг тооцох шаардлагатай”

“Туулын хурдны зам үерийн эрсдэлийг хэрхэн нэмэгдүүлэхийг тооцох шаардлагатай”

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2026.03.30/ нийслэлээс хэрэгжүүлж буй “Туулын хурдны зам” төслийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж байна. Тус хэлэлцүүлэгт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, мөн иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдийн төлөөлөл оролцож байна. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сангийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Зам тээврийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Туул голын сав газрын захиргаа, Экологийн цагдаагийн алба зэрэг төрийн байгууллагуудын мэдээллийг сонсож байна.

 

 

 

15:10
2026-3-30

Туул голын усны хурдад нөлөөлөх тооцоолол байхгүй гэж дүгнэсэн

Усны газрын дарга З.Батбаяр:

-Туул гол нь 888 км урсдаг. Нийт таван аймгийн 37 сумыг дамжин өнгөрдөг. Үүнийг дурдаж байгаа шалтгаан нь голын тухай ярихдаа эхээс нь адаг хүртэл нь бүхэлд нь авч үзэх ёстой. Нүдэнд харагдаж буй эсвэл үйл ажиллагаанд өртсөн 5–10 км хэсгийг салгаж ярих нь буруу юм. Учир нь аливаа голд үзүүлсэн нөлөөлөл нь эх, дунд, адаг хэсэгтээ зайлшгүй нөлөөлдөг. Иймд голыг бүхэлд нь авч үзэх шаардлагатай. Үүнийг онолын үүднээс усны нөөцийн нэгдсэн менежмент гэж нэрлэдэг. Туул голын эхэн хэсэг Хэнтийн уулархаг бүс нутгийн цэвдгийн тархалттай бүсэд оршдог. Туул гол үүсэхдээ хоёр жижиг гол нийлж, цааш олон гол мөрнийг нэгтгэн урсдаг. Харин дунд болон адаг хэсгээрээ тасалдсан цэвдгийн бүс рүү орж байна. Хэдийгээр олон цутгал голууд нийлж байгаа боловч үндсэн тэжээлийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байна гэж ойлгож болно. Усны тухай хуульд усны нөөцийн зөвлөлийн талаар заасан байдаг. Энэхүү зөвлөл нь газрын доорх усны нөөцийг тогтоож батлахаас гадна томоохон төсөл, хөтөлбөрүүдэд санал, зөвлөмж, дүгнэлт гаргадаг. Туул голын дунд хэсгийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор Туул усан цогцолборын асуудлыг нэн тэргүүнд авч үзэж, түүн дээр үндэслэн дараагийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Усны газрын хувьд Усны тухай хуульд заасны дагуу аливаа усны барилга байгууламжид мэргэжлийн дүгнэлт гаргах үүрэгтэй. Гэвч Туулын хурдны зам төслийн хувьд ийм дүгнэлтийг гаргаагүй байна. Учир нь хэд хэдэн удаагийн уулзалтаар төсөл хэрэгжүүлэгч талаас хүсэлт ирүүлсэн боловч холбогдох зураг төслийг ирүүлээгүй. Зураг төсөл, техникийн тооцооллыг харж байж шийдвэр гаргах боломжтой тул эдгээрийг ирүүлээгүй нөхцөлд Усны газар хуулийн дагуу дүгнэлт гаргах боломжгүй. Усны газар өнгөрсөн Пүрэв гаригт уг төслийн талаар анх мэдээлэл авсан. Танилцуулгыг сонсох үеэр дараах гурван асуудал хөндөгдсөн. Нэгдүгээрт, үерийн эрсдэл. Өмнө дурдсанчлан Туулын усан цогцолбор нь илүүдэл урсацыг хуримтлуулах замаар үерийн хамгаалалтын үүргийг давхар гүйцэтгэх ёстой. Хоёрдугаарт, Туул голын хойд хэсэгт 1966 оны үерийн дараа баригдсан үерийн хамгаалалтын системийн өнөөгийн байдлыг үнэлэх шаардлагатай. 1990 оноос хойш Улаанбаатар хотын төлөвлөлт, барилгажилтын явцад тухайн үед байгуулсан хамгаалалтын байгууламжуудын зарим нь устсан. Иймд эдгээрийг сэргээн засварлах шаардлагатай.

Туул голын дундаж урсац 24 м³/сек байдаг. Харин 100 жилд нэг тохиох (1 хувийн магадлалтай) үерийн урсац 1860 м³/сек гэж тооцогддог. Энэхүү тооцооллоор 2–3 байршилд үерийн аюул үүсэх эрсдэл ажиглагдаж байна. Тиймээс Туулын хурдны зам баригдсанаар үерийн эрсдэл хэрхэн өөрчлөгдөхийг нарийвчлан тооцох шаардлагатай.

Төсөл хэрэгжүүлэгчийн мэдээлснээр нийт 2574 тулгуур баганаас 18 нь голдиролд, 2556 нь татам хэсэгт байрлана. Гэвч цөөн багана усанд байрлаж байгаа тул нөлөө багатай гэж үзэх нь буруу юм. Татам хэсэгт цооног өрөмдөж багана суурилуулах нь газрын доорх ус болон урсацын горимд нөлөөлөх магадлалтай. Энэ талаар нарийвчилсан тооцоо байхгүй байна.

Ийм тооцоолол хийхэд хамгийн чухал нь ажлын зураг төсөл юм. Гэтэл төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс ажлын зураг одоогоор бэлэн болоогүй гэж мэдэгдсэн. Иймд Усны газар шаардлагатай тооцооллыг хийх боломжгүй байна.

Туул голын нийт уртын 108 км нь цэвэр ангилалд, 744 км нь бохир, 30 км нь маш бохир ангилалд хамаарч байна. 2008 онд дэлхийн хамгийн их бохирдолтой 10 голын нэгээр нэрлэгдэж байсан бөгөөд түүнээс хойш бохирдлын түвшин буураагүй, харин ч нэмэгдэх хандлагатай байна. Ийм нөхцөлд дахин бохирдол нэмэгдэх эрсдэлийг маш нарийн тооцоолох шаардлагатай. Дээрх бүх асуудлыг хууль, журмын дагуу нарийвчлан судалж, шаардлагатай тооцооллыг хийж гүйцэтгэхийг шаардалагатай.

“Хатан Туул аа хамгаалъя” хөдөлгөөний гишүүн н.Ариунбилиг:

-Бид найман хоног жагссан. Энэ хугацаанд Туул голын нөхцөл байдалтай танилцсан. Мөн 7000 орчим иргэний гарын үсэг цуглуулж, 1000 орчим иргэнийг биечлэн оролцуулсан. Онлайнаар ч гарын үсэг цуглуулсан бөгөөд нийт иргэдийн 80 орчим хувь нь дэмжиж байна.Энэ асуудал нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн Авлигатай тэмцэх газарт мэдэгдсэн. Түүнчлэн Эрдэмтдийн зөвлөлийн хоёр гишүүний гарын үсэг хуурамч байх магадлалтай байна. Иймээс уг хурлын протоколыг нээлттэй болгохыг хүсэж байна. Мөн Эрдэмтдийн зөвлөлийн гишүүдийн нэрсийг ил тод зарлах шаардлагатай. Бид эсэргүүцэж буй гол шалтгаан нь энэ асуудал гарснаас хойш бидэнд ямар нэг дүгнэлт, баримт бичиг ирүүлээгүй. Энэ асуудал дээр үйл ажиллагааг зогсоох ёстой байсан. Гэвч бодит байдал дээр Туул голын бургасыг өдөр, шөнөгүй тайрсаар байна. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайланд орсон хоёр судлаачийн гарын үсгийг хуурамчаар зурсан байж болзошгүй гэсэн мэдээлэл ч бий. Гэтэл энэ үйл ажиллагаа одоо хүртэл үргэлжилсээр байна. Иргэдээс огт санал аваагүй. Иймд бид энэхүү асуудлыг хууль зөрчсөн гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Д.Батбаяр:

-Усны тухай байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийж байхдаа усны нөөцийн зөвлөмжийг тусгаагүй байна. Нарийвчилсан үнэлгээг баталчхаад цааш явчихдаг нь буруу. Үүнийг илүү гүнзгий, нарийвчилсан байдлаар судлах ёстой байсан. Хөдөлгөөний эрчмийн тооцооллыг харахад хамгийн их түгжрэлтэй бүсүүддээ замаа барьж болоогүй юм уу? Яагаад заавал Туулын хурдны замыг эхлүүлээд байгаа юм бэ? Туулын хурдны замтай төстэй Богд уулын зам байна. Гэтэл Богд уулын зам руу ороход Яармагийн гүүр, Зайсангийн гүүр, Маршалын гүүр орчимд байнга түгжрэл үүсдэг. Энэ нь урд чиглэлийн зам руу нэвтрэхэд хүндрэлтэй байгааг харуулж байна. Тиймээс энэ замыг барьснаар түгжрэл бүрэн арилахгүй мэт харагдаж байна. Анх дөрвөн уулзвартай байсныг долоон уулзвартай болгосон гэж ярьж байна. Тэгвэл яагаад Нэгдүгээр тойрог замыг түрүүлж хийж болоогүй юм бэ? Хоёрдугаарт, уулын замыг өргөтгөх талаар тооцоо хийсэн үү? Өдөрт хэдэн тээврийн хэрэгсэл уг замаар зорчдог вэ? Энэ хоёр асуултад хариулна уу.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай:

-Улаанбаатар хотын 16 мега төсөлтэй уялдуулан Нэгдүгээр болон Хоёрдугаар тойрог замыг иж бүрнээр нь төлөвлөсөн. Нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ боловсруулагдаж дууссан. Нийт өртөг нь 910 сая ам.доллар гэж тооцоологдсон. Одоогоор Засгийн газрын баталгаанд суурилсан санхүүжилтийн нөхцөлтэй нээлттэй тендэр зарласан бөгөөд дөрөвдүгээр сарын 2-нд хаагдана. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын зургаан дүүргийн хэмжээнд нийт 3300 нэгж талбар чөлөөлөх шаардлагатай. Замын хойд хэсэгт 2 км урт туннель барина. Үндсэн зам нь 6 эгнээ, туслах зам нь 2–4 эгнээ байх бөгөөд нийтдээ 10 эгнээ зам байхаар төлөвлөсөн. Яагаад Нэгдүгээр тойрог замаас өмнө Туулын хурдны замыг эхлүүлсэн бэ гэвэл, уг төслийг 2008–2013 онд судалж, баталсан байдаг.

Бидний хийсэн симуляцийн үр дүнгээр Туулын хурдны замыг эхлүүлснээр эдийн засгийн үр ашиг, түгжрэлийг бууруулах нөлөө өндөртэй гэж үзсэн. 2025 онд гүйцэтгэгч шалгарсан. Одоогоор барилга угсралтын ажил эхлэх шатандаа явж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-03-30 66.181.176.145

Туул гол Сонгино хавиар яваад үзээж, танайх тэнд байрлаад усандаа хяналт тавих хэрэгтэй, эргүү

Avatar

Зочин 2026-03-30 66.181.176.145

Энэ эргүү ярихаас өөр цаашгүй, арай өөр ажилтай ядаж ОТ-гоом мөнгөө авч чаддаг хүн хэрэгтэй байна. Намынхаа ажлыг бас гацаана, тэнэг мал

Avatar

Санаа зовогч 2026-03-30 103.212.117.80

Сэтгэлгүй, асуудлыг оролцоод хамтран шийдэхийн оронд ирүүлээгүй гэсэн шалтаг тоочоод томроод байх юмаа.
Юм хийхгүй, нэг л их том хүн бусдыг муулж яриад суугаад байгааг 3 жишээнээс харлаа.
Мэргэжлийн байгууллага юм бол усныхаа асуудлыг зохицуулаачдээ. Туул одоо ямар түвшинд бохирдож байгааг мэдэж байна уу…

Avatar

Чссс 2026-03-30 59.153.114.83

энэ нэг бөөрөнхий юм чинь болохгүй гэдгийг мэдсээр байж худ царайлаад бх ундны ус туул гоо гэдгээ мэддэг л баймаар ус мэргэжилтэн гуай хэнээс айгаад юм авчихсан юм уу

Avatar

Иргэн 2026-03-30 202.126.91.26

Асуудлын гол нь туул гол бохирдох бохирдохгүй гэдэгт байгаа юм биш. Энэ замыг хэдэн ч эгнээ тавилаа гээд хотын бөглөрөлд бараг нөлөө үзүүлэхгүй гэдэгт байгаа юм. Бөглөрөлийн гол шалтгаан нь хотын гол уулзварууд бараг бүгд нэг түвшинд уулзаж огтлолцож байгаад оршиж байна. Энэ нэг түвшний уулзварууд дээр харин тэр их мөнгөө хаяж дээгүүр доогуураа гарсан олон түвшний уулзварууд бүхий гүүрэн замууд барьж өгч байж бөглөрөл арилна. Тэрнээс биш шинэ зам тавилаа гэхэд нэг хэсэг нь тэр замаар явлаа гэхэд

Avatar

Иргэн 2026-03-30 202.126.91.26

нөгөө хэсэг нь хуучин замаараа явна тэгээд эцэстээ нэг түвшний хуучин уулзварууд дээрээ бүгд уулзаж таг түгжрэнэ. Мөнгө хурдан идэх л арга юм даа.

Avatar

Зочин 2026-03-30 202.180.218.129

хурдны зам яригдаж эхлээд 2 жил болж бна. энэ эсэргүүцээд бгаа нөхдүүд ажил эхэлсэн хойно одоо л ухаан орж нүд нь нээгдэж бга юм үү. өмнө нь юү бодож байсан юм. өдөр болгон хэдэн цагаар бөглөөнд зогсож залхаж бна. монгол шиг ингэж бөглөрдөг газар өөр хаана ч алга

Avatar

Зочин 2026-03-30 202.131.230.163

Туулын хурдны замыг аль эрт л Ерөнхий сайд Алтанхуяг, фортуна Батбаяр нар санначилж байжээ. одоо л ажил хэрэг болж байна. энэ хурдын замыг маш хурдан бариулах хэрэгтэй. голын татамд баригдана. Туулын экологит өчүүхэнч нөлөөлөл байхгүй. үүнийг эсрэгүйцэж байгаа хүмүүс бол зүгээр л улс төрч нэртэй хүмүүсийн амьд байгаагаа харуулах гэсэн арга.

Avatar

иргэн 2026-03-30 103.168.34.222

ээ л дээ зам үер нэмэгдүүлэхгүй ш тээ. энгийн логик доо замаас бороо орохгүй харин ус ихтэй үертэй жил үерийн урсац хэрхэн замын баганад нөлөөлөх вэ гэдгийг ярих ёстой өибз дээ. мэргэжлийн бусчууд ийм л холион бантан ярина даа энэ холион бантан ярианууд жагсагчдын солиорлыг тэжээж байна даа

Avatar

Enkh 2026-03-30 209.227.129.127

Teneg humuus daanch olon baih yum daa. Hurdnii zam barigdaad, deeguur ni mashinaaraa davhina gej uneheer itgeed, goridood baigaa yum baih daa, yamar huurtaj hanadaggui maluud ve. Baahan mongo uregdeed, heden humuus hagartlaa bayajaad, busad ni evderhii gazar, zeremdlegdsen goltoi l uldene. Ongorson "buteen baiguulaltuudaas" harahad hend ch ilt baimaar!
Usnii gazriin darga bol mergejliin hun shig, uls torjihgui, mash unen, zuv yarij baina. Ajild ni amjilt husye!

Avatar

Нэргүй 2026-03-30 66.181.182.184

Энэ амаа мэддэгүй адуу шиг нөхөр ёстой жолоогүй авирлах юм. Ярьснаар болдог бол цэгцрэх болсон шүү. Хоосон цэцэрхийн оронд газар дээр нь очоод бяцхан судалгаа, туршилт хийгээд батлаад нотлоод өгөөчээ. Жинхэнэ ажил хэрэгч хүн бол ингэх байсан

Avatar

Нэргүй 2026-03-30 66.181.184.223

Туул гол бол УБ-ын цорын ганц ундны усны эх үүсвэр. Гол усаар тоглож болохгүй. Тэртусмаа усны газрын дүгнэлтгүйгээр. Хуурамч гарын үсэгтэй дүгнэлтийг цагдаа яагаад шалгахгүй бна. Хүний гарын үсгийг дуурайлгаж зурна гдг гэмт хэрэг. Өөр трассаар барь. Бас шалбааг болгож, шавартай нь хутгасан Сэлбэ, Дунд голын ажлаа дуусга.

Avatar

Нэргүй 2026-03-30 202.126.90.62

Туулаа хамгаалж чадаагүй байж Усны газар ичиг ичиг……Туулыг нь Америкууд л хамгаалж өгч бналээшдэээ……..

Avatar

Нэргүй 2026-03-30 211.192.222.205

Батбаяр нов шоо хол очиж ху цаарай чи. Чамайг мэднэ шүү.

Avatar

Нэргүй 2026-03-30 66.181.182.50

Энэ нэг Баагий ёстой ацан шалаанд байгаа. УИХ гишүүн болмоор байдаг гэтэл намынхан нь гүүр барина гээд алцагнуулчдаг.Жх оронч болох хэцүү, мэргэжлийн усны хүний дүр эсгэх хэцүү

Avatar

Нэргүй 2026-03-30 103.168.34.213

Энэ гэж ажилаа мэддэггүй Энхбаярын суганы үс солиул таарна

Avatar

Нэргүй 2026-03-30 66.181.189.133

Энэ нэг юу ч хийдэггүй дүлгэнэж бөөрөнхийлсөн нөхөр байнаа, олигтойхон ажиллаач дээ

Avatar

Нэргүй 2026-03-30 103.145.234.19

Замаа барь оо.Туулынхаа эрэг дэгуух хогоо ч түүж чадахгүй улстөржсөн хэдэн малуудаас болж төсөл болгоныг эсэргүүцдэг тогтолцоо үүсчлээ.Батбаяр дарга Эгийн голын Цах/Станцын усанд үзүүлэх нөлөөний талаар бас сайхан халах хэрэгтэй шт.Дуугарч байсныг нь би лав сонсоогүй юм бна.Туул руу хамаг бохироо шахаж байхад Батбаяр дарга аа та бас л таг бса шт.Ний нуугүй хэлэхэд Туул гол л танай байгууллага болон таныг надад танилцуулж өглөө.Үхсэн ацны 800 хэдэн км,30 хан км яваад Био дээр очиж чадахгүй хэвтэж

Avatar

зочин 2026-03-30 202.21.106.188

Туул голоо хамгаалья

Avatar

Харин....... 2026-03-30 202.126.90.62

Ер нь Монголчууд УБ хотынхоо хамаг Хотгор газрыг бетоноор дүүргээд ч ядаж Эрээн шиг Хоттой болж чадах болов уу??????

Avatar

Иргэн 2026-03-30 103.57.92.180

Барих нь зөв. Энэ жагсагчид бохир усаа туул гол уруу асгаж байгаа ААН- тэй тэмцвэл дээр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж