Чуулган: 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учрал томилогдлоо

LiveЧуулган: 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учрал томилогдлоо

Чуулган: 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учрал томилогдлоо
Төрийн ордон, Улаанбаатар. 2026 оны 3 дугаар сарын 30. Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Ням-Осорын Учрал томилогдлоо. Гэрэл зургийг Л.Энх-Оргил.
23 : 16
2026-3-30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2026.03.30/ 14:00 цагт эхэлж Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцсэн. Улмаар УИХ-ын гишүүд үг хэлж асуулт асууж дуусаж, санал хураалт 23:00 цагт эхэлсэн. Санал хураалтад 107 гишүүн оролцсоноос 88 гишүүн дэмжиж 82.2 хувийн саналаар Ням-Очирын Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо. 
19 : 14
2026-3-30

Албан тушаалын хэнээ, эрх мэдлийн шуналаар хэлхэлдсэн хүмүүсийн цуглуулга болсон

Н.Учрал:

-Хөрөнгө оруулагч нартаа ээлтэй орон болно. Урьж авчирчхаад хөөгөөд байж болохгүй. Энэ хүрээнд худалдааны цонхыг нэвтрүүлнэ. 

УИХ-ыг гишүүн С.Одонтуяа: 

Танай нам албан тушаалын хэнээ, эрх мэдлийн шуналаар хэлхэлдсэн хүмүүсийн цуглуулга болсон байна. Үүнийг намын даргын хувьд өөрчлөхгүй бол таны ажил амжилтад хүрэхгүй. Танай намын удаа дараагийн хагарал улсын хөгжлийг чөдөрлөж байна. Өмнөх хоёр Засгийн газрыг АН нам биш Ардын намын албан тушаалын донтой хүмүүс огцруулсан шүү. 

19 : 01
2026-3-30

Сүүлийн хоёр жилд таны од гийсэн жил болж байна

УИХ-ын гишүүн Ө.Шижир:

-Залуу хүн эрч хүчтэй ажиллах байх гэж найдаж байна. Таны хувьд ажилтайгаа танилцана гэж байхгүй. Таны од гийсэн жил болж байна. Засгийн газар чиг үүргийнхээ хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэнэ гэж заасан байгаа. Гэтэл Д.Амарбаясгалан, Г.Занданшатар гэдэг хоёр хүн МАН-ын даргад дэвшинэ гэснээс хойш өдрийн хоолондоо арай гэж хүргэж байгаа иргэд, үнийн өсөлтөд дарлуулж байна. Үхрийн мах 34 мянга давчихсан үүнийгээ авч чадахгүй байгаа иргэдэд онц сонирхолтой гэмт хэргийн киног өдөр бүр ярьж өгсөн. Нэгнийхээ булайг увайгүй дэлгэсэн. Сүрдүүлэг хийсэн. Та нарын хулгай дээрэм сая, сая ам.доллароор яригддаг болсон. Хүн амины гэмт хэрэг ярьж байна. Арван жилийн дотор танай нам засаглаад задарсан. Энэ хулгай дээрэмтэй яаж тэмцэх юм. Шатахууны үнэ нэмэгдэж байна, том төслүүдээ яаж явуулах юм. 

Н.Учрал:

-Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ бүх шатанд хэрэгжүүлнэ. 

18 : 33
2026-3-30

Эрүүл мэндийн чанарыг сайжруулна

АН-ын дарга О.Цогтгэрэл: 

-АН-ын завсарлагын хугацаа дууслаа. АН-аас өмнөх Засгийн газарт тодорхой байр сууриа илэрхийлсэн байсан. Тухайлбал, төрөө цомхон болгоё, засаглалын бүтцээ өөрчилье. Үүн дээр анхаараач ээ гэдгээ хэлсэн. Сүүлийн арван жилд хулгай, авлигын асуудал чинь хэрээс хэтэрлээ. Төрийн өндөр албан тушаалтнууд байж боломгүй өндөр дүн ярьж байна. Энэ асуудалтай эвлэлдэн нэгдэж хулгайг нуун дарагдуулаад явах уу. Үүнд тодорхой ямиар бодлого барьж байгааг асуусан. Тэгэхээр өнөөдөр томилогдоод маргаашаас байр сууриа илэрхийлээд, нэгтгээд явна. 

УИХ-ын гишүүн Б.Бейсен: 

-Юуны өмнө Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдох гэж байгаад баяр хүргэе. Евразийн худалдааны чөлөөт хэлэлцээрт очсон. Цагаан нуурын чөлөөт бүсийн ажлыг эхлүүлэх үү. Баруун таван аймаг мах экспортлох тал дээр ямар бодлого баримтлах вэ. Хоёрдугаарт, Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулах уу. Мөн эрүүл мэндийн цалин хүрэлцэхгүй байна. Цалин нэмэгдэх үү. Дээрээс нь эм эмнэлгийн хэрэгсэл дээр ямар бодлого баримтлах вэ. Мөн шатахууны асуудал бий. 

Н.Учрал: 

-Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг Их хурал соёрхож баталсантай холбогдуулан ноот бичгийг гардуулсан. 369 бүтээгдэхүүнийг 200 саяын үнэтэй зах зээл рүү гаргана. Үүнийг бэлтгэхийн тулд Алтанбулагийн чөлөөт бүс дээр ложистикийн төв байгуулах ажлуудыг эхлүүлнэ. Мөн мах, мах бүтээгдэхүүн болон арьс шир ноос ноолуурыг ханган нийлүүлэхэд гол дэмжлэгүүдийг үзүүлнэ. Евразийн хэлэлцээрийг амилуулах бэлтгэл ажлыг хангана. Аймаг бүрт бүсийн оношилгоо эмчилгээний төв байгуулах гэхээсээ илүү орон нутгийн эмнэлгүүдээ илүү чадавхжуулах шаардлагатай гэж үзэж байна. Асгатын мөнгөний орд дээр хайгуулын ажил хийгдэж байгаа. Энэ ажлаа эрчимжүүлнэ. Шатахууны хувьд бага оврын газрын тосны үйлдвэрүүдийг судлах ажлыг хийж байгаа. Эмийн чанар, үнийг бууруулах арга хэмжээг авахын тулд хоёр байгууллагатай уулзсан. Эрүүл мэндийн чанарыг сайжруулах тал дээр онцгой анхаарна. 

 

18 : 12
2026-3-30

Хувийн хэвшил төртэй хамааралгүй бизнесээ явуулах нөхцөл алга

УИХ-ын дарга О.Номинчимэг:
-Ард иргэд гурван энгийн зүйлийг биднээс хүсдэг. Эдийн засгийн хувьд элбэг дэлбэг, эрүүл аюулгүй орчинд амьдрах, шударга нийгэмд амьдармаар байна гэдэг.Өөрөөр хэлбэл, хуулийн засаглал шударга үйлчилдэг. Энэ гурван зүйл эдийн засаг болон шударга ёсны зангилаан дээр байх ёстой. Мөн төрийн болон орон нутгийн өмчит компанийн асуудал байгаа. Г.Занданшатар даргын танхим төрийн өмчит компанийг цэгцлэх бүтээмжийг нэмэгдүүлэх тал дээр далайцтай ажил эхлүүлсэн. Эдийн засгийн хувьд төрийн болон орон нутгийн өмчит компанийн асуудал  хувийн бизнесийн орон зай руу хэт орж, өрсөлдөөнийг боомилдог. Тиймээс төрийн өмчит компаниудын менежментэд хэрхэн анхаарч ажиллах вэ?

Н.Учрал:

-Төрийн өмчит компани төсвийн эдийн засаг дахь харьцаа 61 хувьд хүрсэн байна. Нэг ёсондоо Хувийн хэвшил төртэй хамааралгүй бизнесээ явуулах нөхцөл алга. Энэ дуусдаггүй яриа болсон, үүнийг дуусгана.

 

17 : 21
2026-3-30

Газрын тосны үнийн үнэ өсөхөөр бүх зүйлд нөлөөлнө

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-Шинэ Ерөнхий сайдыг эдийн засгийн ноцтой нөхцөл байдал угтаж байгаа. Персийн булангуудын дайнтай холбоотойгоор маш их хүндрэл бий болж байна. Ормузын хоолойгоос болж нефть гацаж байгаа. Үүнтэй холбоотойгоор ажилгүйдэл болон хүсний хомстол бий болно. Нефтийн үнэ хоёр дахин өсөж байгаа. Улмаар төмөр, хүдэр, нүүрс болон зэс алтны олборлолтын зардал өснө. Үүнээс үүдэж төсвийн орлого гацах нөхцөл байдал үүсэж байна. Шатахууны үнэ өсөхөөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Үүн дээр ямар арга хэмжээ авах юм. 

Н.Учрал: 

-Газрын тосны үнийн үнэ өсөхөөр бүх зүйлд нөлөөлнө. Биднийг томоохон сорилт хүлээж байна. Тиймээс хурдтай ажиллах шаардлага үүсэж байгаа. Сорилтыг давж туулахын тулд ажиллана: УИХ-ын даргаар ажиллаж байхдаа БНХАУ болон ОХУ-д ажилласан. Хоёр хөрштэйгөө хэлэлцээ хийгээд явна. Нийлүүлэлтийг зогсоохгүй. Иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалахын тулд Засгийн газраас шаардлагатай гэж үзвэл зарим салбарт тодорхой татаасыг өгнө. Эдийн засгаа илүү халаах бодлого хэрэгжүүлнэ. Тухайлбал, ажлын байр болон өрхийн орлого нэмэгдүүлэх салбарууд дээр Засгийн газраас баталгаа гаргаж эргэлтийн хөрөнгийн зээлийг нэмэгдүүлэх чиглэл рүү анхаарна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

УИХ-ын дарга гэдэг бол ярьдаг ажил хийдэг. Ерөнхий сайд бол хийдэг албан тушаал. БНХАУ  Венесуэлээс өдөрт 500 мянган тонн Иранаас 1.5 сая мянган тонн шатахуун авдаг. Энэ нь бүтэлгүйтсэн. Одоо шатахууны асуудалтай байгаа. Ховд аймгийн Ярантын боомтоор шатахуун импортолдог байснаа өнгөрсөн сард бүгдийг нь зогсоосон байгаа. Тэгэхээр бид нар авдаг газраасаа илүү харилцаагаа сайжруулж, баталгаажуулах хэрэгтэй. 

Н.Учрал:

-Хамтын ажиллагаа чухал. ОХУ-ын Роснефттэй байгуулсан гэрээний дагуу үнийг Сингапурын биржийн дундаж үнээр биш тогтмол үнээр тооцох хэлэлцээрийг ажлаа авсан даруйдаа гурван сарын дотор хийнэ. Уг асуудлаар Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд хэлэлцэж байгаа юм билээ. 

 

16 : 32
2026-3-30

Энэ хаврыг халаа сэлгээ, нүүдэл суудал хийлгүй давна

Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцуулж, УИХ-ын гишүүн Н.Учралыг Ерөнхий сайдад томилох эсэх саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар олонх дэмжсэн талаар Төрийн байгууллатын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцуулав. Улмаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учралаас гишүүд асуулт асуулаа. Ингээд Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Ерөнхий сайдад Ням-Осорын Учралыг томилох асуудлаар санал хураахад гишүүдийн олонх буюу 95.8 хувийн саналаар дэмжлээ. 

УИХ-ын гишүүн Р.Батболд:

-Г.Занданшатар Ерөнхий сайдын хувьд ажлаа муу хийсэн учраас ажлаа өгсөн гэж харахгүй байгаа. Цэвэр улс төрийн асуудал явсан байх. Таны хувьд танхимаа хэрхэн бүрдүүлэх вэ. Гадаад болон дотоод нөхцөл байдал хэцүү болох нь энэ үед сайд нараа солиод сандал асуудлын хэрүүл үүсгэж эрсдэл үүсгэхвий гэж харж байна. 

Н.Учрал:

-2024 оны парламентын сонгуульд МАН олонх болж Засгийн газраа байгуулсан. Тухайн үед хамтарсан Засгийн газар байгуулагдаж байсан. Ингээд Засгийн газрын үйл ажиллагааг улс төрийн намуудын зорилтуудыг уялдуулаад дөрвөн жилээр баталсан. Л.Оюун-Эрдэнэ болон Г.Занданшатар даргын тэргүүлж байсан Засгийн газар цаашдаа Их хурлаас батлагдсан дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Бид цаашдаа тухайн дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрын бүтцээ хэрхэн бүрдүүлэх үү гэдэг сорилт болоод байна. Өнгөрсөн хугацаанд улсын жилийн төлөвлөгөөнд төрийн албан хаагчийг цомхотгох зорилт тусгагдсан. Үүнтэй холбоотойгоор орон нутагт ажиллахдаа төрийн албан хаагчидтай уулзсан. 9 хувийн цомхотгол чинь чиг үүргийн шинжилгээ дутуу хийгдсэнээс болоод нүдээ олохгүй байна. Тухайлбал, цаг уурын байгууллагын хоёр цаг уурчийг нь халаад жолооч, туслахыг нь үлдээсэн тохиолдол байна. Зарим газарт цомхотгох биш хүн хүчийг нэмэх хэрэгтэй байна. Шинэ сайд нь шинэ хүн авч ирж, бөөн халаа сэлгээ явуулах талаар эмзэглэж байна. Энэ бол аюултай асуудал. Нүүдэл суудал хийхэд л 50 сая төгрөг зарцуулж байна. Энэ хаврыг халаа сэлгээ, нүүдэл суудал хийлгүй давна. Хариуцлагатай цаг үед, ажилдаа хурдан шуурхай орох хэрэгтэй. Миний хувьд аливаа ажлыг гардаж авсан бол хурдтай шуурхай ажиллаж, ажлынхаа ард гарахын төлөө байдаг хүн. Тийм ч учраас энэ удаа ч гэсэн хурдтай шуурхай ажиллана, энэ шуурхай хурдтай байдалд дасан зохицож чадах сайд нарыг л танхимдаа урина. Хүйс нэг их хамаатай биш байх гэж бодож байна. Улс төрийн капиталын нэгдэл бол өөрөө Засгийн газар. Тийм учраас сайн менежер байх ёстой.

Миний хурдыг гүйцэх ёстой. Суралцах хугацаа байхгүй, сайд бол суралцдаг алба биш. Ирэх лхагва гаригт Засгийн газрын хурал явагдах ёстой. Өмнө нь сайдаар ажиллаж байсан, Их Хурлын гишүүн байсан  ачаа үүрч чаддаг,  цог золбоотой хэдэн хүн л уримаар байна. Засгийн газар хурдтай ажиллахыг л шаардана. Тэрнээс биш цаг хугацаа биднийг хүлээхгүй , бид бол сөрөг хүчинтэйгээ өрсөлдөөд байх юм байхгүй.

14 : 53
2026-3-30

Ирэх зургадугаар сард 40 гаруй тойрогт нөхөн сонгууль явуулна

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: 

-2025 оны Цэцийн арваннэгдүгээр дүгнэлттэй холбоотой асуудлыг Ц.Сандаг-Очир гишүүнээс асууя. 16 хуудас бүхий Цэцийн дүгнэлт бий. Үүнд хоёр үзүүртэй зүү шиг зүйлүүд байна. Орон нутгийн сонгуульд тухайн хүн суманд болон аймагтаа нэгэн зэрэг нэр дэвшиж болохгүй гэж заасан. Хуулийн давхцал буюу нэг хууль дээр болно нөгөө хууль дээр нь болохгүй гээд заагаад өгсөн зүйлүүд байна. Тухайлбал, сонгуулийн тухай хуульд болно гээд гарц нь нээлтэй байна. Гэтэл Монгол Улсын засаг захиргаа түүний нутаг дэвсгэрийн тухай хуулийн 40.1.2 дээр болохгүй гээд заачихсан. Үүнээс болж аймагтаа болон сумандаа нэр дэвшсэн иргэдээс Цэцэд хандсан байгаа юм. 40.1.2 Үндсэн хууль зөрчсөн юм уу, үгүй юм уу. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Цэц Үндсэн хууль зөрчөөгүй байна гэдэг дүгнэлт гаргасан. Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиар аймгийн болон сумын ИХТ шат шатны давхар нэр дэвшиж болох зохицуулалт байгаа. Монгол Улсын засаг захиргаа түүний нутаг дэвсгэрийн тухай хуульд давхар шатны Иргэдийн хуралд нэр дэвшихийг хориглосон байгаа. Тухайн үед буюу 2024 онд Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаад амжаагүй. Тийм учраас энэ хоёр хууль өнөөдрийг хүртэл зөрчилтэй явж байна. Үүнээс үүдэж өнөөдрийн маргаан үүссэн. Тийм учраас Цэцийн дүгнэлт аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч аймагтаа сумын Иргэдийн хурлын төлөөлөгч сумандаа бай буюу давхар сонгуульт ажилтай байж болохгүй гэдэг агуулгатай. Улмаар 2024 оны Орон нутгийн сонгууль дээр 60 гаруй мандат дээр давхар сонгогдсон асуудал үүссэн. Цэцийн маргаантай холбоотой ирэх зургадугаар сард 40 гаруй тойрогт нөхөн сонгууль явуулахаар хүлээгдэж байна. Тэгэхээр аймаг, сум, нийслэл, дүүрэгт орон нутгийн Иргэдийн хурлын өөрөө удирдах ёсны байгууллагад сонгуульт ажилтай байж болохгүй гэдэг хуулийг хэрэгжүүлнэ. 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

-Хуулийн давхардлуудыг арилгах нь маш чухал байна. Манай гол хуулиуд дээр том том хуульчид өөрсдөө ажиллладаг. Ингээд хуулийн давхардал үүсдэг. Үүнээс үүдэж улсын төсвөөс дахин сонгууль явуулах нөхцөл байдал үүсэж байна. Цаашдаа УИХ-аас хоорондоо зөрчилтэй хуулиуд гаргаад байх юм уу. Үндсэн хуульд заасан он сараас зөрүүтэй УИХ-ын Дэгийн тухай хуульд заасан байгааг Үндсэн хуулийн цэц танилцуулах гэж байгаа. УИХ өөрөө ийм алдаа гаргачихаад дараа нь хуулийн зөрчил үүсгээд улмаар албан тушаалтан эсвэл Иргэдийн хурлаас сонгогдсон төлөөлөгч нар болон татвар төлөгчид хохироод суугаад байх юм уу. Энэ асуудлыг яах юм. Тухайн үед энэ асуудлыг УИХ- хэлэлцүүлэхгүй байсаар сонгууль дөхчихсөн байсан. Үүнийг хэн цаашид хариуцах ёстой юм. Цаашид ийм алдаа гаргахгүй байх уу. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Үндсэн хуультай зөрчилтэй мөн бусад хуулиуд хоорондоо зөрчилтэй УИХ-аас батлагдаж байгаа. Ийм жишээ олон байна. Чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хуулиудын холбогдох зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн. Үндсэн хуульд Ерөнхий сайдыг гурван хоногийн дараа хэлэлцэж арав хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн байтал Их хурлын тухай хуулиараа долоо хоногийн дараа хэлэлцэж арав хоногийн дотор гээд хэлэлцэх хугацааг бууруулсан байх жишээтэй. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн гээд Цэцийн дүгнэлт гарсан. Цаашид бүх шатандаа Үндсэн хуулийн зөрчилтэй хуулиуд баталмааргүй байна. Хайнга хандмааргүй байгаа юм. 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2026-03-30 66.181.187.190

Төрийн албаны газар хэлтсийн даргыг цөөлж хэмнэлтээ хийх нь зүйтэй. зарим нь үнэхээр чадваргүй байна. ЗГХЭГ, ТАЗ_ аа 4 албан хаагчдад дарга байх шаардлага байхгүй Дарга нарын гүйцэтгэлийн үнэлгээг өөрийн удирдаж байгаа хамт олон албан хаагчдаас манлайлал, ёс зүй, цаг ашиглалт, харилцаа хандлага дүгнэж байх үнэн бодитой болно.

Avatar

Нэргүй 2026-03-30 66.181.187.103

Хүрлсүхийн төрүүлсэн хулгайчууд шдээ. энэ ёрөнхий сайд боллоо гээд ирэх өвөл дулаахан цахилгаантай байж чадах уу?Бас л бөөн зовлон тоочоод хөдөлдөггүй үмхий хулгайчын нэг ш дээ.МАН аа малуудаа ард түмэн 8 жил хүлээж байна та нар засаг төрийг бус цаас мөнгыг л барьж улсаа ядууралд оруулж байгаа шүү.Хүрэлсүхчүүдээ.

Avatar

Нэргүй 2026-03-30 202.126.90.62

Сүүлийн 30ад жилд Монгол улсын Нийгэм, Байгаль Орчин, Дэд Бүтэцүүдийн Тулгамдсан Асуудлуудыг Дэлхийн Их-20 орнууд л бидний өмнөөс санаа зовниж Шийдвэрлэж, Мөнгө Хандивлаж Төсөл хэрэгжүүлж ирлээ хөөрхий……Монгол Төр нь ХУДЛАА ЯРЬЖ ХУЛГАЙ ХИЙЖ ОДОН ТАРААХААС өөр юууууч хийдэггүй…….

Avatar

сонгогч 2026-03-30 202.9.47.31

Учрал аа ………….Өмнөх ЗГ- с Риотинтод тавьж ирсэн шаардлагуудыг улам чангаруулж Монгол улсад ашигтайгаар шинэчлэх ёстой. Үүнээс дордуулбал эх орноосоо урвасан хэрэг болно шүү

Avatar

зочин 2026-03-30 66.181.184.86

ккк Шижир гишүүнд…. таны том дарга эзэн Женко гуай саяаар биш тэрбум долларын хулгайд холбогдоод хүмүүсээ нууж зугтаалгаад байсан даа…та ч бас ЕТГ-н дарга бсн тул холбоотой байх магадлалтай…

Avatar

Иргэн 2026-03-30 202.9.40.167

Монгол улс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих биш ажилгүйдлийг дэмжих бодлоготой орон болж. Засаг солигдох бүртээ төрийн мэргэжлийн б-гуудыг татан буулгаж бомхотголоо. Энэ улсад инженер, э/засагч, судлаач, эрдэмтэн хүн хэрэггүй болцийм уу? Зөвхөн дарга ба түүнийг тойрон хүрээлэгчид төрийн дээд б-гуудын ажлын албанд шавсан. Хов ярих, хор хутгахаас өөр чаламжгүй..Нарийн мэргэшсэн хүмүүс ТҮ ангилалд-1-2сая ₮, Даргын хүмүүс АА ангилалд. 10 сая ₮ цалинтай. Чадахуйн зарчим 00. Юун биг дата? Хоосон популизм.

Avatar

Иргэн 2026-03-30 202.9.40.167

Учралын ярмад бөйгаа төрийн б-га, албан хаагчдыг цомхотгох, аутсорсингоор хийлгэх санаа бол МӨНГӨ УГААЛТ-ын шинэ арга, мэх шүү! 1-т, төрийн мэргшсэн б-га, албан хаагчдыг цомхотгосноор төрийг чадамжгүй болгоно. 2-т, аутсорсинг нэрээр асар их мөнгийг төсвөөс бүлэнлэлээрээ дамжуулж гаргаж авна. Сурцтай болсон. Яг ЖДҮ, ТЭДС, БЗС шиг. МАН-ын шинэ үеийн мөнгө завших арга.

Avatar

Нэргүй 2026-03-30 202.9.40.167

ххх

Avatar

Нэргүй 2026-03-30 103.229.122.131

Үнийн өсөлт нэмэгдэж байхад эдийн засгаа халаадаг юм уу, утсан хүүхэлдэй минь?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж