Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулбал жилдээ 20 тонн алт цэвэршүүлнэ

Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулбал жилдээ 20 тонн алт цэвэршүүлнэ

Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулбал жилдээ 20 тонн алт цэвэршүүлнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр /2026.03.30/ Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна.

Хяналт-шинжилгээний дүнгээр тус хөтөлбөрийн хавсралтаар баталсан бодлогын  13 үр дүнгийн 2025 оны хэрэгжилт 55.5 хувь, 2028 оны  зорилтот түвшинтэй харьцуулахад өссөн дүнгээр 30.7 хувь, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хавсралтаар баталсан төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүнгийн хэрэгжилт 64.1 хувь, өссөн дүнгээр 46.4 хувь, үйл ажиллагааны төлөвлөгөөний 575 зорилтын хэрэгжилт 66.4 хувь, өссөн дүнгээр 38.0 хувь, арга хэмжээний хэрэгжилт 67.9 хувь, өссөн дүнгээр 38.8 хувь байна.

Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр тэргүүлэх чиглэлийн үр дүн 48.5 хувь, төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүн  59.7 хувь, хөтөлбөрийн үр дүн 57.1 хувь, нийт төсөл, арга хэмжээний гүйцэтгэл дунджаар 61.0 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.

Дээрх тайлантай холбогдуулж гишүүд асуулт тавьж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Алт цэвэршүүлэх үйлдвэрийн ажил ямар шатандаа явж байгаа вэ. Компани нь шалгарсан уу?

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв:

-Алт цэвэршүүлэх үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Өмнө нь Казахстан улстай байгуулсан 35 сая ам.доллар нь 70 сая ам.доллар болсон. ТЭЗҮ дээрээ мэргэжлийн зөвлөл хүлээн авах боломжгүй технологийн асуудал бий болсон. Шинээр ажлын хэсэг байгуулагдаад Г.Дамдинням сайд ахлаад ажиллаж байна. Ажлын хэсэг Герман,  Английн компаниудтай уулзаж, техник технологийн шийдлийг нь судалсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.  Уг төсөл хэрэгжсэнээр жилдээ 20 тонн алт, 30-50 тонн мөнгө цэвэршүүлнэ. Мөн  ховор металлыг ялгаж авах боломжтой болно. Бодлогын хувьд төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Герман болон Английн хоёр компани оролцох хүсэлтээ илэрхийлсэн. Төслийн өртөг 23сая ам.доллараас  46 сая ам.долллар хооронд байж болох. 7 -15 жилийн хооронд үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд хүлээлгэж өгөх нөхцөл тавьж байгаа.  Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу явахаар буцаад төрд хүлээлгэн өгөх гэдэг асуудал нь тодорхойгүй тусгагдаж байгаа учраас төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд компаниудын тавьж байгаа саналыг аваад явах боломжтой гэж үзсэн. Төр хувийн хэвшлийн түншлэлийн төв дээр ажлын хэсэг байгуулах саналаа Эдийн засаг хөгжлийн яамтай хамтраад гаргаж байгаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-30 188.33.28.7

аль эрт 25 жилийн өмнө л яригдаж байсан асуудал шд. Солонгосын компани алт цэвэршүүлэгч ( 99,9 ) оруулж ирээд гишүүдийн шуналыг барахгүй гараад явсандаа

Avatar

Нэргүй 2026-03-30 172.56.2.240

Бүтэхгүй юм бна, МАН-ын мафийн бүлэглэлүүд булаацал даал эхэлсэн бна, Туваан хулгайч бас туучих санаатай гэтэж бнаа !

Avatar

Курган 2026-03-30 202.9.46.34

манай том уяачдад бол бага л мөнгө байна. мөн барилгын компаниудын хувьд бол их мөнгө биш..даанч дотоодын хөрөнгө оруулагчид аа дэмжих ухаан манай төрд байдаггүй..тэгсэн мөртлөө төлсөн татвараар нь тансаглаж үрнэ..энд бол казакстаныг хулхидаж байгаа юм байна..хулгай хийх боломж өгөөгүй байх..цаашид Казахстанаас бензин авах замаа бөглөжээ энэ Дамдинням гэж сэжигтэй этгээд юмаа..

Avatar

зочин 2026-03-30 31.17.204.82

Хувийн хэвшлийн монгол том компаниа шалгаруулаач ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж