Оросын иргэнийг Ерөнхийлөгч Алтангадас одонгоор шагнав | News.MN

Оросын иргэнийг Ерөнхийлөгч Алтангадас одонгоор шагнав

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

Оросын иргэнийг Ерөнхийлөгч Алтангадас одонгоор шагнав

Оросын иргэнийг Ерөнхийлөгч Алтангадас одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, өчигдөр /08.21/ ОХУ-ын иргэн Антон Витальевич Коваленког Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Алтангадас одонг ОХУ-ын иргэн Антон Витальевич Коваленкод гардуулж, баяр хүргэв.

Шагнал гардуулах үеэр ноён Антон Витальевич Коваленко нь Монгол төрийн дээд шагнал Алтан гадас одон хүртэж буйдаа гүн талархал илэрхийлж, цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд илүү их хичээл зүтгэл гарган ажиллахаа хэлсэн юм. Мөн А.В. Коваленко Монгол Улс Антарктид тивд судалгаа хийж эхэлсэнтэй холбогдуулан тус тивд байрлах Восток станцид дөрвөн сар мандсан Монгол Улсын далбааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод гардуулан өгсөн юм.

Ноён Антон Витальевич Коваленко нь Монгол Улсад 10 гаруй жил ажиллахдаа 90 гаруй улсад түгээгддэг Монгол Улсын тухай мэдээний орос, англи, хятад хэл дээрх цахим хуудсыг ажиллуулж, Монгол орны хөгжилд хувь нэмэр оруулахуйц мэдээ, мэдээлэл бэлтгэн хүргэсэн байна. Тухайлбал, А.В. Коваленко нь 2014 онд “Монголия была первой” буюу Монгол Улс анхдагч нь байсан нэртэй баримтат киноны найруулагчаар ажиллаж, Аугаа их дайны үед Монгол Улсаас ЗХУ-ын ард түмэнд үзүүлсэн өгөөмөр тусламжийн тухай гүнзгий, өргөн хэмжээний мэдээллийг дэлхий дахинаа түгээн, сурталчилжээ.

Эх сурвалж: president.mn

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-22 122.201.23.44

Том гүрэн дагуул улсаасаа цэргийн хүнс хувцас, агт морьд татдаг нь эртний явдал. Оросууд дайны зардалд Монголыг хоосортол нь татвар ноогдуулсныг баяр болгоод бх хэргүй юмсан

Avatar

Зочин 2018-08-22 66.181.167.194

Гар нь Махбал ч толгой нь а******н Жанхуу! Монгол улсын Зам тээврийн салбар жанхуугийн мэдэлд бүрэн байсан гэдэг нь бүрэн нотлогдлоо. Жанхуугийн хүн гэж өөрийгөө зарлаж явдаг байсан Махбалыг ухна хүрэлсүхтэй тохирч томилсноо одоо булзаад хэрэггүй ээ. Жанхуу чиний огцрох асуудал одоо бол зөвхөн цаг хугацааны асуудал. Чи хичнээн “Монгол тулгатан, Цензургүй яриа” –гаар ард түмний тархийг бөмбөгдөөд ч нэмэргүй!!! Сонгуулийн амлалтаа биелүүлэхгүй байгаа, дээрээс нь Зам, тээврийн хөгжлийн яаманд Махбалыг албан тушаалд шахаагаар томилсон Ардчилсан намын бөгөөд Оркуудын Ерөнхийлөгч Жанхуу Баттулга сайн дураараа огцор!!!

Avatar

зочин 2018-08-22 202.21.126.30

Яахав болноо. Антрактитад ажиллаад ирсэн Чулуунбат, Цэрэндэлэг гээд инженерүүдээ цаг үед нь урамшулж шагнаж байсан. Сүүлийн үед эх орноо төлөөлөн олон улсын экспедицэд ажилласан хүмүүсээ огт анхаарахгүй орхидог болж. Явсан хүнээс сонсоход амь дүйсэн ажил юм билээ. Хамгийн гол нь тэнд манайх газартай болох байнгын судалгааны баазтай болох ажлыг очсон хүмүүс урагшлуулаад байгаа юм. Антрактид бол ирээдүйн үүц шүү дээ. Маш их ирээдүйтэй зүйл. Ерөнхийлөгч үүндл анхаарал хандуулах ёстой.

Avatar

tulga 2018-08-22 202.170.80.25

Зи нь зарлигийн нь уншаад Тулга нь гардуулж болохгүй юу? Байр нь солигдоодо байгаа юм уу

Avatar

Зочин 2018-08-22 175.38.8.149

Xүргэн хүү хүчтэй…

Avatar

Зочин 2018-08-22 64.119.21.168

Тиймээ. Баяр хүргэе!

Avatar

Зочин 2018-08-22 202.179.8.118

зөв шийдвр гаргажээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж