Засгийн газар шинээр бүрдэх бүрд туршлагатай нэрийн дор арга зальтай гишүүд Төрийн ордны хонгилоор хурдалдаг жамтай. МАН-ын дарга Н.Учрал Монгол Улсын 35 дах Ерөнхий сайд болох нь тодорхой болж, Засгийн газрын танхимаа шинээр бүрдүүлэх нь цаг хугацаа асуудал болсон энэ үед “ах нар” гэгддэг тэд дахин сайдын суудал горилон гүйлдэж эхлэв. “Ах нар” Засгийн газрын томилгоонд нөлөөтэй Ерөнхийлөгчөөс эхлээд өөрсдийн бүлэг фракц, дүү гишүүдийнхээ хаалгыг татан дэмжлэг хүсэж, амлалт өгч яваа ажээ.
Улс орны гэхээс илүүтэй арыг нь даадаг групп компани, бүлэглэлийн эрх ашгийг төрд төлөөлж суудаг “ах нар” энэ удаад “Засгийн газрын бодлого тогтвортой байх ёстой” гэх агуулга түгээж эхэлсэн. Тэдний жагсаалтыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Шадар сайд сайд Т.Доржханд, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар тэргүүлж байна. Ерөнхийдөө шинэ зүйл гарахгүй, хуучирсан хэд.
Зарим “ах нар” сүүлийн хэдхэн жилд 3-4 удаа гулсан сайдын суудлаа хадгалж, Монголын улс төрд дээд амжилт тогтоогоод байгаа. Ямар сайндаа л намынхан нь хүртэл “Монголын төр энэ ах нарт өртэй биш дээ” хэмээн шүүмжилдэг болсон. Энэ жишгээр “ах нар” өөрсдийгөө Засгийн газар солигдох бүрд сайдаар өргөмжилдөг. Хэрэв Засгийн газрын танхимд суудлаа хадгалж чадахгүй бол яам сэлгэж оршсоор хийсэн ажилгүй, үзүүлэх үр дүнгүй өдөр хоногийг өнгөрөөж ирсэн. Яам солих бүрдээ дагуулж явдаг цүнх баригчдаа хоолтой байлгахын тулд халаа сэлгээг дур зоргоороо хийдэг. Танихгүй салбарт очсон даруйдаа өөрт нь таалагдахгүй төсөл, хөтөлбөрийг нэг удаагийн шийдвэрээр зогсоох зэргээр төрийн бодлогын залгамж, тасралтгүй ажиллагааг гацаадаг.
Зөвхөн төрийн ажлыг гацаагаад зогсохгүй Ерөнхий сайдын бодлого, ажлыг ч гуйвуулдаг аргад гаршсан. Үүнийгээ “тогтвортой байдал” гэдэг хоёрхон үгээр халхавчилж, аль нэг салбарын зөвшөөрлийг атгаж байх сонирхлоо гүйцэлдүүлдэг. Хэрэв “ах нар” Н.Учралын тэргүүлэх Засгийн газарт дахин гулсаж, сайдын суудал бөглөсөн тохиолдолд төрийн ажлыг авлигажуулж, ашиг сонирхлоо шингээн гацаадаг, нэг бүлэглэлд үйлчилдэг завхрал үргэлжилнэ гэсэн үг. Тиймээс л Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Н.Учралд хандаж хэлэхэд, эрх мэдлийг хэнтэй ч битгий хуваалцаарай” хэмээх захиасаа хэлсэн байх.
Сонгуулийн циклийн дагуу Ерөнхий сайдаар томилогдох Н.Учралд эрчтэй ажиллах бүтэн хоёр жилийн хугацаа хүлээж байна. Багагүй хугацаа. Улс орны нийгэм, аж ахуйн байдлыг сайжруулахад хангалттай хугацаа. Энэ утгаараа намын төдийгүй Монголын залуусын төлөөлөл болж, МАН-ын даргаар сонгогдсон Н.Учралаас хүлээх нийгмийн хүлээлт өндөр байгаа. Харин “ах нар” л тэр хүлээлтийг замхруулна.
Р.Болд
3,569.17





















































Нэргүй 2026-03-30 66.181.179.251
Улстөрчдийг тоох хүн байхгүй болсон. Бизнесменүүдийн бузар булайг бичээч ээ!
Kkk 2026-03-30 73.86.77.137
Bas enkhamgalan da erchim hvche ugvvl
Kkk 2026-03-30 73.86.77.137
Uchralaa Munkhorgiliig gadaad yamandaa, Temuulen g sangiin yamandaa, Dorjhand aa EZ, Nomtoibayaraa Niigmiin hamgaalaldaa, Bolovsroloo Enkhtuvshind, eruul mendee emegtei gishuundee uguurei
Зочин 2026-03-30 202.126.90.30
ж.Энхбаяр хариуцлагатай ёс суртахуунтай төрд хэрэгтэй хүндээ
Нэргүй 2026-03-30 66.181.189.247
энэ хип хопчин угаасаа чадахгүй дээ
Нэргүй 2026-03-30 66.181.189.133
МСS-ийн Ухаа худагийг хамгаалагчид хэрэггүй
Нэргүй 2026-03-30 202.126.89.80
Зөвхөн хорчингууд; даруу төлөв, өөрийгөө дөвийлгээд байдаггүй, олон таван үггүй, ажлаа хийсэн шиг хийдэг: Батцэцэг сайд, Доржханд зэрэг сайдууд руу дайрах болой
Нэргүй 2026-03-30 202.9.47.87
Нэг эгч бас гүйгээд байна уу даа
Нэргүй 2026-03-30 66.181.187.103
Хүрлсүхийн төрүүлсэн хулгайчууд шдээ
Ээлжиндээ 2026-03-30 59.153.112.78
Т.Доржханд, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарыг зайлуулаачээ. Харваас ямар ч хариуцлага хүлээхгүй, худал ярьж попорсон ийм гаруудыг сайдаар залаад баймааргүй байна. Салбарууд нь унаад байх юм. Энхбаяр бол энэ гурвын хажууд нуруутай, яриа нь цэгцэрсэн, хариуцлага үүрэх чадвартай.
3р ээлж 2026-03-30 202.9.46.90
3-р ээлжинд цоо өөр хулгайчууд хоолондоо орно шүү дээ, нүдний булайнуудаа
Зочин 2026-03-30 59.153.114.225
хүмүүсээ энэ хүүхдүүдийг чиэь тагнуулд ажилд авна гэж 2000-3000хан төгрөгөөр хуурч бузар зорилгдоо ашиглаж бгаа муу хүмүүсээс болгоомжлоорой Үнэхээр новшийн зальтай хөгийн хүмүүс бдаг юм бнааааа
Нэргүй 2026-03-30 66.181.189.133
Хятад эзэнтэй МСS-ээс мөнгөн авилга авчихаад тэдний дуулгавартай хөлсний амьтан болсон нөхдийг дахин сайд болгож болохгүй гэж Монголчууд хичнээн хашгаралдаад нэмэргүй дээ, Оджаргалын дуулгавартай зарц нараа эргүүлээд тавина даа харж л байгаарай
ИХ ХҮССЭН ХҮНЭЭР ТӨР БҮҮ БАРИУЛ !!!! 2026-03-30 202.126.90.62
Энэ Улс Орноор Тоглон Наадагчид…Амин Хувиа бодсон Бэртэгчингүүд
Нэргүй 2026-03-30 103.57.94.168
Сонгуулийн дараах 4 жилд сайд нарыг солих, засгийг унагах нь МАН-ын хувьд зорьсон ажлыг нь нураахад хүргэдэг хорлон сүйтгэх ажиллагаа мөн. АН-н тухайд дотроо хөлөө жийлцэн ойр олон засаг солих нь хувааж идэх их луйвар болж энэ зууны эхний 10 гаруй жилд улсыг хэрхэн сүйрүүлснийг түүх баталдаг
Нэргүй 2026-03-30 202.126.90.62
МОНГОЛ ТӨР ХАМАГ Л ХҮНИЙ АДАГ ШААРАНГУУДААР ДҮҮРЧ ТЭД НАР НЬ ЭНЭ УЛСЫГ ХАМААРАЛ БҮХИЙ ХҮМҮҮСТЭЙГЭЭ ИДЭЖ УУЖ ДУУСГАЖ БНА ДАААА……..
Нэргүй 2026-03-30 202.179.15.130
Үлдээх бол Энхбаяр л зүгээр дээ.
Нэргүй 2026-03-30 122.201.31.126
батцэцэг, энхбаяр хоёр л үлдэж болно, бусад нь хэрэггүй биз ээ
Нэргүй 2026-03-30 172.56.2.240
Цагаан толгойтой архичингаар яахым бэ ? Хүүкийн хэтэвч болохоороо л засагт сууж бдаг эр ш дээ, чаос.
зочин 2026-03-30 66.181.166.196
Арай дөнгүүр нь Батцэцэг, гэхдээ мэдээж огт но-гүй хүн бол биш л байх, бусад нь бол дэмий дээ, Энхбаяр, Доржханд хоёр тоймтой юм хийгээгүй, хийж ч чадахгүй байх, Дэлгэрсайхан бол бөөн ашиг сонирхолын зөрчил, энэ хэд дотроо хамгийн бүтэхгүй нөхөр
Нэргүй 2026-03-30 59.153.113.164
Энэ хулгай луйварт холбогдсон элдэв хор найруулж энд тэндээс дэмжлэг авах гэж гүйдэг авилгачдыг засагтаа оруулахгүй шүү,засгаа цэвэрлээрэй Учрал даргаа
зочин 2026-03-30 66.181.189.63
АН-ынхны гол зорилго бол засгийн газрыг байнга унагаж, тогтворгүй байдал ,самуун үүсгэж,монголыг хорлох, Шудрага, жинхэнэ эх оронч хүмүүсийг гүтгэж хилсдүүлэх, нэр төрийг нь харлуулах,Иргэдийг хуурч мэхлэн төрийн эрх булаах, Эх оронч дүр эсгэн жүжиглэх, Цаана нь луйвар хулгай шунал дайсагнал чонон санаа л цухалзана,
Кккккк 2026-03-30 202.126.90.201
Энэ Учралд өөрийн толгой байгаа юү. Одоо л харагдана даа. Гэхдээ ард түмэнд хүлээх цаг байхгүй.
Нэргүй 2026-03-30 103.212.118.98
бүгдийг зайлуул
зочин 2026-03-30 66.181.189.137
Сонгуулийн 4 жилийн хоорондох хугацаанд Засаг солигдоно гэдэг төрийн эсрэг хуйвалдаж унагааж төрийн эрхийг хууль бусаар авч байгаа нэг хэлбэр гэж ойлгох нь зүйд нийцнэ.Нэн түрүүнд ардчилсан намын нөхдөд үнэхээр дургүй хүрлээ. НАТО-гоос дараагийн сонгуулийн хөрөнгөө бүрэн олсон байх гэж бодлоо. Хэдэн муусайн компаниуддаа шалгалт оруулж байхаар намын санхүүжилтын тухай хуулийг чангатгаж шалгалт оруулж байвал илүү үр дүнтэй
Нэргүй 2026-03-30 188.162.249.47
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!
САНХҮҮЧ 2026-03-30 202.21.127.62
ДЭЛГЭРСАЙХАН ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНД НЭГ ТЭР БУМ АМ ВДОЛЛОРЫН ЗЭЭЛТЭЙ БАЙСАН ХУГАЦАА НЬ ДУУСААД ӨРТЭЙ БОЛСОН САЙД ХИЙХ ЭРХГҮЙ
зочин 2026-03-30 66.181.189.137
УИХ-ын гишүүн Сайд байна гэж хуульчлаагүй шүү. Тухайн салбарын мэргэжлийн боловсон хүчин, туршлагатай залуусыг сонгож томилж байвал үр дүнтэй болов уу. 60 тэрбумын хэрэг үргэлжилсээр байгааг зогсоох хэрэгтэй. Хандив нэг талаар авилгал хээл хахуулийн нэг төрөл Хандив их хэмжээгээр өгсөн хүнд төрийн албыг дамлан наймаалж болохгүй. Хуулиар хориглож өгөх шаардллагатай. Мөн Төрийн Сайдын албан тушаал нь фракц хооронд ая тал засах хэрэгсэл, бэлэг дурсгалын зүйл сувинер биш шүү.
Нэргүй 2026-03-30 175.195.229.95
Энэ хулгайчдаас салж байж төр цэвэршинэ.
Албан тушаалын төлөө юугаа ч өгөхөд бэлэн болчихсон, хулгай, луйвар, гэмт хэрэг наймаалцаад сурчихсан гарууд!!!
Эд нарт эх орноо гэх бодол түй ч байхгүй…
оюутны холбоо 2026-03-30 202.70.34.115
батцэцэг, дээгий 2 бол танай ЗГ-ын унах өнцөг шүү…………. наад балай авгай чинь хорт могой ш тээ
Нэргүй 2026-03-30 169.150.197.108
Гулгаа массаж уу
Мөөгий 2026-03-30 103.57.95.167
БҮГД ХЭРЭГГҮЙ ДЭЭ ШИНЭ НЬ ДЭЭР
иргэн 2026-03-30 59.153.84.210
зориуд ийм юм бичиж тандалт авах гээд бдаг юм уу хаашаа юм, нөгөө АБ , ОЭ талынхан боож үхэх гээд ингээд бичүүлээд бдаг бхдаа, энэ намын зодооноос болж улс орон чинь хэцүүдлээ, засгаа ойр ойр унагаад эдийн засагт л сөрөг үр дагавартай, энэ гадуур ААН бизнесүүд чинь дампуурах гээд байна, тэд үгүй бол татварын орлого тасалдана шүү
huleg 2026-03-30 138.252.29.43
bugdiin soli2
зочин 2026-03-30 66.181.189.137
Шинэ Ерөнхий сайдад дайх үг байна.
1.Занданшатарын Рио Тинтотой холбоотой байр суурийг ажилдаа үргэлжлүүлэн хэрэгжүүлээрэй.
2. Уран олборлолт, хайгууль, булшлах асуудлыг бүрэн зогсоох чиглэл хувилбарыг бодлогын түвшинд авч үзэх хэрэттэй
Нэргүй 2026-03-30 66.181.187.156
эдгээр хүмүүсийг ажиллуулах нь зөв одоо л ажил нь овоо тэгширч хийж байгаа ажлаа дусгах хэрэгтэй шинэ хүн ирээд учраа олохгүй
Нэргүй 2026-03-30 59.153.113.164
энэ авилгачин байна
зочин 2026-03-30 66.181.160.60
Намдаа хамгийн их хандив өгсөн нь л сайд болдог байх дөө ..Өөрөөр хэлбэл худалдаж авсан гэсэн үг шдэ
Нэргүй 2026-03-30 66.181.184.46
БОЛДОГСОН БОЛ АН-ЫН АЛТАНГЭРЭЛ САЙДЫГ ХУУЛЬ ЗҮЙН САЙД ДЭЭРЭЭ БУЦААГААД АВМААР ЮМ ДАА
Нэргүй 2026-03-30 66.181.184.46
БОР ШУВУУ НИСГЭЭД БАЙНА УУ… ПАРЛИАМЕНТИЙН АВИЛГАЧДААС САЛЖ ГАДНААС МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР БҮРДҮҮЛЭЭРЭЙ
Нэргүй 2026-03-30 43.242.242.59
Дараагийн ээлж хоолонд ороход АН-ынхан их тус болсон АН-ынхан УИХ-ын даргыг бойкот хийж байж Занданшатарыг хүчээр огцруулж байх шив дээ. Занданшатарыг муу ажиллаж байна огцруулна гээд УИХ-ын зарим гишүүд ярьж байснаа яагаад таг болчихов
Зочин 2026-03-30 192.82.64.214
Батцэцэгээс бусад нь дэмий дээ.
зочин 2026-03-30 202.21.114.18
Дэлгэрсайхан бол дэмий дээ бүхэл бүтэн нэг төмөр замыг дампууруулчихлаа.
Нэргүй 2026-03-30 192.82.92.234
Салбарыг тэр чигт нь унагаж байна. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй хүн салбарын сайд байна гэдэг хэлэх үггүй болсоон . ТӨмөр ззам агаарын тээвэр авто тээвэр гацаахгүй зүйл байхгүй, ЗӨВХӨН ӨӨРИЙНХ нь саадгүй тээвэрлэгдэж бусад нь ЗҮГЭЭР СУУЖ байна !!!!!! АНХААРААЧЭЭЭ энэ ашиг сонирхолтой сайдаа болимор байна