46 оюутанд боловсролын тэтгэлэг гардууллаа | News.MN

46 оюутанд боловсролын тэтгэлэг гардууллаа

46 оюутанд боловсролын тэтгэлэг гардууллаа

46 оюутанд боловсролын тэтгэлэг гардууллаа

Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Залуучууд хөгжлийн газар Кристина Ноблийн хүүхдийн сантай хамтран ажилласаар ирсэн юм. Тус сангаас “Боловсролын Тэтгэлэг Олгох Хөтөлбөр”-өөрөө дамжуулан 17 дахь жилдээ нийслэлийн есөн дүүрэг, Булган, Орхон аймгийн манлайлагч хүүхэд, залуучуудад дээд боловсрол эзэмших боломжийг олгож байна.

2001 оноос хойш зохион байгуулагдсан энэхүү хөтөлбөрт нийт 659 оюутан залуус хамрагдаад байгаа аж. Тус сангаас эдгээр оюутан залууст нийт 600 орчим сая төгрөгийн тэтгэлэг олгожээ. Тэтгэлэгт хамрагдсан залуус дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг амжилттай дүүргэж, 100 хувь мэргэжил эзэмшсэн байна. Харин 2018-2019 оны хичээлийн жилд нийт 46 хүүхэд залуучуудад 50-100% тэтгэлэг гардууллаа. Эдгээр 46 хүүхдийг сурах эрмэлзэл, идэвхи санаачлага, ар гэрийн боломжийг харгалзан үзэж, хоёр үе шаттайгаар шалгаруулан, сонгосон байна гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж