ОХУ-ын Балтын тэнгис дэх Усть-Луга боомт дроны цохилтод өртсөнийг бүс нутгийн захирагч Ням гаригт /2026.03.29/ мэдэгдлээ. Экспортын томоохон төв болох тус боомт ойрын өдрүүдэд хоёр ч удаа ийнхүү цохилтод өртөж байна. Оросын бордоо, газрын тос, нүүрсний экспортын гол төвд гарсан галыг унтраахаар гал сөнөөгчид ажиллаж байгаа аж.
Украины арми Оросын дэд бүтэц, тэр дундаа газрын тос боловсруулах үйлдвэрүүд, боомтуудад өгөх цохилтоо улам эрчимжүүлэх болсон. Эдгээр нь Оросын дайныг санхүүжүүлдэг гол хүчин зүйл учир зохих ёсны шударга бай гэж Украин үздэг.
Ленинградын захирагч Александр Дрожденкогийн хэлснээр ОХУ нэг шөнийн дотор 36 дроныг саатуулжээ.
Украины өнгөрсөн долоо хоногт Балтын тэнгис дэх Приморск боомтод мөн цохилт өгсөн. Боомтын байгууламжаас өтгөн хар утаа олгойдож буйг хиймэл дагуулын зургаар баталгаажуулжээ.
Харин ОХУ-ын арми Ням гаригийн байдлаар 442 дрон, нэг пуужин харваснаас 380 дроныг нь саатуулсан гэж Украин мэдэгдлээ.
3,576.02






















































ЗӨВ 2026-03-30 103.212.162.75
РАРИЛЦАН БУУДАЛЦААН ЭНЭ БОЛ ДАЙН ГАЙХАХ ЗҮЙЛГҮЙ
Yes war 2026-03-30 202.9.46.90
Зүмбэрлээд мөн ч сайхан шатаж байна даа.
Нэргүй 2026-03-30 103.212.117.162
Зелягийн тэнэсэн дронд оногдоод байдаг. цццц. Зеля энд тэнд тэнээд л АНУ аас илүү армитай гээд бүлт үсрээд л явахын.
зочин 2026-03-30 66.181.191.11
Дрон саатуулна гэх шиг ,юу солиороотой бичээд байна.
Нэргүй 2026-03-30 66.181.164.23
Одоо Манай Орос ялначууд цэрэгт явж Зеляг нухух л үлдлээ, вагон тавиад өгчүүл манайханыг бөөнөөр нь хойшоо ачуул
Нэргүй 2026-03-30 43.242.242.57
би ч гэсэн явж орос ах нарынхаа төлөө үхэхэд бэлэн бн. тэр вагон нь хаана бн, би явж нацистуудтай байлдая. ккк
Нэргүй 2026-03-30 172.56.2.240
Тэхгүйг нь мэдээд чааж өгч бна даа, бид монголчууд ийм л гажигтай гарууд ш дээ !
яү 2026-03-30 192.82.65.146
агаараас эсэргүүцэн хамгаалах ангиуд юу хийж байнааа. бөмбөгдүүлээд л сууж байх юм энэ аугаа оросын армийн нэр төрийг ч шалаар болгож байнаа
Зочин 2026-03-30 103.9.88.154
Ганц муу Ногооноог нухаж чадахгүй будаа болж байгаа Орос ялах уу
Нэргүй 2026-03-30 43.242.242.57
Орос бол агуу улс, мэдээж ялна. би Монголын төлөө үхэхийг хүсэхгүй бн, би зөвхөн Путины төлөө үхмээр бн.
Б 2026-03-30 202.131.225.197
ГАЛЫН ДӨЛ ӨӨДӨӨ.