Оффис сандалтай "Формула-1" уралдаан боллоо

Оффис сандалтай "Формула-1" уралдаан боллоо

Оффис сандалтай "Формула-1" уралдаан боллоо

Японы Кумамото хотын цастай өглөө бүр нам гүм эхэлдэг ч тэр нэгэн өглөө уулга алхдах олны дуу хавь ойрыг хамрах нь тэр. Өдрийн 10 гаруй цагийг оффис ширээний ард өнгөрөөдөг хүмүүсийн хувьд тэр өглөө олон жил бэлтгэгдсэн гэж хэлж болох тэмцээндээ орж буй чухал мөч юм. Тодруулбал, ширээний ард компьютер ширтэхээс илүү оффис сандалтайгаа гудамд, хэн нь хамгийн чадвартай гэдгээрээ үзэлцэх уралдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө.

Энэ спорт бол хүүхдийн дэггүй зангаас урган гарсан бөгөөд Тоёота зэрэг томоохон компаниуд тамирчдаа илгээх хэмжээний үндэсний уралдаан болжээ. Анх 2010 онд Киотанабе хотод Цуёши Тахара гэх хүний санаачилгаар оффис сандалтай уралдаан зохион байгуулагдаж эхэлсэн аж. Тэрбээр хүүхэд байхдаа оффисын сандлаар тоглож байгаад их загнуулдаг байсан тул уралдаан зохион байгуулах санааг гаргажээ.

Өдгөө тус уралдааныг Токио, Киото, Шизуока зэрэг хотуудад зохион байгуулдаг болсон байна.

Оффис сандалтай уралдаанд гурван хүний бүрэлдэхүүнтэй багууд хоёр цагийн турш уралдаж, аль болох олон тойрог хийхийг зорьдог. Зарим нь бүр 20–25 км зай туулна. Гэхдээ энэ бол зүгээр нэг уралдаан биш. Тэмцээнд оролцогчид сандалтай гүйх дасгал хийж хөлийн булчингаа хөгжүүлдэг бөгөөд баг хамт олонтойгоо чадвараа сайжруулах ёстой. Энэ удаагийн тэмцээнд оролцох Миура л гэхэд долоо хоногт дөрвөн удаа бэлтгэл хийж, илүү хүнд сандлаар хөлөө чангалах дасгал хийдэг. “Гаднаас нь харахад инээдтэй ч, хийгээд үзэхээр маш хэцүү” гэж тэр хэлжээ.

Гол нь тусгай техникээр тоноглогдсон сандал биш энгийн оффис сандалтай уралдах юм. Тиймээс уралдааны үед сандлын дугуй замдаа гацах, эвдрэх зэрэг эрсдэл гардаг байна. Мөн оролцогчид хамгаалалтын малгай зэрэг хэрэгсэл заавал өмсөх ёстой байдаг. Шагналын санд алтан медаль биш 90 кг будаа юм. Учир нь будаа бол хүн бүрт хэрэгтэй, хуваалцахад амар. Харин Токио хотын уралдаанд ялсан багт том хэмжээний туна загас бэлэглэдэг байна.

Формула 1… гэхдээ оффис хувилбар

Энэ уралдаан жинхэнэ авто спорт шиг зохион байгуулагддаг бөгөөд “Гран-при”-тэй. Мөн пит-стоп буюу тамирчин сэлгэх боломжтой. Техник, стратеги хамгийн чухал бөгөөд цаашид Монакко хотод ч зохион байгуулагдахаар төлөвлөж байна. Энэ спортын гол зорилго нь ажил амьдралаас түр холдож хүүхэд насны баяр баяслыг дахин мэдрэх бөгөөд хүмүүсийн нандин холбоог нэмэгдүүлэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-30 59.153.112.218

Hamgiin zavaan shivertei hul shalgaruuldag teneg temtseenii hajuud bol ene uraldaan deer yumaa kk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж