Чуулган: УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөв

Чуулган: УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөв

Чуулган: УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөв

НЭМЭЛТ:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж, Н.Учралыг чөлөөлөв. Тодруулбал, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралын чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж дэмжсэн бөгөөд УИХ-ын чуулганы хуралдаанаар байнгын хорооны саналыг хэлэлцлээ. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 80,2 хувиар санал дэмжигдэж, УИХ-ын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тогтоол батлав.

Ингээд УИХ-ын чуулганы хуралдааныг 14.00 цагт товлов.

ТББХ: УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨВ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.03.30/ хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ 

Тодруулбал, өчигдөр МАН-ын Бага хурлаар УИХ-ын дарга Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн. Ингэснээр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, санал хураалт явуулав. Санал хураалтад Төрийн байгуулалтын байнгын хорооны 20 гишүүн оролцож 85 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлын хүрээнд УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Ажлаа өгч буй УИХ-ын дарга Н.Учралаас асуух асуулт байхгүй. Асуулт асуусан ч тодорхой хариулт өгдөггүй. Танай нам улс төрийн шийдвэр гаргадаг, түүнийг нь дагадаг. Ажиглаад байхад МАН авлигатай эвлэрдэггүй нам гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр яваад байна. Гэтэл МАН авлигын схемтэй, эвлэлдэн нэгдээд түүнийгээ тайлж чадахаа больсон юм биш үү. Дуртай үедээ айл гэр болж тоглож байна. Ард түмнээр  тоглож, үнэхээр Монгол Улсыг задлах хэмжээнд хүрлээ. Өөр хэлэх үг алга.

УИХ-ын гишүүн Ө.Шижир: Надад ганц асуулт байна. Намын дарга нь Ерөнхий сайд болно гээд УИХ-ын даргын суудлаа голонгуй байгаа учраас өргөдлөө өгч байна гэж ойлгож байгаа. Өчигдөр МАН-ын бага хурлаар 99,3 хувиар сонгогдсон нь Хойд Солонгос шиг л үйл явдал боллоо. Танай намын сүүлийн 100 жилийн түүхийг яриад яахав. Сүүлийн арван жилд намын дарга байсан М.Энхболд, Ж.Эрдэнэбатыгаа яав та нар. 90, 99 хувиар гуяан дээр нь алгадаж өгөөд гуя ганзагалуулж өгч явуулаад араас нь хөлд нь мэх хийж боодог улс шүү дээ таны хажууд байгаа хүмүүс чинь. Үүнийг та өөрөө харсан биздээ. УИХ-ын гишүүд Үндсэн хуульд тангараг өргөдөг болохоос намын даргад өргөдөггүй шүү. Танай намын хурлын үеэр Засаг дарга нарын машинууд эргэлдлээ. Намын даргын хурлаа амралтын өдрөөр төрийн машин унаж ирээд байгаа юм.

УИХ-ын дарга Н.Учрал: Хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулсан. Сөрөг хүчнээс тавьсан шаардлагын дагуу МАН хуралдаж улс төрийн шийдвэр гаргасан. Аймгийн Засаг дарга нар улс төрийн албан тушаалтан. Аймгийн удирдлагууд намынхаа хуралд ирэхдээ унаж байгаа машинтайгаа ирнэ шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-30 192.82.66.30

Уран олборлохоо болчих. Асар хор хөнөөлтэй ажил болно шүү!!!!!!!!

Avatar

Нэргүй 2026-03-30 103.212.116.135

Бас болоогүй согтуу буриадуудаас түүхийн ухааны доктор худалдаж аваад ирж байгаа хүн ард түмний төлөө худалдагдахгүй байж чадах уу ийм ардын намтай хулгайчийн үүр болсон нам бидний дээрээс шээж бааж байна

Avatar

Нэргүй 2026-03-30 103.212.116.135

Их засаг гээд ардын хүүхдүүдийн мөнгийг аваад хулхи боловнолгоод

Avatar

зочин 2026-03-30 66.181.189.63

АН-ынхан бусдыг биш, эхлээд өөрсдийгөө хар ,Хулгайч луйварчдаар дүүрсэн нам, Гадны тавиулууд, Гүжирдлэг гүтгэлэг, Хүн биш чононууд,

Avatar

Нэргүй 2026-03-30 66.181.184.223

Цэцэрлэгт хүрээлэнгээс Ботаник хооронд байх гүний худгуудаас УБ уух усаа татдаг. Тэдгээрийг Туул гол, түүний мод бургас тэтгэж бдг. Гэтэл гүний усыг тэтгэх усгүй болгох Туулын хурдны зам нэртэй мөнгө угаалт эхэлж бхд News.mn ганц сурважлага хийсэнгүй. News.mn үнэндээ шантаажны жижиг сайтуудаас ялгаа алга. Хоттой хийсэн та нарын ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ чинь Хаалтын гэрээ юм бна. ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ хийе гээд танай нэг вагай байгууллагуудаар бичиг шидээд яваад бдг. Хөлсний троллоос ялгаа алга.

Avatar

Нэргүй 2026-03-30 59.153.115.226

ТББХ чөлөөлөхгүй БХ-ны гишүүдийн олонхийн саналаар чөлөөлөх хүсэлтийг дэмжиж, санал дүгнэлтээ чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо гэдэг ч юм уу. нэг иймэрхүү хуульд нийцүүлэн томъёолвол зөв болно.

Avatar

Нэргүй 2026-03-30 103.212.118.194

их санаатай шуналтай жаал.яаж улсын толгой дээр сууя гэж бодож чадаж бнаа буриадууд угаасаа шуналтайшдээ.маний мэдэхээс буриад авгай хүүхнүүд их эдийн шуналтайгаараа халх хүүхнүүдээс ялгардаг байлаа шүү дээ соц ын үед.оросын буриад эмэгтэйчүүд монгол хүнтэй суудаггүй харин монголын цагаач хятадуудтай их гэрлэдэг байсан шүү.энэ Учралд хамаагүй л дээ гэхдээ л тийм л бсаншд.харин орос эмэгтэйчүүд монгол нөхөртэй болох нь зөндөө бсан .энэ тухай зүгээр л дурслаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж