Ким Чу-Аэгийн үсний засалтыг дуурайх нь хууль бус үйлдэл болно

Ким Чу-Аэгийн үсний засалтыг дуурайх нь хууль бус үйлдэл болно

Ким Чу-Аэгийн үсний засалтыг дуурайх нь хууль бус үйлдэл болно

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны охин Ким Чу-Аэгийн үсний засалтыг дуурайх нь хууль бус үйлдэлд тооцогдохыг шинэ хуулиар баталгаажуулжээ. Удирдагчийн хамгийн хайртай хүүхэд гэж нэрлэгдээд буй Ким Чу-Аэгийн нэр хүнд сүүлийн үед улам өссөөр байна. Тэрбээр нийт 61 удаа олны өмнө гарч ирсэн бөгөөд олны нүдэн дээр жаахан хүүхдээс өөртөө итгэлтэй өсвөр насны охин болтлоо томорчээ.

Шинэ хуулийн дагуу түүний үсний засалтыг дуурайсан хүний үсийг тэр дор нь тайрч, хөдөлмөрийн лагерьт зургаан сар цөлөх аж.

Энэ мэдээ хөрш Өмнөд Солонгост ихээхэн шуугиан дэгдээгээд байна. Нэгэн эх сурвалж хэлэхдээ "Хойд солонгосчууд дүрэм журам, эдийн засгийн хүнд бэрхийг арай ядан даван туулж байхад удирдагчийн охин чухал арга хэмжээнүүдэд оролцохдоо үнэтэй хувцас өмссөн байдаг нь ард иргэдийг гонсойлгох болсныг тэндэхийн хүмүүсээс дуулсан" гэжээ.

Өмнөд Солонгосын цэрэг, аюулгүй байдлын мэргэжилтэн Пол Чойгийн хэлснээр удирдагч Ким Жон Ун охин руугаа олон нийтийн анхаарлыг татаж байгаа нь санаандгүй хэрэг биш. Хойд Солонгост цэргийнхний дэмжлэгийг авах нь нэн чухал байдаг учраас тэдэнд охиноо жинхэнэ удирдагч гэж итгүүлэхийг хүсч байна. "Ким Жон Ун өөрт нь болон охинд нь үнэхээр үнэнч байх хүмүүсийг сайн мэдэхгүй байгаа. Тэр охиноо ирээдүйд хамгаалахын тулд одооноос бэлтгэж байна. Ингэснээр охин олон нийтийн дэмжлэгийг цуглуулахын зэрэгцээ итгэлцлийг бий болгоно" гэж Пол Чой хэлжээ.

Ким Чу-Аэ охин өсвөр бага насных хэдий ч мэргэн буучийн буугаар буудаж, цөмийн пуужингийн туршилт, цэргийн парадад оролцон, төрийн айлчлалуудын үеэр байлцдаг. Түүний аав Ким Жон Уныг анх засгийн эрхэнд гарахад хууччуул эрх мэдэл, хүч чадалд нь эргэлзэж байлаа. Тухайн үед Ким Жон Ун Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн онгоцыг дэлбэлэх шийдвэр гаргаснаар тэдний эргэлзээг тайлсан гэж үздэг. Тус дэлбэрэлтээр 46 хүн амь үрэгдэж байжээ. Эцгийн эрхт ёс давамгайлсан нийгэмд Ким Чу-Аэ охин ч бас аавтайгаа адил сорилттой тулгарна гэж цэргийн шинжээчид таамаглаж байна.

ЭХ СУРВАЛЖ: MIRROR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-30 103.229.122.75

кк. Энэ хэд ч шугаад амьжижээ. Энд нар нэг их гайч тариагүй дээ. ЭМЯ-ны сайдаад шургах гээд Т.Мөнхсайхан 2 тэрбум төрөг бариа мөн ч гүйлээ дээ зарим хүн 2,5 тэрбумыг бариад гүйсэн ч гэх нэгэн байж л байна . Ямарч л байсан тэрбумаар нь барьж гүйсан үнэн бололтой. Өмнө ч гэсэн иймэрхүү мөнгөөр сайд болж байсан. Овсгоотой нөхөр тул хүн ардынхаа эрүүл мэндэд зориулж төсөт суусан мөнгөөс замаас цавчихдаа санаа нь зовдоггүй тул төдхөн авилгадсан мөнгөө эргүүлээд хөхчихдог овсгоотой эр гэсээн…

Avatar

Бт 2026-03-30 202.126.90.81

энд яиарч үс залат алга бншдээ.юуг нь дуурайх юм?

Avatar

Нэргүй 2026-03-30 202.70.43.34

Ай энэ Хорвоо Зовлонгийн шинжтэй гэж юутай үнэн бэээ ….

Avatar

Нэргүй 2026-03-30 103.212.163.206

Энэ нэг харгис новшийг буудаад алчих хүн байхгүй юм байхдаа. Ямар даварцан юмбдээ. Ямар харгис нийгэмд амьдраад бгаа юмбэ. Хүн төрөлтхөн нэгнээ ингэж зовоож тамлаж амьдарна гэж байх уу!!! Ямар даварчихсан юмбэ.

Avatar

Нэргүй 2026-03-30 202.72.243.182

бүх урт үстэй хүмүүс л ингэж боодог ш

Avatar

Нэргүй 2026-03-30 211.36.147.108

90-ээд оны үед л ийм үстэй араб алчуур ороосон эгч нар байдаг байж билээ урт урт цувтай. Сайхан солиорцгоох юмаа. Үе удмаараа ингэж тархи угаах гэж энэ охин бол их хэрцгий удирдагч болох байхаа.

Avatar

Нэргүй 2026-03-30 64.119.31.162

энэний үсийг хэн дуурайх юм бэ хахахаххахах

Avatar

Зочин 2026-03-30 59.153.114.29

Яг иймэрхүү үс засалттай охид Монголд харагдаж л байдаг, тэднийг яах юм бол, хойд Солонгосын элчин дээр дуудаж, үсийг нь тайрах юм болов уу, кк

Avatar

Нэргүй 2026-03-30 66.181.161.47

МОЯА ОРКУУД ШҮТЭЭНТЭЙГЭЭ АДИЛХАН ҮСЭЭ ЗАСУУЛААРАй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж