МАН-ынхны шийдвэрээр УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улсын Ерөнхий сайдаар нэр дэвшиж байгаа учраас одоо МАН дотор спикерийн марафон эхэллээ. Мэдээж энэ суудлыг горилогчид МАН-аар дүүрэн. Ялангуяа УИХ-д олон сонгогдсон гишүүдийг зүүдлээд, орондоо орох завгүй яваа.
МАН-ын Бага хурал энэ удаад Ерөнхий сайдаа томилох асуудлыг хэлэлцсэнээс УИХ-ын дараагийн даргыг томилоогүй.
Гэхдээ Н.Учралыг Ерөнхий сайдаар томилоод, Засгийн газраа байгуулчихвал, УИХ-ын даргаа ч мөн томилоод явна. Энэ бүх улс төрийн үйл явц энэ долоо хоногт өрнөх чухал үйл явдлуудын нэг юм.
Улс төрийн хүрээнд Д.Амарбаясгалан талаас УИХ-ын даргаа тавих уу, одоогийн удирдлага талаас уу гэдэг дээрээ эцэслэн тохироогүй байгаа. Н.Учрал дараагийн Засгийн газраа хэрхэн байгуулахаас шийдэгдэх асуудал юм. МАН доторх хоёр талаас аль альнаас нь УИХ-ын даргад өөрсдийн хүнээ тавихыг хүсч буй. Гэхдээ Ц.Нямдоржийн хэлсэн УИХ-ын даргаа нам доторх цөөнхдөө өгсөн нь дээр, ингэж байж цаашид улс төр чинь эвтэйхэн явна гэж хэлсэн нь учиртай. Одоогийн нөхцөлд нам доторх цөөнх нь Д.Амарбаясгалан тэргүүтнүүд. Тиймээс тэд өөрсдийн хүмүүсээ УИХ-ын даргад томилох хүсэлтэй байгаа бөгөөд тэдний талаас УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ж.Бат-Эрдэнэ нар яригдаж байв.
Гэхдээ Ц.Нямдоржийн хэлснээр бол УИХ-ын даргаа олонх тал нь авахаар тохиролцсон гэж уншигдаж байгаа юм. Тиймээс ч та нар цөөнхдөө өгөх ёстой гэдгийг Ц.Нямдорж Бага хурал дээрээ хэлсэн болов уу.
Одоогийн МАН доторх олонх талаас УИХ-ын даргад горилж буй гурван хүн бий. Тодруулбал, Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан. Улс төрд, нам дотроо тэдний аль аль нь УИХ-ын даргаар сонгогдох боломжтой мөн намтар, түүхтэй. Тэдний аль аль нь Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй бөгөөд одоогийн УИХ дахь МАН-ын гишүүд дундаа олон удаа сонгогдсон, Засгийн газарт ажиллаж байсан гээд хамгийн боломжит хувилбарууд. Гэхдээ тэдний хэн нь ч байсан олонх талаас УИХ-ын даргаа авна гэсэн үг.
Улс төрд ажилласан жил, туршлагыг нь тооцож байгаа ч нэгэнт олонх талаас УИХ-ын даргаа томилохоор болсон бол тэдний нэг нь л нэр дэвших нь өнөөгийн нөхцөлд тохиромжтой. Өөрөөр хэлбэл, МАН-ын олонх талаас УИХ-ын даргад горилж буй Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Б.Жавхлан нар хоорондоо ойлголцож, нэгийгээ л дэмжээд явах нь өнөөдрийн нөхцөлд хамгийн чухал.
УИХ-ын чуулган нээлтээ хийснээс хойш хуралдаж чадаагүй, МАН-ын зодоон, Ардчилсан намын бойкотоос болоод УИХ-ын үйл ажиллагаа нь гацсан учраас дараагийн УИХ-ын даргаа хурдан томилоод ажилдаа орох нь нэн чухал байна. Тэгж байж цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой шийдвэрүүдийг яаралтай гаргаж, дараа дараагийн эдийн засагт үүсэх нөхцөлөөс хурдан гарах бодлого шийдвэрээ гаргаад явах нь нэн чухал байна.
Ш.ЧИМЭГ
3,569.17





















































Лондон зураач 2026-03-30 86.177.162.5
Занданшатар Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд болж, Ж.Энхбаяр УИХ-ын дарга болох байх даа.
Зочин 2026-03-30 202.9.46.14
Ц. Нямдоржын хэлсэн цөөнхдөө өгвөл улс төр чинь эвтэйхэн явна гэдэг чинь ёстой бодууштай үг шүү. Олонхдоо өгвөл Нямдоржын үг олон удаа "дурсагдах" байх аа.
Нэргүй 2026-03-30 202.131.243.195
Булгантуяа
Зочин 2026-03-30 202.126.88.212
Элбэгдоржийн хаяаг сахиж байсан Ховдын дүр эсгэсэн Бямбацогт л биш шүү.Хажуудаадахдаа хань болохгүй,дандаа урвададаг,ямар ч мэдлэггүй,хэдэн төгрөгөндөө найдсан хөдөөний хөөдсөн мантуу.Та бүхэн сайн ажиглаарай
Нэргүй 2026-03-30 103.57.93.207
наад энхбаяр чинь эрүүл хүн мөн үү. намынхаа хурал дээр тэр олон хүний өмнө ахдаа хэлнэ шүү та нарыг гэдэг ийм тэнэг хүн бхуу. гэхдээ хүүк ахдаа хэлсэн л бх даа.
Иргэн 2026-03-30 202.55.186.137
Нам доторх цөөнх гэж ямар балуугаа яриад байна аа???ккк. Парламентын цөөнх, сөрөг хүчин гэж байна уу гэхээс нам доторх цөөнх гэж ямрым байдийм? Бас тэгээд тэр цөөнх нь УИХ-ын даргын суудалд нэр дэвших тухай ил тодоор ярьж ч байх шиг.. Авилга, албан тушаалын гэмт хэрэгт сэжиглэгдсэн, Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр суудлаасаа буусан спикер нам доторх цөөнх болчихоор МАН өөрийн нам доторх "цөөнх" буюу хулгайчдаа дийлэхгүй байна гэсэн үг үү??
Нэргүй 2026-03-30 103.212.118.165
Энэ 3 л лав биш шүү.
Нэргүй 2026-03-30 192.82.66.30
өөр амьтад байдаггүй юм уу
Нэргүй 2026-03-30 103.212.119.241
Ноён нуруутай л хүн байгаасай. Энхбаяр уг нь сайн аавын хүү, гэвч аавынхаа буурь суурийг өвлөсөнгүй ээ, салбарын сайдад л сайн тохирно. Жавхлан буурь суурьтай харагддаг ч, өнгөрсөн 2025 оны улсын төсвийн хэлэлцүүлэг, дараа нь Ерөнхийлөгчийн тавьсан хориг дээрх байр суурь гээд үзэхээр бие даасан үзэл бодолгүй, техникийн хүн юм гэж бодогдсон, Бямбацогт бол бодит эдийн засгийн секторт амжилт гаргах хүн, түүнээс парламент, зөвшилцөл, бодлогын асуудалд том дутагдалтай, явцуу эрх ашигтай.
Иргэн 2026-03-30 202.55.186.137
Хэн нь хэн бэ гэдгээ таниулсан улстөрчид. Энхбаяр, Жавхлан 2-ыг ард түмэн байтугай парламентад суудалтай намууд ч хүлээн зөвшөөрөхгүй. Байж болох хувилбар нь Бямбацогт. ТББХ, ХЗБХ-ны дарга, хэд хэдэн салбарын сайд хийсэн. Очсон газраа татаж босгодог, зангарагтай, асуудалд бодитой ханддаг хүн. ҮХНӨ, Парламентын хяналтын тухай хуулийг хийсэн, УИХ, ЗГ аль аль талдаа туршлагатай. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг парламентыг 2 жил удирдах хүнээ зөв сонгохгүй бол УИХ-аар дахин2 оролдоод баймааргүй б
зочин 2026-03-30 103.229.123.150
бямбацогт нь дээр байхаа
зочин 2026-03-30 150.228.177.70
Авах юм алга Ж6Энхбаярыг ёстой болохгүй шүү. Наад тэнэг чинь Монгол Улсыг Арабын хойг луу нүүлгэчихэнэ шүү.
Үочин 2026-03-30 202.179.26.227
Нүсэр их заль мэхтэй, чадвар муу хүн бол Жавхлан шүү. Жавхланг Сангийн яамны сайд ч байх ёстой хүн биш.
Нэргүй 2026-03-30 66.181.176.188
БЯМБАЦОГТ ЖАВХЛАН ХОЕРЫН АЛИН Ч БАЙСАН ОЛХОН ХИЙГЭЭД ЯВЧИХНАА
Нэргүй 2026-03-30 66.181.161.41
Чааваас даа.Энэ хэдээс амьд дээрээ нэг салчих юмсан даа.
Нэргүй 2026-03-30 66.181.184.223
Цэцэрлэгт хүрээлэнгээс Ботаник хооронд байх гүний худгуудаас УБ уух усаа татдаг. Тэдгээрийг Туул гол, түүний мод бургас тэтгэж бдг. Гэтэл гүний усыг тэтгэх усгүй болгох мөнгө угаалт эхэлж, эсэргүүцлийн олон жагсаал болхд News.mn ган хийсэнгүй. News.mn үнэндээ шантаажны жижиг сайтуудаас ялгаа алга. Хоттой хийсэн та нарын ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ чинь Хаалтын гэрээ юм бна. ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ хийе гээд танай нэг вагай байгууллагуудаар бичиг шидээд яваад бдг. Хөлсний троллоос ялгаа алга. Гутаж бна.
Нэргүй 2026-03-30 202.21.107.6
Амарбаясралан ахлээд шалгуулахгшй бол ард түмэнд МАН нам юу хэлэх вэ
Нэргүй 2026-03-30 202.21.107.6
Ж .энхбаяр дээршүү
Нэргүй 2026-03-30 202.9.47.87
ЖДҮ ийн худгайч Ж.Энхбаяр л биш шүү.
Нэргүй 2026-03-30 66.181.161.134
тэгээл нөгөө могойнууд. Ж бол жинхэнэ долоогч, суганы үс. жавхлан бол хүкийн луйврын мөнгөний нярав, салтааны нь үс. товчхондоо гэмт этгээдүүд.
Нэргүй 2026-03-30 210.148.94.144
Самраа гэж жонхуугийн өрөөсөн дугуй Оросын тавиул биш л бол хэн ч яахав
иргэн 2026-03-30 103.145.234.112
аль нь ч дэмий шүү, одоо болио эд нар
Нэргүй 2026-03-30 103.229.120.63
Танай мэдээний сайт чинь ядаргаатай юм аа, дандаа улстөрчдийн тухай бичих юм. Улстөрчдийг тоох хүн байхгүй болсон. Бизнесменүүдийн бузар булайг бичээч ээ!
Зочин 2026-03-30 202.170.65.202
Яаж ч байсан Хүүкээс их хуралаа аварч саврыг нь салгах хэрэгтэй. Нэг хүн улсыг удирдана гэдэг аюултай шүү.
Нэргүй 2026-03-30 103.212.118.194
заваарсан хогнууд тэр угжны бацаанаа улс удирдуулахаа болиоч та нар
Нэргүй 2026-03-30 66.181.184.46
АМАРБАЯСГАЛАНГАА БУЦААЖ ТАВИА
Нэргүй 2026-03-30 66.181.184.46
ХҮН МУНДСАН БИШ ЭНЭ ГУРВАН АВИЛГАЧИД ЛАВ БИШ ШҮҮ
Нэргүй 2026-03-30 59.153.115.226
Нэргүй 1 минутын өмнө 59.153.115.226
Албан тушаалын төлөө зүтгэдэггүй, хүний, өөрийн гишүүдийн арга эвийг олоод ажиллах чадвартай, нэр цэвэр хүн бол Мөнхбаатар.Ямар сайндаа намайг албан тушаалаас чөлөөлөнө гэж ЕС Занданшатар хэлсэн гэж дууллаа. Надтай уулзаагүй гээд хээв нэг сууж байхав. Ажлаа өгчөөд чив чимээгүй. НӨГӨӨ ТҮҮНИЙ ОРОНД САЙД БОЛСОН Б.ЭНХБАЯРЫН байж байгаа царайг одоо хардаа.МАН-ын томилгоо бүлэглэлийн чанартай, нэгнийгээ давах гэсэн зорилготой байгаа нь муу үр дагавартай байгаа юм.:
Нэргүй 2026-03-30 59.153.115.226
Албан тушаалын төлөө зүтгэдэггүй, хүний, өөрийн гишүүдийн арга эвийг олоод ажиллах чадвартай, нэр цэвэр хүн бол Мөнхбаатар.Ямар сайндаа намайг албан тушаалаас чөлөөлөнө гэж ЕС Занданшатар хэлсэн гэж дууллаа. Надтай уулзаагзй гээд хээв нэг сууж байхав. Ажлаа өгчөөд чив чимээгүй. НӨГӨӨ ТҮҮНИЙ ОРОНД САЙД БОЛСОН Б.ЭНХБАЯРЫН байж байгаа царайг одоо хардаа.МАН-ын томилглл бүлэглэлийн, нэгнийгээ чадах гэсэн зорилготой байгаа нь муу үр дагавартай байгаа юм.:
Нэргүй 2026-03-30 203.98.76.30
Амарбаясгалан, Оюун-Эрдэнэ, Амарсайхан, Нямдорж нараас хэзээ ч сайн юм гарахгүй. Бүгд хулгайч бузарууд, яаж ичихгүй намын цөөнхдөө өг нтр гэж хэлж чадаж байнаа бүр улаан цагаандаа гарсан нүүрсний хулгайчид юмаа. Тэр тусам нар үзүүлэхгүй байх хэрэгтэй. АБ, ОЭ нар олон жил намын нэрээр хулгай хийж хагарталаа баяжсан. Одоо саран дээр ч амьдарсан чадах мөнгөтэй болсон хулгайч бузарууд. Учрал, Занданшатар бол энэ хулгайчуудын дэргэд бараг л БУРХАН шүү.
иргэн Готов 2026-03-30 66.181.182.20
За Жавхлан л биш шүү наад хулгайч чинь сүүлийн 8 жил Дархан-уул аймгийн эвсэг ард иргэдийг улаан , цэнхэр улны өнгөгүй гэж 3 хуваагаад дуусгаж байна
Иргэн 2026-03-30 202.126.89.133
э.энхбаяр. сайн хүний үр,сүүт гүүний унага гэдэг дээ.Аав нь мунпаг хүн бсан даа
Нэргүй 2026-03-30 66.181.184.46
ӨВСӨӨР ХУЧИВЧ ҮХЭР ТООЖ ХИВЭХГҮЙ, ӨӨХӨНД ОРООВЧ НОХОЙ ТООЖ ШИНШЛЭХГҮЙ ИЙМ АВИЛГАЧ СҮГНҮҮДИЙГ ТӨРИЙН ТОЛГОЙД ГАРГАЖ БОЛДОГГҮЙ ЮМ ДАА
Бат 2026-03-30 103.71.101.2
Алин ч сайн хийнэ.
Нэргүй 2026-03-30 66.181.184.26
цагаан толгойтой ЖДҮ-ИЙН ХУЛГАЙЧ ичихгүй юу чи…Учрал ч бас ЖДҮ-ИЙН ХУЛГАЙЧ
Зочин 2026-03-30 202.126.89.94
Ж.Энхбаяр хамаагүй дээр !!!
Нэргүй 2026-03-30 202.126.90.4
БЯМБАЦОГТ ШҮҮ. НЭР АРАЙ ЦЭВЭР
Бадарч тахар 2026-03-30 66.181.190.187
Бямбацогт нь дээр ! шийдэмгий !
Зочин 2026-03-30 202.9.46.14
Нам эв нэгдэлтэй явья гэвэл даргаа цөөнхдөө өгсөн нь дээрдээ.
иргэн 2026-03-30 59.153.112.178
Мөнгө хүүлэгч, Тендер хусагч ,Жидүчин энэ станууд сүүлийн 20 жил сайд хийлээ ард түмэн ядуурсаар, улс орон доройтсоор