МАН-ын Бага хурал амралтын өдөр хуралдаж, намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэв. Ингэснээр Н.Учрал Засгийн газраа бүрдүүлэх эрхтэй болов.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгч, Ерөнхий сайдаар ажиллах ёстой гэсэн шаардлагыг тавьж, УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй гэсэн. Мөн МАН-ын экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын гишүүд далд хэлбэрээр энэхүү бойкотыг “дэмжиж” УИХ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй болсон юм. Гэвч Пүрэв гаригаас эхлэн МАН-ынхан дотоод асуудалдаа анхаарч, тохиролцоо хийж эхэлсэн нь ийн Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулж, шинэ Засгийн газар байгуулахаар болж байна. Угтаа МАН анхнаасаа намын даргаа Ерөнхий сайдаар томилоод явах боломж байв. Гэвч тэд сонголтоо өөрчилснөөр өнөөдрийн энэ асуудал үүссэн.
Одоо шинээр байгуулах Засгийн газарт том ачаа ирж байна. Дэлхийн геополитикийн асуудлаас үүдэж дэлхийн эдийн засагт том шок ирэх хандлагатай, энэ нь ч улс орнуудад тулгараад эхэлсэн. Ялангуяа Монгол шиг стратегийн ач холбогдол бүхий шатахуунаа ОХУ-аас импортлодог улсын хувьд шатахууны үнэ нэмэгдэхээс өөр гарцгүй болсон. Монгол шиг жижиг эдийн засагтай улсын хувьд шатахууны үнэ нэмэгдвэл түүнийг дагаад бүх юмны үнэ өсч, иргэдийн амьдрал улам л хүндэрнэ. Тиймээс шинээр байгуулагдах Засгийн газар гадаад хүчний асуудал, дотоод улс төрийн нөхцөл байдлаа хангасан, ирэх өдрүүдэд үүсч болох олон эрсдэлийг иргэдийн амьдралд бага дарамт учруулахаар даван туулах төлөвлөгөө, гарц, хурд шаардлагатай. Улс төрийн хүрээнд шинээр байгуулагдах Засгийн газрыг УИХ дахь намуудтай хамтарч байгуулах ёстой гэж үзэх хүмүүс олон бий. Энэ нь аль нэг нам дангаараа асуудлыг шийдэхээс илүү улс орны эрх ашиг, иргэдийн амьжиргааг бодсон зөв бодлого хэрэгжүүлж, улс төржиж, талцаад суулгүй, хурдтай ажиллах хүлээлт бий болсон. Тиймээс ч Н.Учралыг АН, Үндэсний эвсэл, ХҮН, Иргэний зориг ногоон намуудтай хамтрах асуудлаа ярилцах шаардлага бий болж буйг ч хэлэх хүмүүс бий.
МАН, АН, ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ ХАМТАРСАН ЗАСАГ “БАЙГУУЛНА”
Хаврын чуулганы нээлттэй зэрэгцэн Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдаар ажиллах шаардлагыг тавьж, чуулганы хуралдаанд суухгүй гэдэг бойкот үргэлжилсэн. Мэдээж МАН олонхоороо ирцээ бүрдүүлээд явах хангалттай боломжтой, Засгийн газраа хамгаалаад үлдэх олонх хэдий ч МАН доторх хагарал ирц бүрдүүлэхгүй, Ардчилсан намын шаардлагыг “далд” хэлбэрээр дэмжиж байсан гэх.
Гэхдээ улс төрийн хүрээнд энэ бүх үйл явдлыг цаанаа Н.Учрал болоод МАН-ын зарим гишүүд “дэмжиж” байсан, АН анхнаасаа Н.Учралтай тохиролцсон гэх яриа ч өрнөсөн. Н.Учрал намын даргаа авсны дараа Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилж, Засгийн газар бүрдүүлэхэд энэ Засгийн газрын 2026 оны наадам хүртэл тогтвортой байлгахаар тохирч, түүний дараа Н.Учрал Ерөнхий сайдаа авч, Г.Занданшатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших “тохироотой” байсан. Тиймээс энэ бүх нөхцөл байдал цаг хугацааны хувьд наашилж, Ерөнхийлөгчийн өргөн барьсан гишүүдийг эгүүлэн татах хууль, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нартай муудалцсан зэргээс болж өөрчлөгдсөн. Н.Учралын Засгийн газраа МАН байгуулахдаа Ардчилсан нам, Үндэсний эвсэл гэсэн нэгдлээр байгуулах тохироо ч улс төрд хийгдсэн гэх. Өөрөөр хэлбэл, дахин байгуулагдах Засгийн газарт Ардчилсан нам, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр нар орж ажиллах, Засгийн газрын сайд нарын тоогоо цөөлөх, дэд сайд наргүй ажиллахаар тохиролцсон гэсэн мэдээлэл ч бий.
Гадаад хүчин зүйлээс шалтгаалж байгаа дотоодын эдийн засгийн нөхцөл, шатахууны өсөлт, иргэдийн амьдралд бага нөлөө үзүүлэх, эдийн засагт ирэх том шокийг яаж даван туулах гээд хүндхэн сорилттой тулж буй Н.Учралын Засгийн газар энэ өдрүүдэд байгуулагдана. Одоо талцаж, хуваагдаж, улстөржиж, дотооддоо тэмцэлдэж суухаас илүү улс орны эдийн засаг, иргэдийн амьжиргааг сайжруулахад анхаарах чухал цаг үе, чухал шийдвэрүүдийг олон нийт хүлээж буй. Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшиж буй Н.Учрал дарга аа одоо албан тушаал булаацалдаж, улстөржих цаг биш шүү.
3,569.17





















































Нэргүй 2026-03-30 66.181.182.188
хэнтийн нэг тэнэг
Нэргүй 2026-03-30 103.9.90.101
инээдтэй юм. Одоо та нарт хэн итгэх юм
Зочин 2026-03-30 103.229.121.43
Мах нэг кг нь 18 аас 32 мянга боллоо Одоо дахиад л томилгоо сандал суудал ярьсаар байтал мах 35 мянга болох уу
Нэргүй 2026-03-30 103.242.47.254
АН МАН ын улс төрчдөд улс орноо бодох ухаан алга, ажил хийх чадвар алга энэ залуу үнэхээр чадахгүй. ах нарын татаасаар өнөөг хүрсэн энэ хип хоп залуу энэ цаг үед үнэхээр жулдана. Энхбаяр-Хүрэлсүх-Оюунэрдэнэ-Учрал Хэнтий зүгийн ажил хийхгүй мөртлөө хорон улс төрч ерөнхий сайд нарын жагсаалт үргэлжилсээр. Занданшатар нь уянгын халил улс төрчийн жүжиглэлт багатай мөртлөө эдийн засаг талдаа гайгүй ажиллаж байсан, арай ажил хийх тоо мэдэх хүнээ МАНгарууд нь АН тай нийлж байгаад унагаагаад авах юм
сонгогч 2026-03-30 202.9.47.31
ШИНЭ ЗГ Монгол улсын үндсэн хуульд заасан ХҮНИЙ АМЬД ЯВАХ ЭРХ ноцтой зөрчигдөж, иргэд эмнэлэгт хэвтэж чадахгүй хэдэн сараар ор хүлээж, зарим нь бурханы оронд заларч байгааг нэн тэргүүнд засах ёстой . эмнэлгэийн квот гэгчийг бүр мөсөн устгая.
Зочин 2026-03-30 202.9.46.67
яам цөөрүүлэх, дэд сайд ажиллуулахгүй байх , Учралыг сайн ажиллана гэж харахгүй л байна да
Нэргүй 2026-03-30 59.153.113.164
Одоо сандал суудал булаалдах цаг биш гэдэг нэрээр халхавчлан засагт байгаа хулгай луйварт холбогдсон сайд нараа авч үлдэхгүй шүү, харин одоо засаг солигдож байгаа энэ боломжийг ашиглан хулгайч нараасаа салж засгаа цэвэрлэх боломж байна үүнийгээ ашиглахгүй бол энэ авилгачдаасаа МАН салах дургүй юм байна гэдэг сэтгэгдэл ард түмний дунд төрөхөөр байна
Малчин 2026-03-30 202.126.88.150
МАН -аас хөгжил дэвшил хүлээх утгагүй болжээ!
Албан тушаал эрх мэдэл, мөнгөний шунал бүр солиоролд хүрсэн дарга нар чи том хулгайч би жижиг хулгайч гээд улайм цайм зурагтаар хэрэлдэх , хамгийн хэцүү нь энэ хулгайч нараа дэмжээд 2 тал болоод ард олон хэрэлдэх дампуурсан улс яан даа!
Залуус минь ! улс эх орон авраач дээ ? та нараас өөр аврал алга!
Huz 2026-03-30 112.72.7.75
huraldaa irehgui bgaa gishuudee namaasaa hooldoo
Зочин 2026-03-30 43.228.130.188
Учирал ерөнхий сайд маань бие муутай хүн байхдаа хүнд ажил дээр дийлэх болуудаа.Овоо юм хийж бсан 9 өө өөрчилчих юм.Их хурлын гишүүдийг 126 болгож баахан танил тал ойр дотны хүнээ оруулчихсан гай болж бн даа
Нэргүй 2026-03-30 103.212.119.100
SEXSEER TOGLI VANXANDI BIEE UNELLEED80955877BOOB XXN BOOW DOLOOJ TOMSGN XELEERE DOLOOMOOR ALNI SEXSEER ANUSDAAD
Зочин 2026-03-30 192.82.92.42
Терийг цомхотгох, мэргэжлийн болгох чухал. Боловсролыг МАН аймшигтай самарсан, ургэлжлуулж болохгуй шуу! Мэдлэг угуй бол улс угуй!
ФАКЮ 2026-03-30 66.181.184.20
МОНГОЛЫН ТӨРД БАЙГАА УЛС ТӨРЧ НЭРТЭЙ ЭС ӨГСӨНИЙГ АВДАГ ХҮМҮҮСИЙН ЁСТОЙ ГАНЦ ЧАДДАГ ЮМ НЬ. ИЧИЖ ҮХМЭЭР…