Шинэ Орост тавтай морил!

Шинэ Орост тавтай морил!

Шинэ Орост тавтай морил!

Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрт тээвэр, худалдааны дэд бүтцийг өргөжүүлэхэд ОХУ хэдэн зуун сая ам.доллар зарцуулж байна. Олон саяын өртөгтэй төслүүд нь бүс нутгийг Оростой салшгүй холбож, Украин болон түүний холбоотнуудын газар нутгаа эргүүлж авна гэсэн шаардлагыг сулруулж байна.

Кремль эдгээр эзлэгдсэн бүс нутгийг Новороссия буюу Шинэ Орос гэж нэрлэжээ. Тэнд яг одоо бүтээн байгуулалт, үйл ажиллагаа ид өрнөж байна.

Москва Украины баруун хэсэгт сүйрлийн дайнаа үргэлжлүүлсээр байгаа ч зүүн болон өмнөд хэсэгт дэд бүтцийн түрэмгий хөгжүүлэлтэд хэдэн зуун сая ам.доллар цутгаж буйг "Reuters"-ийн судалгаа харуулжээ. Украины бүс нутагт зарцуулж буй мөнгөн дүн нь Оросын бусад хэсэгт олгож буйгаас хамаагүй их аж. Москва дайныг зогсоох АНУ-ын дэмжлэгтэй хэлэлцээний төвд байгаа Донбассын бүсийг Оростой уялдуулах гэсэн урт хугацааны зорилгоо үүгээр хэрэгжүүлж байна. Үүнийг өвөг дээдсээс уламжилсан түүхэн газар нутгаа сэргээх нийгэм, эдийн засгийн томоохон хөтөлбөр гэж Владимир Путин хэлжээ.

Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков эзлэгдсэн дөрвөн бүс нутгийг ОХУ-ын салшгүй хэсэг, Үндсэн хуульд тусгагдсан Оросын субьектүүд гэжээ.

"Reuters" энэхүү судалгаагаа хийхдээ хиймэл дагуулын олон мянган зураг, тендерийн албан ёсны баримт бичгүүд, олон нийтэд хийсэн албаныхны мэдэгдлүүд, экспорт ба тээврийн мэдээлэл, Украины албан тушаалтнууд болон эзлэгдсэн бүс нутгийн оршин суугчидтай хийсэн ярилцлагуудад үндэслэсэн юм.

Эзлэгдсэн нутаг дэвсгэрт хийж буй Оросын дэд бүтцийн өргөтгөлийн талаар асуухад Украины ерөнхийлөгч Зеленский Крымийг жишээ татжээ. Тэрбээр "Оросын хөрөнгө оруулалт гаднаа гяланцаг, дотроо паланцаг төдий. Орчин үеийн амгалан тайван бүс тэнд байхгүй. Бүх зүйл цэрэгжсэн байх болно" гэжээ.

Бүтээн байгуулалтын ажилд юун түрүүнд Новороссия төмөр зам багтана. Тус төмөр замын ажил 2023 онд эхэлсэн бөгөөд 525 км урттай байх юм. Маршрутын хувьд Донбассыг бүрдүүлдэг Донецк, Луганск, Запорожье, Херсон мужуудыг хамарна.

Үүний зэрэгцээ 1400 км урт Новороссия хурдны зам нь эзлэгдсэн бүс нутгуудыг Оростой болон стратегийн ач холбогдол бүхий Крымтэй холбоно.

Дайны эхний жилүүдэд бараг ашиглагдаагүй байсан боомтууд ч хөл хөдөлгөөнд орж эхэлжээ. Тухайлбал, Мариуполийн боомт дээр хөлбөмбөгийн талбайн урттай тэнцэх шинэ байгууламж баригдсаныг өнгөрсөн оны наймдугаар сард хиймэл дагуулын зургаас тодорхой болгожээ. Мөн сүүлийн саруудад боомтын хөдөлгөөн идэвхжсэнийг нэрээ нууцалсан албан тушаалтан мэдээлсэн байна. Боомтод үр тариа, нүүрс ачсан хөлөг онгоцууд ирж, явж байгаа ч дайнаас өмнөх түвшинд хүрээгүй байгаа аж.

"Эдгээр дэд бүтцийн төслүүдийн цар хүрээ, урт хугацааны шинж чанар нь Кремль энхийн хэлэлцээрийн хүрээнд эдгээр нутаг дэвсгэрийг Украинд буцаах бодолгүйг харуулж байна" гэж Дайны судалгааны хүрээлэнгийн шинжээч Каролина Хирд хэлжээ. ОХУ эдгээр дэд бүтцийн төслөөс ашиг хүртэхийн зэрэгцээ Украиныг санхүүгийн хувьд улам өөртэйгөө уяж байгаа аж.

Зам, дэд бүтцийн сайжруулалтаас гадна ОХУ эзлэгдсэн бүс нутаг дахь олон арван үнэт хөрөнгийг худалдахаар зорьж буйг дуудлага худалдааны баримтаас тодорхой болгожээ. Үүнд уурхай, хөдөө аж ахуйн газрууд багтана. Нэгэн жишээ дурдвал, Украины хамгийн том алтны ордуудын нэгийг ашиглах эрхийг Оросын уул уурхайн компани өнгөрсөн оны дөрөвдүгээр сард худалдан авсан байдаг.

ОХУ 2024-2026 онд эзлэгдсэн дөрвөн бүс нутгийг хөгжүүлэхэд ойролцоогоор 11.8 тэрбум ам.доллар төсөвлөснийг засгийн газрын нээлттэй мэдээлэлд хийсэн дүн шинжилгээнээс харж болно. Энэ нь ижил төстэй хөтөлбөрт хамрагдсан Оросын бусад 20 орчим бүсэд олгосон нийт санхүүжилтээс бараг гурав дахин их дүн юм.

Өмнө нь зөвхөн Крымийн гүүрнээс хамааралтай байсан учир оросууд одоо өөрсдөдөө илүү олон хувилбар бүтээж байна. Оросуудын хувьд хамгийн чухал зүйл бол дэд бүтэц. Тэр дундаа тээврийн дэд бүтэц.

ОХУ эзлэгдсэн нутаг дэвсгэр дэх төмөр замын сүлжээний барилга, засвар үйлчилгээнд 2023 оноос хойш ойролцоогоор 425 сая ам.доллар зарцуулсан байна. Гол төслийн нэг нь өмнөд Оросыг эзлэгдсэн нутгаар дамжуулан Крымтэй холбох үндсэн төмөр зам юм. Гэхдээ тус төслийн өртгийг тодорхой дурдаагүй байна.

Мөн Мариуполийн хойд хэсэгт байрлах Новоселивка, Колоски суурингуудын хооронд 60 км урт шинэ төмөр зам хэсэгчлэн тавигдаж байгааг хиймэл дагуулын зургаас тодорхой болгожээ. Энэ нь ОХУ фронтоос хол, Украины цохилтоос харьцангуй аюул багатай зайд шинэ төмөр зам барьж, сум зэвсэг болон цэргийн техникийг аюулгүй тээвэрлэх зорилготой байгаагийн илрэл юм.

ОХУ өмнө нь Крымд ч бас иймэрхүү дэд бүтцийн ажил хийж байсан. Гэхдээ энэ удаад үйл явц илүү хурдтай байгааг Украины ерөнхийлөгчийн Крымийг хариуцсан төлөөлөгч Ольга Курышко хэлэв. Нарийн хэлбэл, Крымд 10 жил хийсэнтэй дүйцэх ажлыг одоогийн эзлэгдсэн дөрвөн бүс нутагт хийжээ. Крымийг ОХУ-ын туршилтын талбар байсан гэдгийг Ольга Курышко хэлж байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-30 103.57.93.135

америкийг дагсан улсууд хөгжин цэцэглэж байна. баруун европын улсууд , катар кувейт саудын араб , сингапур япон солонгос . оросыг дагасан улсуудад улс төрчид нь баяжаад ард түмний амьдрал хэцүү байна . венесуэл куба иран сири ардчилсан солонгос казак киргиз узбек монгол гэх мэт

Avatar

Сараа 2026-03-30 211.36.175.179

Агуу их орос орон гүрэн үнэхээр мундаг. шинэ орос хөгжин дэвжих нь тодорхой. агуу орос орон мандан бадрах болтугай

Avatar

Нэргүй 2026-03-30 66.181.191.135

Новоя Рейха и чума 21 ого века

Avatar

Нэргүй 2026-03-30 43.228.128.150

ЭНД ЖИНХЭНЭ эрл.и й.з хурлийзууд цуглардаг хогнууд юмаа , бүгдийг нь нэг дор дэлбэлэх юмсан.

Avatar

путин ба түүний оросууд там руугаа тонилго 2026-03-30 202.21.113.115

Энэ бүх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг үр шимийг Украйнчууд хүртэх болно.

Avatar

Нэргүй 2026-03-30 43.228.128.150

ЭНД ЖИНХЭНЭ эрл.и й.з хурлийзууд цуглардаг хогнууд юмаа , бүгдийг нь нэг дор дэлбэлэх юмсан.

Avatar

Нэргүй 2026-03-30 43.228.128.150

ЖИНХЭНЭ эрл.и й.з хурлийзууд энд цуглардаг хогнууд юмаа , бүгдийг нь нэг дор дэлбэлэх юмсан.

Avatar

Вдадииир 2026-03-30 202.9.46.34

естой ичсэн хүн хүн а**а гээч болж байна даа..оросын эдийн засгийн сүйрэлээ Украйньд бүтээн байгуулалт гэж чаажийн шүү кккк

Avatar

Нэргүй 2026-03-30 43.228.128.150

эрл.и й.з хурлийзууд энд цуглардаг хогнууд юмаа , бүгдийг нь нэг дор дэлбэлэх юмсан.

Avatar

зочин 2026-03-30 66.181.160.60

Яасан ч бай , Украйн гэдэг улс оршин тогтнож л байгаа бол Орос гэдэг улс Европын хязгаар нутагаа л гэсэн үг ..

Avatar

Нэргүй 2026-03-30 43.228.128.150

даварсан ЖИНХЭНЭ эрл.и й.з хурлийзууд энд цуглардаг хогнууд юмаа , бүгдийг нь нэг дор дэлбэлэх юмсан.

Avatar

Зөнч 2026-03-30 103.57.92.56

ацны чинь шинэ орос,бусдын нутгийг түрэмгийлж авчихаад.Хөвсгөлийг булааж аваад шинэ оросын нутаг гэвэл сайхан уу тамд шатах согтуу фашистууд

Avatar

Нэргүй 2026-03-30 43.228.128.150

угаасаа ШИНЭ ОРОС нэртэй , Екатерина хааны үед л Новороссия нэртэй байлаа-тэнэг э****з хурлийзуудаа

Avatar

Нэргүй 2026-03-30 178.174.229.45

OROS HULMASUUUD BUZARUUD. FASHISTUUUD

Avatar

Нэргүй 2026-03-30 103.229.120.63

Оросуудыг муулаад байдаг монголчууд шатахууны илүү төлбөрийг төлөх ёстой! Шатахууны илүү үнийг төлөх сачий чинь хүрэхгүй байна уу?

Avatar

Нэргүй 2026-03-30 43.228.128.150

МОНГОЛЫН ДАЙСАН эрл.и й.з хурлийзууд цуглардаг хогнууд юмаа , бүгдийг нь нэг дор дэлбэлэх юмсан.

Avatar

Нэргүй 2026-03-30 124.158.126.107

Оросууд "өвөг дээдсээс уламжилсан түүхэн газар нутгаа" Украйнаас эргүүлж авч байгаа бол бид Байгаль нуураа авъя

Avatar

Нэргүй 2026-03-30 103.212.116.135

Оросууд болдог бид яагаад болдоггүй юм монголчууд аас дээрэмдэж авсан газраас ангарскаас нефть олборлоод буцаад уугуул эздэд зараад аль үнэн юм

Avatar

Нэргүй 2026-03-30 43.228.128.150

өмхий данжаалын гени , цуснууд энд буцалж байнаа , ЭНД ЖИНХЭНЭ эрл.и й.з хурлийзууд цуглардаг хогнууд юмаа , бүгдийг нь нэг дор дэлбэлэх юмсан.

Avatar

зочин 2026-03-30 66.181.189.63

Днеприйн зүүн тал ,Украины өмнөт хэсэг угаасаа оросын нутаг, Өвөг дээдсээ оршуулсан газар, Энд оросууд амьдардаг, Харамсалтай нь барууны түрэмгий хүчин,орос орныг устгах зорилгодоо Украиныг хортой ашиглаж байна Төрд нь нацистүүдийг гарган дайны бэлтгэлийг 8 жил хэрэгжүүлэв,Украин дэх 20 сая орос иргэдийн эсрэг геноцид үйлдэв НАТО-г оросын хилд тулгав,Барууны 52 орон бүлэглэн оросын эдийн засгийг унагах зорилгоор асар хүчтэй хориг тавив-Оросууд эх орноо хамгаалж байна,Ялалт байгуулж байна

Avatar

зочин 2026-03-30 66.181.189.63

Монголын АН-д орос хятадыг үзэн ядагсад, барууны тавиулууд дүүрэн бий, Тэдний гол зорилго бол монголыг хоёр хөршийн нь эсрэг дайсагнуулж, яг Украин шиг сүйрүүлэх гэдгийг ч монголчууд сайн мэднэ, Хоёр хөрштэй тогтоосон харилцаа суларч муудвал монгол оршин тогтнох боломжгүй гэдгийг ч бас мэднэ, Манайх харьцангуй жижиг орон Хүч чадал сул, Байдлыг зөв үнэлж сурч байж бурж бай, Бусдыг мал гэж бүү бод,

Avatar

Нэргүй 2026-03-30 66.181.180.39

чи оросын хилээр гараад үз..тгд дайндаа яв

Avatar

Нэргүй 2026-03-30 202.126.88.153

Оросыг муулаад байгаа нөхдүүд тэр баруун лугаа зайлаа. Даанч чадахгүй л дээ. Тэр баруун нь сүйрч байна. Одоо нефтийн хямрал болоод салаавч өгсөн Орос руугаа гуйх нүүргүй. Та нарын шүтээд байгаа тэр баруун чинь байгалийн баялаг байхгүй яг үнэндээ гуйлгачид шүү дээ.

Avatar

Нэргүй 2026-03-30 43.228.128.150

Монголын дайсан ЭНД ЖИНХЭНЭ эрл.и й.з хурлийзууд цуглардаг хогнууд юмаа , бүгдийг нь нэг дор дэлбэлэх юмсан.

Avatar

Нэргүй 2026-03-30 43.228.128.150

хятадын тавиулууд ЭНД ЖИНХЭНЭ эрл.и й.з хурлийзууд цуглардаг хогнууд юмаа , бүгдийг нь нэг дор дэлбэлэх юмсан.

Avatar

зочин 2026-03-30 103.212.119.34

Сайхан худал мэдээлэл байна. Оросууд наад нутагууд уруу чинь орж чадахгүй , цэргүүд нь өдөрт хэдэн зуугаараа бут цохиулаад зугтаж байна шүү дээ. yotube сувагаар үзээ. Сайн дураараа бууж өгдөг аргатай болчихсон байх жишээний.Хүүхнүүд нь интернетээр Путиныг хараагаад уйлж байна ш дээ.

Avatar

Иргэд 2026-03-30 202.9.46.34

ухаантай боловсролтой хүн л ингэж бичнэ шүү..Оросоос мэдээлэл авдаг байна..

Avatar

Нэргүй 2026-03-30 43.228.128.150

данжаадын гени , цуснууд ЭНД ЖИНХЭНЭ эрл.и й.з хурлийзууд цуглардаг хогнууд юмаа , бүгдийг нь нэг дор дэлбэлэх юмсан.

Avatar

Нэргүй 2026-03-30 66.181.184.46

ОРОС ҮНДЭСТНИЙ УГУУЛ НУТАГ ШҮҮ ДЭЭ… ЛЕНИН, ЕЛЦИН НАР УКРАЙН ГЭСЭН ХАМГААЛАЛТЫН БУС НУТАГ БАЙГУУЛАХДАА ХАМРУУЛСАН БОЛХООС ОДООЧ ОРОСУУД ОРШИН СУУДАГ УКРАЙНААСАА ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАГДДАГ, МАЙДАНААС ХОЙШ УКРАЙНЫ НАЦИСТУУДААР ХОМРГОЛОН УСТГУУУЛЖ БАЙСАН, МАШ ЯДУУ БҮС НУТАГ БАЙСНЫГ АШГҮЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ ХӨГЖҮҮЛЖ БАЙГААН БАЙНА

Avatar

Нэргүй 2026-03-30 202.126.91.212

Одоогийн орос үндэстэн гэж ярих юм бол москва хавийн газар нутаг нь уугуул нутаг юм. Славчуудын уугуул нутаг одоогийн украйны баруун хэсэг карпатын нуруу,
Польшийн өмнөд хэсэг юм. Оросын Новороссийя гээд байгаа нутаг бол эртнээс нүүдэлчид амьдарч ирсэн сүүлд оросууд эзэлж авч казакууд суурьшсан нутаг юм

Avatar

Нэргүй 2026-03-30 103.212.162.44

өчигдөр орсын хотуудад 13-16 насны хүүхдүүд нэгэн зэрэг жагсаал цуглаан хийжээ. Шаардлага нь интернетийг чөлөөтэй нээж үнэн зөв мэдээллээр хангах цаашилбал дайнаа зогсоох юм. Орсууд энэ талаарх мэдээллийг бүрэн хаасан байна..

Avatar

зочин 2026-03-30 202.21.108.45

Новоросия гэдэг нэр аль 18-р зуунд бий болсон нэр томъёо л доо. гэнэт өнөөгийн оросууд өгчихсөн юм биш. учир энэ нутаг тэртээ тэргүй оросынх байсан юм ш дээ. солиотой коммунистууд л украин гэж улс байгуулаад тэр нутгийг өгчихсөн болохоос. барууныхан өөрсдийн түүхээ мэдэхгүй тэгээд бусдын түүхийг гуйвуулна

Avatar

Нэргүй 2026-03-30 202.126.91.212

Нэрийг нь хар л даа. орос хэл мэддэг бол. Хятадаар бол шинжан гэдэгтэй адил утгатай, нөхцөл байдал нь нь төстэй юм

Avatar

Бадарч тахар 2026-03-30 66.181.190.187

Олон зуун мянган цэрэг эрсийн алтан амиар авсан энэ зүүн 4 мужийг Укрианд эргүүлж өгвөл энэ цэргүүдийн сүнс нь Путиныг өршөөхгүй !!

Avatar

Б 2026-03-30 202.131.225.197

ЗАСССС УДАХГҮЙ ЧИНИЙ ХАЙРТ ЦАРЬ БСДА ЧИНЬ ГРУЗ-200 НУУДЫНХАА БАЙГАА ТАМ РУУ ТОНИЛОХ БАЙЛГҮЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж