"NEWS" агентлаг долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Г.ЗАНДАНШАТАРЫГ ҮҮРЭГТ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ УИХ-ЫН ТОГТООЛЫГ БАТАЛЛАА
Өнгөрсөн Баасан гаргийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас чөлөөлөх УИХ-ын тогтоолыг баталлаа. Тэрбээр, МАН-ын Удирдах зөвлөл хуралдах үеэр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Энэ дагуу УЗ болон УИХ дахь МАН-ын бүлэг, ТББХ, УИХ-ын чуулганаар хэлэлцэж дэмжсэнээр Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдсөн юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан үндэслэлээ танилцуулахдаа, дэлхий нийтийн өмнө тулгарсан нефтийн бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлтөөс шалтгаалсан эдийн засгийн хямралт байдалтай давхцуулсан улс төрийн гацаанаас өдөр цаг алдалгүй шуурхай хариу арга хэмжээ яаралтай авах нь чухал болсон. Иймээс улс төрийн гацаанаас гарах нь чухал гэж үзэн, Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэдгийг онцолсон.
Түүний чөлөөлөгдөх хүсэлтийг 74 хувь буюу 56 гишүүн нь дэмжиж, Ерөнхий сайдаас чөлөөлөх УИХ-ын тогтоолыг баталсан юм.

ШАТАХУУНЫ ҮНИЙГ 300–350 ТӨГРӨГӨӨР НЭМНЭ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин өнөөдөр /2026.03.27/ шатахууны үнийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв. Тэрбээр “Дэлхий нийтэд үүсээд байгаа дайны нөхцөл байдлаас шалтгаалан нефть бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орсон. Энэ нөхцөл байдлын улмаас 100 гаруй улсад газрын тосны бүтээгдэхүүний онцгой нөхцөл байдал үүсээд байна. Үүнийг сөрөн тэсвэрлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Дэлхийн 90 гаруй улс нефтийн хомсдолд орж, хязгаарлалт хийсэн байна. Төсвөөс санхүүжилт олгох зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд нефть бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт оруулах зайлшгүй нөхцөл байдал үүссэн.
2026 оны эхний хоёр сард 518 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн захиалж авсан. Гуравдугаар сард 181 мянган тонн нефть бүтээгдэхүүн захиалсан.
Өнөөдрийн байдлаар АИ-92 шатахуун 90.1 мянган тонн буюу 42 хоногийн нөөцтэй байна. АИ-95 шатахуун 6.4 мянган тонн буюу 72 хоногийн нөөцтэй байна. Дизель түлш 116 мянган тонн буюу 29 хоногийн нөөцтэй байна. Үнэ, хангамжийн зөвлөлийг өчигдөр хуралдуулж, тодорхой зөвлөмжийг гаргасан. Үүнтэй холбогдуулан зарим мэдээллийг хүргэе. ОХУ-аас дөрөвдүгээр сард нийлүүлэх хил үнийг ирүүлсэн.
Өмнө нь хийсэн тогтворжуулалтын гэрээгээр АИ-92 энгийн шатахууныг 705 ам.доллар хэвээр байгаа. Харин Евро-5 дизелийг тонн тутамд 1206 ам.доллар, АИ-95-ыг 1176 ам.доллар, АИ-98-ыг 1226 ам.доллар, энгийн дизель түлшийг 1385 ам.доллар, Евро дизелийг 1410 ам.доллараар тус тус тогтоосон.
Үүнтэй холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий төр, хувийн хэвшлийн зөвлөл хуралдаж дараах зөвлөмжийг гаргасан.
Энгийн АИ-92 шатахуунаас бусад төрлийн шатахууны үнийг 300–350 төгрөгөөр нэмэгдүүлэх зөвлөмж өгсөн. Шатахууны үнийг огцом өөрчлөлт хийхгүйгээр шат дараатай нэмнэ. Хил үнийг тооцоолбол 900–2000 төгрөгөөр нэмэгдэхээр тооцоо гарсан. Гуравдугаар сард дизелийн түлш 54 ам.доллароор, автобензин 30 ам.доллароор тус тус нэмэгдсэн.
Бид өмнө нь нөөц бүрдүүлсэн тул үнэ нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээг авч байсан. Харин одоо дэлхийн нөхцөл байдлаас шалтгаалан шатахууны үнийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрээд байна” гэлээ.

НААДАМД УРАЛДАХ ХУРДАН МОРИНЫ СЭРВЭЭНИЙ ӨНДӨРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА
Тодруулбал, Үндэсний хурдан морины уралдааны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3.4 Шүдлэн 132 см гэснийг 133 см, 5.3.5 Даага 127 см гэснийг 128 см гэж тус тус өөрчлөх саналыг салбар хорооноос оруулж, хуралдаанд оролцогчдын 76.5 хувь дэмжлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяртай холбоотой авлигын асуудлыг шалгуулахаар (2026.03.23) Авлигатай тэмцэх газарт хүсэлт гаргаснаа мэдээллээ. Тэрбээр,
-Миний бие “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг "Бодь"-иос хандив нэрээр 500 мянган ам.доллар авсан байж болзошгүй талаар мэдэгдэж, уг асуудлыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгнө гэдгээ илэрхийлсэн. Тиймээс олон нийтэд өгсөн амлалтаа биелүүлэхээр өнөөдөр АТГ-т хүрэлцэн ирлээ.
Энд ирсэн миний гол зорилго нэг. Тэр хүрээндээ асуудлыг хөндөж ярихыг хүсэж байна. Нэг сэдвийг хөндөхөд өөр агуулга руу чиглүүлэх оролдлогууд гарч байгаа учраас бодит асуудлыг бодитоор нь ярих нь зүйтэй гэж үзэж байна. Бусад улс төрийн шинжтэй асуудлыг холбогдох түвшинд нь ярих нь зөв.
Өнөөдөр би нийт 894 хуудас материалыг бэлтгэн Авлигатай тэмцэх газарт хүлээлгэн өгөх гэж байна. Нэгдүгээрт, "Бодь"-той холбоотой оффтейк гэрээний асуудал, хоёрдугаарт, нүүрсний сонсголтой холбоотой асуудлууд, гуравдугаарт, Б.Энхбаярын авлигын шинжтэй байж болзошгүй асуудлууд болон холбогдох гэрч, нотлох баримтууд, дөрөвдүгээрт, Б.Энхбаяртай холбоотой бусад авлигын асуудлуудыг тус тус багтаан дөрвөн бүлэгт хуваасан болно гэсэн юм.

3,569.17





















































Зочин 2026-03-29 202.9.46.14
э****з морьтой баячуудын лоббигоор хийгдсэн өөрчлөлт шүү дээ.
Иргэн 2026-03-29 66.181.189.133
Оджаргхлынхаа даалгаврыг саын биелүүлж, мсэсийг 200 тэрбумын татвараас чөлөөлөв, мөн Ухаа худагийг төрд авалгүй гацааж үлдээв, Ухаа худагийг төрдөө авч түмэндээ хүртээнэ гэсэн Оюукийг тас жийж бахаа хангав
Иргэн 2026-03-29 202.9.41.39
Занданшатар онцсайн ажилласан гэж бодож бна. дараагийн хүнд сайн суурь тавьж өгсөн бх шүү
Нэргүй 2026-03-29 66.181.190.146
Үхсэн баасны морьны сэрвээний өндөр тэр малаа аваад хөдөө рүүгээ зайл
Нэргүй 2026-03-29 103.229.120.122
Оросуудыг муулаад байдаг монголчууд түлшний илүү төлбөрийг төлөх ёстой! Түлшний илүү үнийг төлөх сачий чинь хүрэхгүй байна уу? Оросууд Монголчуудыг байнга харж үздэг.
Ок 2026-03-29 94.248.171.17
Чам шиг ийм сэтгэхүйтэй хүн сүүлийн 5 үед Монголд их бсан блохоор одоо хүртэл монголчууд Орос хятадаас хараат баас царайлж амьдарч бгаа гэдгээ санаж явь. Чиний наад тархины код чинь монгол улсыг аажмаар сүйтгэж байгааг мэдэж ав за
ҮРГЭЛЖЛЭЛ 2 2026-03-29 103.212.116.167
4/ОЭ, Амарбаясгалан нарыгаа давах гээд зарим томилгоог оновчгүй хийсэн. Мөнхбаатарыг Б.Энхбаяраар сольсон. Раднаасэдийг хажуудаа авсан г.м.Манай залуу боловсон хүчнүүдэд сургамж болгох үүднээс үүнийг тэрлэв.
ҮРГЭЛЖЛЭЛ 2026-03-29 103.212.116.167
. 2/Урд ажиллаж байсан хүнийхээ ажлыг байнга муулна.Социализмын үед ажил хүлээж авахдаа хариуцлагатай хандаад, авсан хойноо өмнөхөө муулахыг цээрлэдэг байсан нь их учиртай. 3/Өөрт хамаагүй ажлын амжилтуудыг өөртөө наалдуулах гэнэ. Эрдэнэтийн зэсийн шинэ ордын хайгуулын үр дүн г.м.Арслан Батмагнайг дагаад Баянхонгорт очоод үзэгчдийн суудалд сууж байх юм. Тайзан дээр сонгуульд ялсан АН-ын гишүүд хөшилдөөд л.Улсын ЕС-ын алба хашиж байгаа хүн шүү дээ.
ХУД-ийн сонгогч Ш.Раднаа 2026-03-29 103.212.116.167
Занданшатарын оноо: 1/ОТ-той хийх хэлэлцээрт Монголын эрх ашгийг тууштай хамгаалсан.2/Улс орныхоо нийгэм, эдийн засгийн амьдралын цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдэхэд шуурхай, хүртээмжтэй ажилласан. Алдаа: 1/МАН доторх хэрүүлийн эхийг тавьсан.Намын бага хурлын гишүүдийнхээ саналаар ялагдчихаад намын даргаа их хурлаараа шийднэ гээд мурьсан. Үүнээс үүдээд нөгөө тал нь гомдоод одоо хүртэл хэрүүл тасрахгүй байна. Их хурлаараа шийдэх байсан юм бол яах гэж бага хурлаараа зөвшөөрч санал хураалгасан