Цаа буга маллагчид Алтайд цуглав

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

Цаа буга маллагчид Алтайд цуглав

Цаа буга маллагчид Алтайд цуглав

ОХУ-ын Алтайн хязгаарт цаа бугын аж ахуй эрхэлдэг дэлхийн 18 орны төлөөлөгчид цуглаад байна. Цаа бугын аж ахуй эрхлэгчдийн олон улсын VII конгресс наймдугаар сарын 23-24-нд зохиогдоно. 18 орны 350 гаруй цаа маллагч цугларлаа хэмээн Алтайн хязгаарын Захирагчийн Хэвлэлийн алба мэдээллээ.

ОХУ, Швед, Австри, Хятад, Солонгос, Канад, Шинэ Зеланд зэрэг конгресст ирсэн улсын төлөөлөгчид Алтайн цаа бугын “Антарес”, “Каимское” аж ахуйд зочилсон байна.

Конгрессын үеэр цаа бугын маллагааны орчин үеийн арга технологи, цаа бугын түүхий эдийн боловсруулалт, цаа бугын түүхий эдийг анагаах ухаанд ашиглах зэрэг сэдвээр ярилцах юм.

Энэ конгресс дөрвөн жил тутам зохиогддог. Энэ жил анх удаа ОХУ-д зохиогдож байгаа юм. Цаа бугын тоо толгойгоор Алтайн хязгаар Оросдоо хоёрт ордог.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж