Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулав

Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулав

Ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулав
Нийт нутгаар агаарын температур нэмэгдэж байгаатай холбоотойгоор хуурайшилт нэмэгдэж байгаа аж. Энэ үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж ой хээрийн түймэр гарах нь нэмэгддэг. Иймд иргэд, малчид та бүхэн ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулав.
Одоогийн байдлаар Өмнөговь, Дорноговийн баруун өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байна.Харин Баянхонгор, Сүхбаатарын өмнөд, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар хуурайшилт их байна.
Баян-Өлгийн хойд, Увсын баруун өмнөд, Завханы баруун, Ховд, Говь-Алтай, мөн ой, хээрийн бүс нутаг болох Хөвсгөл, Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгуудын нутгаар дунд зэргийн хуурайшилттай байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-28 202.9.40.113

зз зайл зайл худла шаагаад бай лда.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж