Өмнөд хөршийн сайд Ван И-гийн “бэлэг”

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

Өмнөд хөршийн сайд Ван И-гийн “бэлэг”

Өмнөд хөршийн сайд Ван И-гийн “бэлэг”

Бүгд найрамдах Хятад ард улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр тов нь зарлагдсан. Тэрбээр Гадаад харилцааны сайд Д.Цогбаатарын урилгаар Монголд айлчилж байгаа юм.  Ван И үүнээс өмнө,  2014 оны зургадугаар сард Монголд айлчилж байсан билээ.

Энэ удаагийн түүний айлчлалын гол асуудал юу байв. Айлчлалыг угтсан мэдээнээс харахад тэрбээр энэ удаад монголчуудад ганзага хоосонгүй ирж байгаа бололтой. Учир нь, Улаанбаатарчуудын толгойны өвчин болсон, дэлхийн хамгийн том жорлон гэж нэрлэгдэхэд хүрээд байгаа төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах юм.

Одоогоор төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг санхүүжүүлэхэд олгох хөнгөлөлттэй зээлийн хэмжээ тодорхойгүй байгаа ч 300 сая ам.доллар өгнө гэсэн албан бус мэдээлэл байна.

Зээлийн хүрээнд төв цэвэрлэх байгууламжийг барихад хятад ажилчдаар туслуулах асуудал яригдаж байна. Үнэндээ ч монголчууд өөрсдөө төв цэвэрлэх байгууламж барьчихна гэхэд төвөгтэй. Дээр нь монголчууд залхуу, хойрго, хэлсэн ярьсандаа байж чаддаггүй учраас санхүүжүүлсэн хөрөнгө нь үр дүнгүй ажил болчих вий гэж Хятадын засгийн газар болгоомжилсон байж мэдэх. Нөгөө талаар, мөнгө гаргаж байгаа хүн мэдээж шаардлагаа тавих нь зүйн хэрэг. Тиймээс төв цэвэрлэх байгууламж барих гүйцэтгэгч компанийг Хятадын талаас санал болгожээ. Гэхдээ одоогоор гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер хараахан зарлагдаагүй байна. Хамгийн гол нь Төв цэвэрлэх байгууламжийг 2020 оноос өмнө ашиглалтад оруулах зорилтыг Засгийн газар тавьж байгаа юм.  

Айлчлалын хөтөлбөрийг бүрэн эхээр нь танилцуулж байна.

2018.08.23  

  • 13:00 цагаас Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээ хийнэ. / ГХЯ /
  • 14:30 цагаас Сайд нар баримт бичигт гарын үсэг зурах ёслол болно. /ГХЯ Мутрын түшээ танхим/
  • 14:35 цагаас Хэвлэлийн хурал хийнэ. /ГХЯ Мутрын түшээ танхим/
  • 15:00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхана.
  • 16:00 цагаас Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод БНХАУ-ын Гадаад Хэргийн сайд Ван И бараалхана.

2018.08.24

  • 09:00 цагаас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын явцтай танилцана.

2018.08.25

  • 13:05 цагаас ‘Чингис хаан’ ОУ-ын нисэх онгоцны буудлын шалган нэвтрүүлэх хэсэгт ‘Бүс ба зам-зорчих нөхцөлийг хөнгөвчлөх’ санаачилгын хүрээнд байгуулсан тусгай гарцтай танилцана.
  • 14:20 цагаас БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ‘Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл’-ийн нээлтийн ёслол болно.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж