Монгол Улсын Засгийн газар Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулж хамтран ажиллах саналыг Олон улсад нээлттэй зарласан.
Хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн саналыг 2026 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 13:00 цагт хүлээн авч, нээлтийн хурлыг тус өдрийн 14:00 цагт саналаа ирүүлсэн бүх аж ахуйн нэгж, консорциумын төлөөллийг байлцуулан “Эрдэнэс Тавантолгой” компанийн төв байранд ил тод, нээлттэй зохион байгуулсан.
Бортээгийн ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхолтой дотоод, гадаадын 7 аж ахуйн нэгж, консорциум материал ирүүлсэн бөгөөд 500 сая ам.доллароос 1 тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөрийн саналыг ирүүлээд байна. Тодруулбал Монголын баялгийг дэлхий үнэлж, Монголын талд ашигтай буюу 51 хувиас багагүй үр өгөөж хүртэх шаардлагыг хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах саналаа ирүүлсэн гэсэн үг юм.
Хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн материал, хамтран ажиллах саналыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн сонгон шалгаруулах бөгөөд 700 болон түүнээс дээш оноо авсан 3 хүртэлх оролцогчийг шалгаруулж хамтран ажиллах хэлэлцээрт урих юм.
Засгийн газар төслийн нийт хугацаанд Монголын талд ногдох өгөөжийг 51 хувиас бууруулахгүй байх зарчмыг баримталж байгаа бөгөөд санхүү, эдийн засгийн өгөөж, төсөл хэрэгжүүлсэн туршлага, ордыг цогцоор хөгжүүлэх төлөвлөгөө зэрэг шалгуур үзүүлэлтээр харьцуулан үнэлж, хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалтын шийдлийг ажлын хэсгээс Засгийн газарт танилцуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
3,576.02





















































Зочин 2026-03-28 103.229.120.236
Одоо Монгол улс нүүрс алтны ордуудаа өөрсдөө ухаад олборлож чадна шүү дээ . Гадаадын хөрөнгө оруулагчдын хэрэг байхгүй ш дээ . Төрийн өмчит компаниа оруулаачээ
Нэргүй 2026-03-28 202.9.40.113
худоа шаагаадбгахрайаулгх
айчхужааманжпздагууд.
Нэргүй 2026-03-28 66.181.185.237
Бортээгийн орд бол ЭТТ ХК-ийн одоо өөрсдөө олборлож ухаад МУ ЭЗ-ийг цөмийг бүрдүүлж байгаа баруун зүүн цанхийн ил уурхай болон сая данхын ЗГ ын Хил холболтын төмөр зам нэрээр хятадын эзэн эрхэнд шилжүүлсэн Ончхараат, Бортолгойн ордтой яг ижил харин коксжих нүүрсний чанар илүү өндөр ил нүүрсний орд юм. үүнд ямар ч хөрөнгө оруулалт шаардлагагүй. ЭТТ ХК өөрсдөө баруун цанхи, зүүн цанхийн адил олборлолт явуулах бүрэн боломжтой орд юм.
Нэргүй 2026-03-28 66.181.185.237
Гэтэл МАН ын нүүрсний хулгайчдын зодоонд хүүкийн тал ялж нүүрсний ордуудад эзэн сууж эн тэргүүнд Бортээгийн ордыг ЭЗ-ийн эргэлтэнд оруулах Бортээгийн ордыг бөөнөөр нь бөөний хямд үнээр урьдчилж зарж, цавчаа хийж мөнгийнг нь дараагийн сонгуулиас өмнө урдьчилж хувааж авах операци явагдаж байгаа нь энэ юм. Монголын авлигачдын намын нүүрсчид нүүрс машинаар, вагоноор, мөргөцгөөр нь хулгайлдаг байсан бол үйлдэл нь улам төгсөрч, томорч орд ордоор хулгайлдаг боллоо та минь ээ. Үнэхээр аймаар юм аа.
Нэргүй 2026-03-28 66.181.185.237
Нүүрсчдийн сүүлийн зодооны ялагч бүлэглэл албан тушаалд дуртай мөн сандал суудалдаа тэсэж үлдэх гэсэн ялихгүй хямдхан хүсэл зорилготой Тавантолгой хэдэн албан тушаалтнуудыг золиосонд гаргаж, гал бариулж, "Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын хэсэг" гэх сүржин нэртэй даржин баг бүрдүүлж өөрсдийн хулгайгаа албан тушаалын хэнээтэй хэдэн ухвар мөчид этгээдүүдээр гүйцэтгүүлж байгаа нь энэ юм. Үүнийг нотлох мэт 2025 оны сүүлээр ЭТТ ХК-ийн ГЗ үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон
Нэргүй 2026-03-28 66.181.185.237
Цэрэнсамбуу гэгч сандал суудлын дон шүгэлсэн суудалдаа үлдэхийн төлөө төрсөн эх, эх орноо ч худалдахаас буцахаа байсан ялихгүй гань эр 2026 оны 2 дугаар сарын эхээр хэвлэлийн хурал зарлаж тендер зарласан талаар мэдээлэл хийхдээ "Бортээгийн ордын 95 хувь нь сул коксжих муу чанарын нүүрс" гээд бараг л бортээгийн орд нь хогийн овоолго, ЭТТ ХК-д хэрэггүй шахуу юм хуцсан баримт нь одоо ч арилаагүй байх. Гэтэл юмаа зарах гэж зар тавьж байгаа хүн бараагаа үхтэл муулж хог шахуу гэдэгсэн бил үү?!!!
Нэргүй 2026-03-28 66.181.185.237
Энэ бүх үйлдлээс дүгнэхэд МАН ХКН ын халаасны утсан хүүхэлдэй болсон юм биш үү? Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа ЭТТ ХК-ийн эзэмшлийн Тавантолгойн бүлэг орд буюу Баруун цанхи, Зүүн цанхи, Бортолгой, Бортээг, Оорцог, Ончхараат гэсэн 5 бүлэг ордын Ончхараат, Бортолгой гэсэн 2 ордыг Хил холболтын төмөр замын гэрээний халхавчаар хятадад өгсөн. Одоо Бортээгийн ордыг нь хөрөнгө оруулалт нэрийн дор бас цавчиж байна. Мэдээж эзэн нь хятад байх нь дамжиггүй биз.
Нэргүй 2026-03-28 66.181.178.225
Ил байгаа нүүрсийг ухаад гаргаж чадахгүй бол ЭТТ сөнөх хэрэгтэй.
Ээгий 2026-03-28 66.181.176.181
ямар арчаагүй юмбээ муу нүүрс ухаад зархад заавал гадны хөрөнгө оруулагчаар яахы ард түмэнд ашигтай улсадаа хэрэгтэй 1 болтугай төсөл хэрэгжүүлээч
Нэргүй 2026-03-28 66.181.187.156
моэфмоэголын ард түмнй эрх агийг л ыодоорой доо баяр баярцогт нар шиг өөрсдийгөө бодов доо
Зочин 2026-03-28 124.158.106.4
яагаад 60-65% байж болдоггүй юм бэ?өөрсдөдөө давуу мөнгө авахаа бодохын
Нэргүй 2026-03-28 43.242.242.59
Саяхан л танай сайт 2 тэрбум долларын санал ирүүлсэн гэж бичиж байсан.Яагаад 1 тэрбум болоод буучихав
Зочин 2026-03-28 162.229.191.188
Ийм тогтворгүй засаглалтай улсад ямар амаараа хөрөнгө оруулалт хийх вэ дээ.Хөрөнгө оруулалт хийлээ гэхэд ашигтай хийж чадах үгүй нь бас л эргэлзээтэй.
Зочин 2026-03-28 103.168.34.79
худлаа даа.
Нэргүй 2026-03-28 122.201.31.13
Сайхан Өгөөш
иргэн 2026-03-28 66.181.171.252
Ядаж авилга авдаггүй, ЖДҮ-гээс мөнгө хусаагүй хүн шалгаруулж болдоггүй юм байх даа, Наадах чинь Энхбаярт хэн ихийг амална, тэр л ялах юм байна.
зочин 2026-03-28 66.181.191.11
Муу луйварчдыг энэ хавар төрөөс зайлуулах хэрэгтэй болжээ .Юун 51 хувь юун хөрөнгө оруулалт вэ. Ил шахуу байгаа нүүүрсээ өөрсдөө ухаад 200км зөөгөөд Хятад руу зараад 100 хувь ашгаа чаддагүй яачихсан төр вэ7 Энэ ч ойлгомжтой цаана нь MCS юмуу хэн нэг МАН-ын мафийн бүлэлэл байгаа..Шууд нүүрс хулгайлж зарах хэцүү болохоор хөрөнгө оруулалт нэрээр бүр томоор хуйгай хиийх нь.
яах уу 2026-03-28 202.70.34.115
Энхбаяр огцорсоон