Онцгой байдлын албаны алба хаагчдыг Төрийн одон медалиар шагналаа

Хуучирсан мэдээ: 2018.08.21-нд нийтлэгдсэн

Онцгой байдлын албаны алба хаагчдыг Төрийн одон медалиар шагналаа

Онцгой байдлын албаны алба хаагчдыг Төрийн одон медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дорноговь аймгийн Айраг сумын нутагт болсон байгалийн гамшгийн үеэр эр зориг, авхаалж самбаа гарган ажиллаж, олон хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг болон Эрүүл мэндийн салбарын ажилтан, алба хаагчдыг Төрийн одон медалиар шагналаа.

“Цэргийн хүндэт медаль”-аар ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын  эрэн хайх, аврах бүлгийн аврагч, тэсэлгээчин, ахлах ахлагч Ц.Гантигчулуун, Дорноговь аймгийн Айраг сум дахь Улсын нөөцийн салбарын харуул С.Ариунболд, Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн салаан захирагч, ахлах дэслэгч Н.Гансүх, Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн захирагч, ахмад Д.Эрхэмбаатар, мөн ангийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Д.Мөнгөн-Өлзий, ангийн жолооч, ахлах ахлагч Л.Шинэбаатар нарыг шагнасан юм.

Харин “Шударга журам медаль”-аар Дорноговь аймгийн Айраг сум дахь Улсын нөөцийн салбарын харуул, ахлах ахлагч Н.Алтангэрэл,  харуул, ахлагч Д. Отгонбилэг, харуул, дэд ахлагч Д.Очирхуяг, Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн салаан захирагч, дэслэгч А.Анар-Эрдэнэ, мөн ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч П.Амгаланбат,  аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Мөнхтөр, аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч У.Цэвэгсүрэн, Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн салаан захирагч, дэслэгч Б.Батзориг, мөн ангийн  аврагч, гал сөнөөгч, ахлагч Н.Баатар, аврагч, гал сөнөөгч, ахлагч Б.Ганбилэг, автомашины жолооч, ахлагч Г.Лхагва-Очир, аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Ж.Нямбаатар, гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч С.Сугирбаатар, аврагч, гал сөнөөгч, ахлагч Т.Тамир, аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Уламбаяр нарыг шагнаж урамшууллаа.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ,  “Хүн бүр албаны болон иргэний үүргээ Та бүхэн шиг чин шударгаар, хичээл зүтгэлтэйгээр биелүүлэхийн үлгэр жишээг үзүүлдэг байх цаг дор монголчууд, Монголын иргэд амгалан тайван амьдрах нөхцөл хангагдах болно. Та бүхний ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Нийт иргэдийнхээ өмнөөс гүн талархлыг дахин дахин илэрхийлье. Мөнх тэнгэр биднийг ивээг” хэмээн онцолсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж