Ньюс агентлаг 2026 оны гуравдугаар сарын 28-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна
Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -2-4 хэм хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө +2+4 хэм дулаан байна. Багануур орчмоор үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -3-5 хэм хүйтэн, өдөртөө +2+4 хэм дулаан байх бол Тэрэлж орчмоор мөн үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -5-7 хэм хүйтэн, өдөртөө +2+4 хэм дулаан байна.
Салхи: Шөнөдөө нутгийн баруун хагаст, өдөртөө нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -10-15 хэм Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -5-10 хэм говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0+5 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +2-3 хэм, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -3+2 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +1+6 хэм, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +10+15 хэм, бусад нутгаар +4+9 хэм дулаан байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Гуравдугаар сарын 28-нд нутгийн хойд хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.
3,576.02






















































Холбоотой мэдээ