Цагдаагийн алба хаагчдыг “Шударга журам” медалиар шагналаа | News.MN

Цагдаагийн алба хаагчдыг “Шударга журам” медалиар шагналаа

Хуучирсан мэдээ: 2018.08.21-нд нийтлэгдсэн

Цагдаагийн алба хаагчдыг “Шударга журам” медалиар шагналаа

Цагдаагийн алба хаагчдыг “Шударга журам” медалиар шагналаа

Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэр “Айраг” өртөөний орчимд энэ сарын 12-ны үүрээр осолдсон “Улаанбаатар-Сайншанд” чиглэлийн 286 дугаар галт тэргэнд үүрэг гүйцэтгэж явахдаа төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр багтаж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн олон хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсан цагдаагийн алба хаагчдыг /2018.08.21/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медалиар шагналаа.

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Айраг сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Ч.Ганзориг

Галт тэргэнд үүрэг гүйцэтгэж явсан Төмөр зам дахь Цагдаагийн газрын тасгийн цагдаа, цагдаагийн ахлагч М.Тулга, цагдаагийн дэд ахлагч П.Золбаяр нарыг “Шударга журам” медалиар шагнасан юм. Мөн албан үүргээ амжилттай гүйцэтгэсэн Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Айраг сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Ч.Ганзоригт Цэргийн хүндэт медаль гардууллаа.

Цагдаагийн ахлагч М.Тулга, дэд ахлагч П.Золбаяр нарын Бүх зорчигч бүрэн, хүний амь нас эрсдээгүй гэхэд маш их баярласан ярилцлагыг хүлээн авч уншина уу.

Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-21 66.181.178.195

Jenko minedee shagnal uguhuus uur ajil bnuu. Yaanadaa

Avatar

Зочин 2018-08-21 66.181.185.137

Гэхдээ зарлиг нь тээр тэнд гараад харин дарга нь тэрийг нь дамжуулан зүүж өгвөл зөв дөө. Ерөнхийлөгч хүн тийм амархан олддог байж болохгүй. Тэртэй тэргүй наад хэдийн чинь талаас илүү нь чамд санал өгөхгүй. Чи ч дахин сонгогдоно гэж байхгүй.

Avatar

zochin 2018-08-21 64.119.22.251

Saikhan bna amjilt husie

Avatar

Зочин 2018-08-21 202.21.98.138

tsagdaa narch yah ve. tend amraltaaraa yavj bsan tomor zamiin ontsgoigiin neg zaluu bol uneheer bishirmeer mundag ajillasan gesen shuu. zorchigchid yarij bna le. bugd l ter hunii amaar ajillasan gesen. ter huniig l olj shagnaasai bilee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж