Ньюс хөтөч: Нөхөн сонгууль товлон зарлах нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Нөхөн сонгууль товлон зарлах нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

Ньюс хөтөч: Нөхөн сонгууль товлон зарлах нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

ӨНӨӨДӨР НАЙМДУГААР САРЫН 22

ХОТЫН ЦАГ АГААР

Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.​​​​​​

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • “Агаарын чанар, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ, цэвэр түлш-үр ашигтай түлшний хэрэглээ” сэдэвт семинар ШУА-ийн 303 тоотод болно. Холбоо барих утас:98119897 ​​​​​​

  • “Хил дамжин халдварладаг мал, амьтны халдварт өвчний хяналт” сэдэвт Ази-Номхон далайн орнуудын бүсийн зөвлөгөөн Корпорэйт Конвеншн Центрийн 5 давхарын Улаанбаатар хурлын танхимд болно

  • Төв аймгийн Заамар сумын малчид Ашигт малтмал газрын тосны газрын гадаа жагсаж, шаардлага хүргүүлнэ. Холбоо барих утас:99817128

09.30

  • Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаантай. Хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ.​​​​​​

10.00

  • Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран зохион байгуулж буй “Пакистанд ноос бэлтгэл, үйлдвэрлэлийг сайжруулсан туршлагыг Монголд нэвтрүүлэх боломж” олон улсын сургалт Хүнс, Хөдөө, Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яаманд болно.

  • 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Нийслэлийн Тээврийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар Нийслэлийн Хэвлэл Мэдээллийн Төвд мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 325044, 327968, 96334405

15.00

  • “Ази Номхон Далайн Бүсийн Сэргээгдэх Эрчим Хүчний VIII форум”, Олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлт МУИС-ийн шинэ номын сангийн 302 тоотод болно. Холбоо барих утас:99115624 
  • MN хэвлэл мэдээллийн төвд “БНСУ руу 2018 оны 06 дугаар сарын 05-нд явах гурван сарын групп аялалдаа бүртгэж байна’ гэсэн зараар Солонгос улсыг зорих гэсэн 50 хүн нийт 150,000,000 сая төгрөгөө Д.Саран гэх хүнд залилуулсан талаар хохирогч иргэд мэдээлэл хийнэ.

 

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1985.08.22 БНМАУ Арабын Бүгд Найрамдах Йемен улсын хооронд дипломат харилцаа тогтоов
2011.08.22-23 БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Баг Монгол Улсад төрийн айлчлал хийв
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж