Мадагаскар улс Англи, Францаас ч илүү хурдан интернеттэй | News.MN

Мадагаскар улс Англи, Францаас ч илүү хурдан интернеттэй

Мадагаскар улс Англи, Францаас ч илүү хурдан интернеттэй

Мадагаскар улс Англи, Францаас ч илүү хурдан интернеттэй

Дэлхийн хамгийн ядуу буурай улс орнуудын нэг Мадагаскар нь Африкийн улс орнууд дундаас интернет хурдны үзүүлэлтээрээ тэргүүлжээ. Тэгвэл дэлхийн нийт 200 улсын хооронд явуулсан судалгаагаар Мадагаскар улс интернетийн хурдаараа 22-т жагссан байна. Энэ нь өндөр хөгжилтэй Канад, Франц, Их Британи зэрэг улсаас илүү өндөр хурдтай интернеттэй гэсэн үг юм. Мадагаскарын өргөн зурвас нь секундэд 24.9 мегабит хурдтай байх аж.  

Мадагаскарын өргөн зурвасын хурд нь Зүүн Африкийн шумбагч кабелийн систем (EASSy) нь 10,000 км урт байгаатай холбоотой. Суданаас Өмнөд Африк хүртэл далайн усан доогуур татсан шилэн кабелын сүлжээтэй холбоотой аж. 2014 онд тус улсын хамгийн том интернетийн үйлчилгээ үзүүлэгч ‘’Telеcom Malagasy’’ компани Хонг Конг компанитай гэрээ байгуулан ажиллаж байжээ.

Интернетийн хурд үнэхээр сайн ч гэлээ интернет хэрэглэгчдийн тоо маш бага эзэлдэг. Мадагаскар улс нийт 25 сая хүн амтайгаас дөнгөж 13 хувь нь гэрэл цахилгаанд холбогдсон байдаг ба түүнээс дөнгөж  2.1 хувь нь л  интернет ашигладаг байна. 1000 хүн тутмын гурав нь IP хаягтай байдаг гэсэн үг юм.  

Францын колоничлолоос 1960 онд гарсан тус улсын нийт иргэдийн 80 хувь нь өдрийн нэг ам.доллар 90 цент ба түүнээс доош орлоготой байдаг байдаг гэжээ.  

Эх сурвалж: QZ 

Т. Мядаг 

 

"Болор дуран"-аар шалгав.

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-08-22 66.181.161.103

Ази тивд Монгол гэж нэг супер улс байдаг. Хажуугийн том гvрнvvдээ ялчихаад одоо хандсан зvгтээ дур дураараа эрх челеетэй болж амар сайхандаа жаргаж байгаа шиг Африк тивд Мадгаскар гэж супер улс байдаг юм бн. Энэ удахгvй хажуугийн улсуудаа бvрэн ялж таараа!!

Зочин 2018-08-22 106.102.128.159

Өө тэгээд тэр Монгол улсын чинь орк гэгдэх хүн дүрстнүүд нь түрийвч даллаж мөнгө дуудаад л, бурзай бурзай гэж коммент бичээд л, шинжлэх ухааны хөгжил нь бараг МЭӨ зуундаа байгаа улс ш дээ. Ганц ширхэг шүдний чигчлүүрээ ч өөрсдөө үйлдвэрлэж чадахгүй, хоёр хөрш нь сансар судлалын хөтөлбөр хэрэгжүүлэх хэмжээнд хөгжсөн байхад, Монгол улсын үндэсний үйлдвэрлэл нь арай чүү юм гэж гар урлалын түвшинд хөгжсөн, зээл тусламжаар өнөө маргаашийг аргацааж өнгөрүүлдэг Монгол улс аа гэж...

nasaa 2018-08-22 222.101.242.40

http://www.speedtest.net/global-index

Зочин 2018-08-22 120.16.79.198

Мадагаскар ялнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж