Дэлхийн хамгийн ядуу буурай улс орнуудын нэг Мадагаскар нь Африкийн улс орнууд дундаас интернет хурдны үзүүлэлтээрээ тэргүүлжээ. Тэгвэл дэлхийн нийт 200 улсын хооронд явуулсан судалгаагаар Мадагаскар улс интернетийн хурдаараа 22-т жагссан байна. Энэ нь өндөр хөгжилтэй Канад, Франц, Их Британи зэрэг улсаас илүү өндөр хурдтай интернеттэй гэсэн үг юм. Мадагаскарын өргөн зурвас нь секундэд 24.9 мегабит хурдтай байх аж.
Мадагаскарын өргөн зурвасын хурд нь Зүүн Африкийн шумбагч кабелийн систем (EASSy) нь 10,000 км урт байгаатай холбоотой. Суданаас Өмнөд Африк хүртэл далайн усан доогуур татсан шилэн кабелын сүлжээтэй холбоотой аж. 2014 онд тус улсын хамгийн том интернетийн үйлчилгээ үзүүлэгч ‘’Telеcom Malagasy’’ компани Хонг Конг компанитай гэрээ байгуулан ажиллаж байжээ.
Интернетийн хурд үнэхээр сайн ч гэлээ интернет хэрэглэгчдийн тоо маш бага эзэлдэг. Мадагаскар улс нийт 25 сая хүн амтайгаас дөнгөж 13 хувь нь гэрэл цахилгаанд холбогдсон байдаг ба түүнээс дөнгөж 2.1 хувь нь л интернет ашигладаг байна. 1000 хүн тутмын гурав нь IP хаягтай байдаг гэсэн үг юм.
Францын колоничлолоос 1960 онд гарсан тус улсын нийт иргэдийн 80 хувь нь өдрийн нэг ам.доллар 90 цент ба түүнээс доош орлоготой байдаг байдаг гэжээ.
Эх сурвалж: QZ
Т. Мядаг