АНУ Оростой хамтран Аляскад төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй гэв | News.MN

АНУ Оростой хамтран Аляскад төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй гэв

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

АНУ Оростой хамтран Аляскад төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй гэв

АНУ Оростой хамтран Аляскад төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй гэв

АНУ нь Оросын компаниудтай хамтран Аляскад байгалийн хий, газрын тосны олборлолт хийх төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгаа гэж АНУ дахь Оросын элчин сайдын яам Sputnik-т өгсөн ярилцлагадаа дурджээ.

АНУ-ын газрын тос, байгалийн хий үйлдвэрлэлийн “Exxon Mobile” компани болон Baker Hughes газрын тосны компани Москвагийн эсрэг хориг арга хэмжээг үл харгалзан Оросын зах зээлд, ялангуяа Алс Дорнодын төслүүдэд үргэлжлүүлэн ажиллана гэжээ.

Долдугаар сарын 25-26-нд  23 дахь удаагийн  Оросын Америкийн Номхон далайн түншлэл /RAPP/ уулзалтыг АНУ-ын Аляска муж улсын Анкориж хотод зохион байгуулсан юм. Тус уулзалтад ОХУ, АНУ-ын төрийн албан хаагчид, бизнесийн төлөөлөгчид, олон нийтийн байгууллагууд оролцсон аж.

Тус уулзалтын үеэр талууд харилцан санал бодлоо солилцон хамтран ажиллах тухай санал солилцсон гэв. 

АНУ нь Оросын газрын тос, байгалийн хий, газрын тосны компаниудтай Аляскад байгалийн хий болон газрын тосны үйлдвэрлэлийн төсөлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гэжээ.  

Эх сурвалж: Sputnik 

T. Мядаг 

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Худал мэдээ 2018-08-22 202.21.124.20

Хориг тавьчаад хамтръя гэх үү. Оросууд ч юу гэж тэдэнтэй хамтрахав дээ.

Avatar

Зочин 2018-08-22 202.21.124.20

Тиймээ зүгээр л хувь хүмүүсийн яриа. Оросууд Аляскад түрүүлж байр сууриа бэхжүүлсэн, шинжилгээ судалгааны бас олзворлох үйлдвэр ажлаа эхэлсэн, цэргийн баазууд ч байршиж идэвхитэй үйл ажиллагаа явуулж ирсэн. Юу гэж Оросууд АНУ-тай Аляскийг хуваалцахав дээ.

Avatar

Зочин 2018-08-22 66.181.161.103

Естой авцалдахгvй мэдээ бн!! Хоер авгай чалчиж байсныг vнэмшээд мэдээ гэж бодоод тавичихдаг болтой юм.

Avatar

irgen 2018-08-22 202.70.43.214

uguiee. энэ бол халхавч нь. АНУ нууц Сансрын НАСА нь Яаг үнэндээ 50000-60000 жилийн өмнөх өөр галактикийн мөсөн доорх том хот, сансар хоорондын хөлөг болон олон зүйл олсон бөгөөд үүнийг олон нийтээс далдлахын тулд Оростой хамтрахаас өөр аргагүйгээ ингэж бичсэн юм. Шалтгаан нь бид ч бас өөр өөр галактикаас ирсэн бөгөөд энд биднийг энд хорьж байх, үнэнийг нуух, сэрээхгүйн тулд, өнгөрсөнийг санахвий гэсэндээ бүх үнэнийг нуун далдалдаг, бас ус, вакцинаар архи мэтийг шахаж хордуулсанаар бид жинхэнэ билэг ухаанаар сэтгэж чадахаа болдог. http://www.shiljilt.com

Avatar

Зочин 2018-08-22 124.158.113.3

АНУ оросын байгалийн хий олдворлодог компаниудад хориг тавьчаад хамтрана гэж бх уу

Avatar

Зочин 2018-08-22 124.158.113.3

Fuck sputnik Fuck T. МЯДАГ Fuck fake news.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж