АНУ Оростой хамтран Аляскад төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй гэв

Хуучирсан мэдээ: 2018.08.22-нд нийтлэгдсэн

АНУ Оростой хамтран Аляскад төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй гэв

АНУ Оростой хамтран Аляскад төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй гэв

АНУ нь Оросын компаниудтай хамтран Аляскад байгалийн хий, газрын тосны олборлолт хийх төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгаа гэж АНУ дахь Оросын элчин сайдын яам Sputnik-т өгсөн ярилцлагадаа дурджээ.

АНУ-ын газрын тос, байгалийн хий үйлдвэрлэлийн “Exxon Mobile” компани болон Baker Hughes газрын тосны компани Москвагийн эсрэг хориг арга хэмжээг үл харгалзан Оросын зах зээлд, ялангуяа Алс Дорнодын төслүүдэд үргэлжлүүлэн ажиллана гэжээ.

Долдугаар сарын 25-26-нд  23 дахь удаагийн  Оросын Америкийн Номхон далайн түншлэл /RAPP/ уулзалтыг АНУ-ын Аляска муж улсын Анкориж хотод зохион байгуулсан юм. Тус уулзалтад ОХУ, АНУ-ын төрийн албан хаагчид, бизнесийн төлөөлөгчид, олон нийтийн байгууллагууд оролцсон аж.

Тус уулзалтын үеэр талууд харилцан санал бодлоо солилцон хамтран ажиллах тухай санал солилцсон гэв. 

АНУ нь Оросын газрын тос, байгалийн хий, газрын тосны компаниудтай Аляскад байгалийн хий болон газрын тосны үйлдвэрлэлийн төсөлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гэжээ.  

Эх сурвалж: Sputnik 

T. Мядаг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж