Үерт өртсөн айлын оюутнуудад сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.21-нд нийтлэгдсэн

Үерт өртсөн айлын оюутнуудад сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлжээ

Үерт өртсөн айлын оюутнуудад сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлжээ

Дорноговь аймгийн Айраг суманд наймдугаар сарын 12-нд хүчтэй аадар бороо орсны улмаас айлууд усанд автаж, цахилгаан шугам саатаж, төмөр замын эвдрэл үүсч, сум орон нутаг, ард иргэдэд ихээхэн хохирол учраад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан үерт өртсөн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхан ажиллажээ.  Тус газрын сэтгэл судлаач, мэргэжилтнүүд 12-оос дээш насны хүүхдүүд болон эцэг, эхчүүдэд сэтгэл зүйн сургалт зохион байгуулж, сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өгсөн байна. Мөн үерт автсан айлын 43 хүүхдэд хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцас, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, нярайд шаардлагатай хэрэгсэл зэргийг хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн дөрвөн оюутанд сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлжээ.

Р.РЕНЧИНДУЛАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж