“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр 2019 оноос хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2018.08.21-нд нийтлэгдсэн

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр 2019 оноос хэрэгжинэ

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр 2019 оноос хэрэгжинэ

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр 2019 оноос эхлэн хэрэгжихээр болжээ. Хөтөлбөрийн дагуу 24 сартайгаас 12 настай хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, эмчлэхэд шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас /ЭМДС/ гаргах юм. “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт зориулан 50 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд таван жил хэрэгжих тул жилд 10 тэрбум төгрөгийг уг хөтөлбөрт зарцуулах юм байна.

Орон нутагт шүдний эмч дутагдалтай байдаг бөгөөд харьяалал харгалзалгүйгээр үйлчилдэг нь Шүд, эрүү нүүрний төв юм. Тус төвд жилд 100 гаруй мянган хүн үйлчлүүлдэг аж. Тиймээс хувийн эмнэлгүүдийг түшиглэн уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.

Улсын хэмжээнд 1195 шүдний эмч байдаг бөгөөд 817 нь хувийн эмнэлэгт ажилладаг бол 40 нь суманд ажилладаг ажээ. Энэ хэрээр орон нутгийн хүүхэд шүдний эмнэлэгт хандах боломж хумигддаг. Тиймээс нийслэлд байгаа хувийн эмнэлгийн чадамж, байршил болон орон нутгийн хүүхдийн тоо зэргээс шалтгаалан зохион байгуулалт хийх юм байна.  Өөрөөр хэлбэл, ЭМДС-ийн журам хангаж, шалгуурт тэнцсэн төрийн өмчийн болон хувийн хэвшлийн шүдний эмнэлэгт шүдээ үзүүлж, эмчилгээ хийлгэсэн 24 сартайгаас 12настай хүүхдийн төлбөрийг ЭМДС-гаас гаргах юм.  

Сонирхуулахад, Монгол Улсад өмнө нь амны хөндийн эрүүл мэндийн хөтөлбөр хоёр удаа батлагдаж байжээ.  Санхүүжилт нь тохиолдолд суурилж байсан тул хувийн эмнэлгүүд, төрийн байгууллагын хооронд санхүүгийн асуудал үүсч байжээ. Энэ алдаа давтагдахааргүйгээр “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж