МАН-ын тохиролцоо амралтын өдөрт “шилжив”

МАН-ын тохиролцоо амралтын өдөрт “шилжив”

МАН-ын тохиролцоо амралтын өдөрт “шилжив”

МАН-ын талцал хуваагдал, УИХ-ын үйл ажиллагааг гацаанд оруулснаар ийнхүү улс төрийн томчууд хэлэлцээрийн ширээнд сууж, хөшигний ард тохироо хийх уулзалтууд өчигдрөөс эхлэв. Хамгийн сүүлд гэхэд Б.Амарбаясгалан, Ерөнхийлөгч нар уулзсан гэх мэдээлэл гарсан бөгөөд энэ уулзалтаар тохиролцоонд хүрээгүй гэх мэдээлэл байна.

Ерөнхийлөгч болон түүний хүрээлэл экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хагарлаас эхлэлтэй улс төрийн өрнөл Засгийн газрын хувь заяаг шийдвэрлэхээр өрнөж байна. Ардчилсан намын зүгээс Б.Амарбаясгалантай тохирч, УИХ-ын дарга Н.Учралыг спикерийн ажлаа өгч, Засгийн газраа тэргүүлэх ёстой гэсэн бойкот явуулсан. Энэ нь УИХ-ын үйл ажиллагааг долоо хоногоор гацааж, улс төрийн өргөн хүрээний акц болон хувирав. Мэдээж Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж байгаа мэт харагдавч үнэн хэрэгтээ Б.Амарбаясгалантай тохиролцсон гэх хардлага улс төрийн хүрээнд өрнөж буй. Нэгэнт л Ерөнхий сайд болох хүсэлтэй байсан Н.Учралд энэ нь нэмэх оноо болж, талцал, хэрүүлийг далдаас дэмжсээр, УИХ-аа хүчлэхгүй байсаар долоо хоногийг үдэв. Ийн УИХ-ын үйл ажиллагаа дан ганц МАН олонх буюу 68-аараа бүрдүүлээд явах, Засгийн газарт хамтардаг Иргэний зориг ногоон нам, ХҮН намтай хамтраад ирцээ бүрдүүлэх боломжтой МАН-ын олон гишүүд Ардчилсан намын талд “орсон”. Тиймээс чуулганы ирц хүрэхгүй улс төрийн томчуудыг хэлэлцээрийн ширээнд суухад хүргэв.

ТАЛУУД ТОХИРОЛЦООНД ХҮРСЭНГҮЙ

МАН-ын бүлэг нэгэнт хоёр хуваагдаж, асуудлаа шийдэж чадахгүй учраас намынхаа томчуудад асуудлаа даатгав. Ингэхдээ намын Удирдах зөвлөлөө хуралдуулж, Засгийн газраа унагах уу, авч үлдэх үү гэсэн улс төрийн шийдвэр гаргуулахаар болсон. Харин Удирдах зөвлөл өнөөдөр хуралдах товтой байгаа ч МАН дотор улс төрийн томчууд нь тохиролцоонд хүрч, ойлголцож чадаагүй байна. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан дуудаж, намын эв нэгдлээ хангаж ажиллах талаар ярилцсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй гэх мэдээлэл байна. Тиймээс УИХ-ын дарга Н.Учралыг даргаас чөлөөлөх асуудлыг МАН өөрсдөө өргөн барих уу эсвэл Ардчилсан нам гардах уу гэдэг асуудал ч яригдаж буй. Хэрэв МАН дотооддоо тохирч, Г.Занданшатарыг Н.Учралаар солихоор тохирвол Ардчилсан намын зүгээс УИХ-ын даргыг огцруулах асуудлыг өргөн барих болов уу. Эсвэл УИХ-ын дарга Н.Учрал өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, Засгийн газраа шинээр байгуулна. Үйл явцын хувьд ийм л процесс өрнөнө. Гэхдээ энэ бүхнийг МАН-ынхан өөрсдөө тохирч байж эцэслэнэ. Албан бус мэдээллээр бол МАН-ынхан өчигдрийн хийсэн уулзалтууд үр дүнгүй болж, тохиролцож чадаагүй гэх. Тиймээс ч Удирдах зөвлөл товлогдож чадахгүй, амралтын өдрүүд рүү МАН-ын тохиролцоо шилжиж байх шиг байна.

МАН, АН, ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ ГЭСЭН ХАМТРАЛ ҮҮСЭХ ҮҮ?

МАН-ын удирдлагуудын уулзалтаар дараагийн Засгийн газар байгуулахдаа Ардчилсан нам, Монгол ардын нам, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр гэсэн хамтарсан засаг байгуулах асуудал ч яригдсан. Нөгөө талд МАН дангаараа засаг барих ёстой гэсэн байр суурь байгаа ч улс орны нөхцөл байдал, цаг үеийн нөхцөл байдлаас хамаараад хамтарсан засаг байгуулах нь зөв гэсэн зүйлс яригдаж, дараагийн Засгийн газрын бүтэц зурагдсан гэх мэдээлэл улс төрийн хүрээнд гарах болсон. Магадгүй өнөөдрийн нөхцөлд хамтарч засаг байгуулах нь оновчтой байж болох юм. Ардчилсан намын бойкотыг ч анхнаасаа тохирсон гэх мэдээлэл гарсан нь таамаглаж болох хувилбар юм.

Улс төр алга урвуулахын хооронд өөрчлөгддөг учраас яг энэ мөчид ч МАН-ынхан тохиролцоонд хүрэх уулзалтууд үргэлжилсээр байгааг тодотгоё.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-27 172.56.2.240

Энэ бужигнаанаар Миеэ их томрон "биеэ үнэлж" бгаа сурагтай, тэр ч тэгнэ л дээ.

Avatar

Зочин 2026-03-27 103.229.123.235

Баттөмөрийн Энхбаяр гэдэг хүн МАН-ыг шороотой хутгаад хаячихлаа даа.

Avatar

ЗОЧИН 2026-03-27 203.91.115.51

АН САЙН АЖИЛЛАЖ БАЙНА МАН ЫГ ТАРААХЫГ БОДООРОЙ.

Avatar

Мөнхбат 2026-03-27 122.201.31.107

Амарбаяслан чинь 2 байдаг юм уу? Д.Амарбаясгалан, Б.Амарбаясгалан гээд

Avatar

Зочин 2026-03-27 162.229.191.188

Одоо баахан дарга сайдаа солих уу. Үүн дээрээ идэвхтэй оролцдог шигээ улс орны хөгжил, эдийн засгийн бодлого дээр анхаарч ажиллаачээ. Яасан санаа нь зовдоггүй дарга нар вэ

Avatar

Нэргүй 2026-03-27 202.179.11.230

Энэ МАН АН 2-ыг татан буулгамаар байна. Оросод коммунист намыг татан буулгадаг шиг МАН-ыг аль эрт татан буулгах байж.

Avatar

Нэргүй 2026-03-27 146.19.156.34

сайдын суудлаасаа ховхорч дараагийн хүндээ боломж өгдөггүй сайд нар ба байх юмаа

Avatar

Нэргүй 2026-03-27 103.212.117.149

Арчаагүй амьсгаанууд!!!

Avatar

Нэргүй 2026-03-27 95.214.216.198

Ер нь Засгаа сольсон нь дээр байх. Зарим сайд нар нь хэдэн засаг нүүр үзэж уйлан дуулж сайдараа үлдэв. Эсвэл сайд нараа дорвитой солиод Занданшатар ямарч байсан хүүхдийн баяр хүртэл яваа

Avatar

Буд 2026-03-27 64.119.29.46

Энэ намын жагсаалтаар их хуралд орж шантааж хийж сайд болдог байдлыг арилгахгүй бол бараг бүх хулгайч нар дахиад л их хуралд ороод ирнэ номтойбаяр бол хэрэггүй дээ шоронд байх хүн шүү дээ жагсаалтаар орж ирээд л том дугараад бна энэ их хурлын дарга намын дарга хийж болохгүы заавал ерөнхий сайд л хий тэгэхгүй бол болохгүй гэдэг хуйвилдааны их суурь шүү дээ энэ ажлыг хэн ч харсан амарбаягалан оюунэрдэнэ амарсайхан нар л ардчилсан намд хэлээд л ийм юм болгоод явж бна шүү дээ

Avatar

Нэргүй 2026-03-27 103.242.47.254

МАНгарууд мангартаж дуусахгүй ээ ээлжит бус сонгууль хийхгүй бол эд нар засаглаж чадахгүй улс орон хэцүүднэ

Avatar

Зочин 2026-03-27 103.229.121.43

Новшийн улс төрчид юмаа Ман АН ялгаагүй Эдийн засгийн хямрал ойртож ард иргэд уоам ядуу болж байдаг Эд бүгд шинэ Үндсэн яхуулиа зөрчих гэж байна ҮХ г шинэчилсэн гол зорилго нэгд парламентыг бэхжүүлэх хоерт сонгуулиудын хооронд засгийн газрыг тогтвортой ажиллуулж төриынмзалрамж чанарыг хангах юм

Avatar

зочин 2026-03-27 59.153.113.71

Учралын оронд Ж.Энхбаяр. Энхбаярын оронд Занданшатар болно гэж төлөгт буулаа.

Avatar

Нэргүй 2026-03-27 103.242.47.254

хөгийн хогийн хог шаарууд МАНгарууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж