Үндсэн хуулийн Цэц гэнэт сэрэв. Ерөнхийлөгчийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар маргаан үүсгэснээ улс төр халж буй энэ үед зарласан нь олон хүнийг төөрөгдүүлж орхилоо.
Гэнэт гэдэг нь нэр бүхий иргэд, хуульчид 2022 оноос хойш удаа дараа Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн жил байна” гэж заасан нь Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр хийсэн Ерөнхийлөгч 6 жилийн хугацаатай, нэг удаа сонгоно гэдэг заалттай зөрчилдөж байгаа талаар мэдээллийг Цэцэд гаргасан байдаг. Г.Баясгалан даргатай Цэц иргэдээс удаа дараа ирүүлсэн энэхүү мэдээллийг дөрвөн жил дарж байгаад өнөөдөр маргаан үүсгэн гаргаж ирсэн нь захиалгат үйлдэл мэт харагдана. Ерөнхийлөгч тэргүүтэй төрийн өндөр албан тушаалтнуудаас Үндсэн хууль зөрчсөн удаа дараагийн үйлдэл гаргаж буй энэ үед Цэц нэр төдий хэлэлцэх асуудал гаргаж ирсэн хэрэг. Улс төрийн халуун үед бусад асуудлыг нь нүдээ аниад өнгөрөөнө гэж үзсэн биз.
Уг нь энэ удаагийн үүсгэсэн маргаан нь Ерөнхийлөгчийн тухай хуульд буй “4 жил” гэх заалтыг Үндсэн хуульд нийцүүлэн “6 жил” хэмээн өөрчлөх энгийн бөгөөд хэлэлцэж ядалгүй дүгнэлт гаргах асуудал. УИХ-ын зүгээс ч Цэцийн дүгнэлт ирсэн тохиолдолд маргаж, мэтгэлцэх зовлонгүй Ерөнхийлөгчийн тухай хуулийн нэг заалтад өөрчлөлт оруулж орхино.
Харин энэ үйл явцын ард хэд хэдэн томоохон асуудал хаягдаж, дарагдана. Нэн тэргүүнд, Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтийг бага ч гэсэн амь оруулах Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах хуулийн шинэчлэл бүхэлдээ хаягдана. УИХ-ын дур зоргоороо хууль санаачлан УИХ-ын бүрэн эрхэд халддаг эрхийг хязгаар асуудал хаягдана. Үүнийг Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчлэлээр зайлшгүй хийж өгөх ёстой. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргыг томилох эрхийг УИХ, эсвэл Ерөнхий сайдтай хуваалцах, Ерөнхийлөгчөөс бууснаас хойш тодорхой хугацаанд намын гишүүнчлэл авахгүй зэрэг томоохон хязгаарлалт хийхээр яригдаж байгаа. Ерөнхийлөгчийн хуульд эдгээрийг тусгаснаар засаглалын зөв хуваарилалт хийх ёстой Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлт бүрэн төгс хэрэгжиж эхэлнэ.
УИХ одоогоор Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийснээс хойш дагалдаж батлах шаардлагатай 50 гаруй хуулийн төслийн ердөө гуравны нэгийг л баталсан гэдэг тоо баримт бий.
Мөн Үндсэн хуулийн Цэц өнөөдөр чадамжтай эсэх асуудал яригдана. Учир нь Үндсэн хуулийн Цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад бүтэн жил орчим болж байна. УИХ-ын дарга Н.Учрал өнгөрсөн оны төгсгөлд Цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг УИХ-ын Тамгын газрын даргаар дуудан томилох үед Г.Баясгалан даргын асуудлыг хамт оруулж ирэхээр яригдаж байсан юм. Гэвч УИХ-ын дарга Н.Учрал үүнд яараагүй. Ерөнхийлөгчийн нөлөөгөөр Цэцийн даргыг хөдөлгөсөнгүй гэдэг яриа улс төрийн хөшигний ард өрнөөд өнгөрсөн. Энэ хугацаанд Үндсэн хуулийн Цэц бүрэн эрх нь дуусч, эрх зүйн чадамжгүй болсон даргатай шийдвэр гаргасаар байна.
3,569.17






















































Нэргүй 2026-03-27 66.181.188.245
Хүрэл сүмээс бусад Eрөнхийлэгч 4 жил боллод л бууж болоод л байсан.?????.Хүрэлцэхээ яахаараа – илүү сартай зун гэдэг шиг – илүү жилтэй Ерөнхийлөгч болж байгаа юм.!!!!!!! ёстой дарангуйлагч драк мөнгө үрэхээс өөр юм нь том жижиг бүх хүнийг загнагч драк юм уу хашаа юм та нарийг бас илүү жил болог гээд л загнуулсан бна.!!!!!!!!яахаараа өмнө Ерөнхий лэгчид хууль зөрчөөгүй болоод явсан гэнэт солиорсон бна бүгд насан өндөр болж Тэтгэвэртээ сууцгаа хүний эрхэнд ажиллаж яадаг байна аа !!!!!!!
Нэргүй 2026-03-27 172.56.2.240
Насаараа даргаа долоож амьдарсан, шаал тэнэг н**ш, хөгшин архичинг зайлуулаач !
Нэргүй 2026-03-27 98.169.215.70
Энэ Баясгалан балай одоо зайлах хэрэгтэй, насаараа долоож явлаа. Баруунд ҮХ ийн талаар Др хамгаалсан залуусыг тавь
хүннү 2026-03-27 202.9.47.52
Л. Өлзийсайхан гэдэг чинь юусан билээ. Нөгөө ҮХЦ-ийн шийдвэрээ уншиж чадахгүй ээрч муурсан амьтан биш биз дээ. Харин тэр Баясгалан дарга байсан цагт Үндсэн Хууль хэрэггүй юм билээ. Бүхнийг энэ нөхөр л шийдэг юм билээ. Цаашид манай улс Үндсэн хуультай байя гэвэл наад нөхрөө зайлуул.
Нэргүй 2026-03-27 188.162.248.231
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
A MeatHead of of the MAH 2026-03-27 202.9.46.75
Ээ махан толгой, ээ махан толгой.
Нэргүй 2026-03-27 88.19.99.64
bayasgalaan gej Marzan amitan!Umnuus n i hij uxmeer vmxii xujaa?#
Нэргүй 2026-03-27 103.212.117.136
ҮХЦэц гэж үхчихсэн хэдэн улстөрчдйин хүүхэлдэйнүүд байхөө. Олон асуудал тун тодорхойгүй байдалд байдаг бололтой. Зүгээр л дараад хэвтчихсэн.
Нэргүй 2026-03-27 88.19.99.64
zBayasgalan gej ergvv dagz Nyamdorjiin saltaani vs yavsan nuxur!
Нэргүй 2026-03-27 103.212.117.149
Баясгалан ингэж чичлүүлэн зүхүүлэн сууж байхын оронд хугацаа дууссан юм бол наад албыг нь хаяад харьж амраачээ!!!
Зочин 2026-03-27 66.181.179.164
Зарим институц Төрийн эрхийг хууль бусаар бариад байна л гэж харагдаад байгаам даа.
Нэргүй 2026-03-27 66.181.176.35
Хүмүүс Цэц Ерөнхийлөгчийн талд ажиллаад байна гэлцэх юм. Яаж байна гэхээр, Занданшатарын нөгөө талын гишүүдийг буруутгахын тулд маргааныг шууд их суудлын хуралдаанаар хэлэлцсэн гэх юм. ЦЭЦ ТИЙМ ЭРХТЭЙ БИЗ ГЭХЭЭР, ХЭРЭВ ДУНД СУУДЛААР ХЭЛЭЛЦСЭН БОЛ УИХ Цэцйн дүгнэлтийг хүлээж аваад дахин санал хураагаад ЗАНДАНШАТАР УНАХ БАЙСАН ГЭНЭ.Бас манай ардын дуунд байдаг намайг чамд хайртай гэдгийг найман хошуугаараа мэднэ гэдэг шиг Занданшатартай маш ойр ажиллаж байсан гишүүнд маргааныг хариуцуулсан гэнэ
иргэн 2026-03-27 45.94.31.68
Саяхан болсон Монгол банкны бүтцээр Үндсэн хуулийн цэцийн дагрга Баясгалангийн хүү Оргилсайхан хурган дарга болжээ. Аав нь дарга байхаар хүү нь заавал дарга болох ёстой байдаг бичигдээгүй хууль Монголд үйлчилэ байна.
Нэргүй 2026-03-27 66.181.184.46
ЦЭЦ АВИЛГЧДЫН ТАВИУЛ БОЛООД УДЛАА
irgen 2026-03-27 66.181.179.250
Үндсэн хуулийн цэц улс төрчдийн захиалгаар шийдвэр гаргадаг гэдгээ удаа дараа баталсан тул энэ талаар ард иргэдийн дунд эргэлзэх зүйлгүй болсон билээ. Цаашид цэцийг хэрхэх талаар ярих цаг болсон.